ЭЗ-н өсөлт/сайн сайхан байдлыг ДНБ-р хэмжих нь яагаад тохиромжгүй вэ?

Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу вэ?

Тухайн жилд үйлдвэрлэсэн бүхий л бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний мөнгөн үнэ цэнэ(value) юм. Харин энэхүү ДНБ-г тооцох хамгийн түгээмэл арга нь зардлын арга байдаг. Үйлдвэрлэгдсэн бараа болон үйлчилгээг худалдан авагч мөнгө төлөн худалдан авч байгаа бөгөөд худалдан авагч-н гаргаж буй зардлын хэмжээгээр ДНБ-г тооцож болдог байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу вэ?

Тухайн жилд үйлдвэрлэсэн бүхий л бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний мөнгөн үнэ цэнэ(value) юм. Харин энэхүү ДНБ-г тооцох хамгийн түгээмэл арга нь зардлын арга байдаг. Үйлдвэрлэгдсэн бараа болон үйлчилгээг худалдан авагч мөнгө төлөн худалдан авч байгаа бөгөөд худалдан авагч-н гаргаж буй зардлын хэмжээгээр ДНБ-г тооцож болдог байна.

GDP

ДНБ бидэнд улсын эдийн засаг хэрхэн өсөж дэвжиж байгааг мөнгөн үнэ цэнээр харуулдаг. Жишээ нь ДНБ-н өсөлт эерэг байвал үйлдвэрүүд илүү их хүмүүс ажилд авч түүний үр дүнд илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх бөгөөд хүмүүс ч халаасандаа илүү их мөнгөтэй байна гэж ойлгож болно.

Гэвч түүнээс гадна маш олон зүйлсийг ДНБ бидэнд хэлж чаддаггүй. ДНБ-ий нэг сул тал нь хүмүүсийн амьдралын төвшин болон улс орны сайн сайхан байдлыг бидэнд харуулдаггүй. Эдийн засгийн өсөлт буюу ДНБ өсөлттэй гарснаар бидний амьдрал сайжирч байна уу? Мөн түүнчлэн энэхүү үйлдвэрлэгдэж байгаа их бараа бүтээгдэхүүн буюу баялаг хүмүүсийн дунд хэрхэн хуваарилагдаж байгаа талаар мэдээлэл өгч чадахгүй. Магадгүй энэ их баялаг зөвхөн цөөн тооны хүмүүст хуваарилагдан тарж байж ч мэдэх юм. Үйлдвэржилт ихсэн түүнийг даган дэд бүтэц ч өсөж дэмжин барилга байгууламж үйлдвэр цех баригдаж байгаа ч энэ нь хэр ногоон буюу байгальд ээлтэй байгаа талаар ямар ч мэдээллийг ДНБ өгч чадахгүй. Баригдсан үйлдвэр байгууламжийн тоогоор илүү олон хүн ажлын орон байртай болж илүү их бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж эдийн засагт “Мөнгөн” ахиц дэвшил гарч байгаа ч үүнтэй холбоотой үүсэж болох байгаль орчны бохирдол, цахилгаан зарцуулалт гэх мэт асуудлыг орхигдуулдаг.

Эдгээр асуудлуудыг орхигдуулдаг тул ДНБ-ий өсөлт гэсэн үгэнд 100% найдах хэрэггүй юм. ДНБ-г Хүний хөгжлийн индекс (HDI- Human Development Index), Дэлхийн аз жаргалын индекс (Happy Planet Index) зэрэг бусад үзүүлэлттэй хамтад нь үзэж байж жинхэнэ улс орны эдийн засгийн дэвшил бөгөөд хүн амын санхүүгийн болон сайн сайхан байдлыг илэрхийлсэн үзүүлэлтийг харж болно.

Дараагийн нийтлэлүүдээр эдгээр бусад сонирхолтой индексүүдийн талаар оруулах болно.

Г.Дөлгөөн