Шөнийн тэмдэглэл
Догдлол…
Түүний цаана эрсдэл, айдас нуугдана. Бас амтлана.
Галзуу хулган дээр суух гээд ойчирлож буй мэт…
Магадгүй их хүчтэй итгэл, хүсэлийн дунд элсний ширхэг шиг эрсдэл
… Анхилуун, ариун, нандин,
Аялгуу шингээсэн гэрэл шиг…
Ай яг чам шиг!
Гэрэл унтарлаа.
Чих дүнгэнэж байна…
Сая л анзаарлаа, түүний амар тайвныг
Сая л анзаарлаа, түүний хичнээн сайханыг.
Харанхуйд нүд биш чих амардгийг…
Сая л сонслоо, харанхуйг…
Үгнээс.., Бүр үсэгнээс би утга хайна.
Үнэнийг хайна… өөрийгөө хайна!
Заримдаа би санаа алдаж байгаа юм шиг боловч яг үнэндээ бол гүнзгий амьсгаа аваад буцаагаад гаргаж байдаг…