Nov 5 · 1 min read

Үгнээс.., Бүр үсэгнээс би утга хайна.
Үнэнийг хайна… өөрийгөө хайна!
Тэнд би алга. тэнд үнэн алга… тэнд утга алга!
Тэндээс зөвхөн худал хуурмаг бүхнийг таниад
Тэсэлгүй өөрийгөө харааж
Хараад ханашгүй ертөнцийн үзэсгэлэнг жигшиж
Хан хорвоогоос халимаар, харимаар санагдлаа.
Харьсан хойноо харин би үнэний утгийг өөрөөсөө олчхоод
Xар дарсан зүүд болон зочилж
Яг энэ ялын тавцан дээр толгой гудайх мэт мэдрэмжийг
Ядахдаа нэг шөнө ч гэсэн мэдрэхийг хүсэж магадгүй…
Магадтай..,
Магадгүй..,
Магадтай..,
Магадгүй..,
Магадгүй … би чамд хайртай ч байж мэднэ.
Ял минь…
Л.З
