Growth Mindset — Өсөлтийн сэтгэлгээ

Benzeen Tv: Live with Oko — Growth Mindset -ийг түүвэрлэн хүргэв.

Growth mentality болон Growth culture (өсөлтийн соёл) ч гэж ярьдаг. Өсөлт гэдэг зүйлийг бий болгохын тулд ямар ч бизнесд соёлыг бий болгох хэрэгтэй үүний тулд сэтгэлгээг бий болгох хэрэгтэй, сэтгэлгээг бий болгох арга нь процессыг бий болгох, процессыг бий болгохын тулд сургалт, системийг компани даа бий болгох шаардлагатай Систем нь соёлын хувьд хүрсэн бол менежментийн хувьд та ажлаа сайн хийсэн байна гэсэн үг.

Багийн хувьд өсөлтийн соёлыг яаж тогтоодог вэ гэхээр хүн болгон ирээдүйн бодол, суурь үнэ цэнийг үүсгэн байгуулагч шиг ойлгодог болвол, түүнийг бодолгүйгээр гадны нөлөөлөл гүйгээр хийдэг зуршилийг тогтоож чадах юм бол өнөөдөр байгууллагын хэмжээнд соёл болж чадна.

Төсөөлөөд үзээрэй: Өсөлтийн соёл гэдэг зүйлийг тогтоочихлоо гэж бодъё, тэр соёл нь зөвхөн үүсгэн байгуулагчийн санаа зовох биш (хэрэглэгчдээ энэ сард 200 байсан бол дараа сард 400 тэрний дараа сард 600 гэх мэт) компанид байгаа хүн болгон ямар үйл ажиллагаа, ямар салбар, ямар хэсэгт ажиллаж байгаа гэдгээс үл хамааран хүн болгон тэр тухай санаа зовдог болж байна гээд төсөөл дөө тэгхийм бол танай компани хэр гоё, хэр хурдтай өсөх вэ?

Өсөлтийн сэтгэлгээ: Бизнесээ хөгжүүлэхэд туслах 10 дүрэм

Үүн дээр Growth Hacking Гэдэг санаа орж ирж байгаа. Growth Hacking гэдэг нь урд нь байдаггүй байсан шинэ санаа нь: тоон өгөгдөл мөн үүсгэн байгуулагчийн дотроос гарсан зөн, таамаглал ирээдүйн чиг хандлага дээр суурилсан таамаглал хоёрыг нийлүүлж түүнээс өнөөдөр үндэслэж дараа дараачийн таамаглалуудаа гаргадаг сэтгэхүйг хэлж байгаа.

Дээр дурдсан “Өсөлтийн сэтгэлгээ: Бизнесээ хөгжүүлэхэд туслах 10 дүрэм” -ийг харвал 2т нь байгаа DATA — DRIVEN гэдэг нь их чухал. Ерөнхий консептийг нь харвал датаг харна, датанд суурилж таамаглал гаргана түүн дээрээ үндэслэн цаашаагаа маш богино хугацаанд олон туршилтыг хийж байж зөв сонголтыг олно. Ингэж хэлэхээр зарим хүмүүсийг гаргадаг нэг алдаа нь DATA — DRIVEN хэсгийг заавал нэг хүнд дата байлгах гэж үздэг аймар өндөр чанарын, аймар өндөр мөнгө зарцуулна гэж бодож тийм зүйлүүд байж өнөөдөр би дараагийн алхмуудыг хийж эхэлнэ, innovation testing хийж эхэлнэ гэж үздэг. Гэтэл өнөөдөр тэнчээ гацсанаас болоод олон гоё санаанууд цаасан дээр үлдээд хэзээ ч бодит амьдрал дээр гараагүй байдаг.

Source: Live with Oko #24, Benzeen