Яг өнөөдрийх шиг ийм бүүдгэр өдөр гунигтай харцтай чамайг анх харж билээ.

Image for post
Image for post

Яг ийм өдөр чи жинхэнэ төрхөө, …өөр хэнээс ч харагдадгүй үзэсгэлэнтэй ч байж болох энэ төрхөө бусдаас нууж дийлдэггүй байх тийм үү?

Тээр жилийн яг нэг ийм бүүдийсэн тэнгэр, хуйсагнасан салхитай өдөр. Салхи хувцас үсийг минь хийсгэхээс илүүтэйгээр сэтгэл доторх бөөн орооцолдсон утаснуудыг ийш тийшээ савчиж улам улам зангируулаад байсан тэр өдөр. Хүмүүс бүгд л толгой гудайлган, салхинд туугдан, хурдан хурдан алхалж явсан тэр өдөр. Чи л ганцаараа тэнгэрлүү ширтээстэй хаашаа ч үл яаран зогсож байсансан.

Image for post
Image for post

Тэнгэрээс, энэ бүүдгэр саарал үүлнээс юуг олж харсан юм бол??? Тэндээ хэсэг зогсож байснаа надруу нэг харсан тэгээд инээсэн. …


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2011 онд гаргасан дүгнэлтэд: “сэтгэл зүйн эрүүл мэнд нь нийгэмтэй салшгүй холбоотой. Тиймээс үүнд нийгмийн болоод хувь хүний аль алины анхаарал хэрэгтэй” гэжээ.

Image for post
Image for post

Өнөө үед сэтгэл гутрал гэгч зүйл нь цар тахал шиг л түгэх болсон шиг надад санагддаг юм. Яг энэ үед тус номыг уншсандаа маш их баяртай байна. Johann Hari зохиолч маш олон жилийг энэ номондоо зарцуулж чамгүй их хүмүүстэй уулзаж, янз бүрийн олон судалгааг номондоо оруулсан нь номыг бүр ч сонирхолтой болгожээ. Тэрээр өөрөө арван хэдхэн настайгаасаа сэтгэл гутралд автаж түүнээсээ салах гэж олон ч жил шаналан явсанаа дурссан байдаг. Бидний хэвшсэн ойлголтод сэтгэл гутрал гэдэг өвчин биднээс харь хол ангид зүйл шиг санагддаг, гагцхүү энэ өвчиний тухай барууны уран сайханы киноноос л үзэж харсанаар ойлгодог байсан үе саяхан. …


Заа энд нэг хөгжилтөй түүхээсээ хуваалцая гэж бодлоо…

Би ер нь юм ярихдаа сул үг их ашигладаг. Өнгө тонны хувьд ч гэсэн нэг тиймэрхүү… бичлэгнээс өөрийнхөө юм яриж байхыг үзэх ёстой дургүй, бушуухан нүүрээ нуумаар санагдаад байдаг. Тэгэхээр намайг ярианы чадвар муутай хүн юм байнаа гээд л дүгнэчих!!

Image for post
Image for post

Оюутан байхад одооныхоосоо бүр ч хэцүүхэн яридаг байлаа. Нэг юм яриад л жигшиг гэнэ, нтр гэдэг үг бол амны уншлага. 1-р курсэд ордог жил манай эгч төрөөд би хичээлээ тараад л ирж дүүгээ хардаг байлаа… Хэдхэн сартайгаас нь авхуулаад хөлд орох, хэлд орох, цэцэрлэгт орох, сургуульд орох бүх л цаг үед нь хамт байсандаа. Одоо дүү маань үже 2-р ангийн том аниа болчихсон яваа. Шинэ жил, тайлан тоглолтонд нь би л ганцаараа очдог байсан нь саяхан. …


Энэ бараг хамгийн хэцүү сэдэв боллоо шүү энэ өдрүүдийн. Их удаан бодсоны эцэст хүмүүсийн яг сэтгэл мэдрэгдсэн тийм л үгс ганцхан намайг ч биш хүн бүрийг инээлгэдэг юм шигээ.

  • Баярлалаа: Чин сэтгэлээсээ хэлж буй энэ үгэнд хэн ч инээхгүй байж чаддаггүй бизээ. Наад захын жишээ гэхэд л сайхан үйлчилгээтэй газар ороод гарахдаа ийм үг сонсоод инээд алдаад л гардаг шүүдээ.
Image for post
Image for post
  • Уучлаарай: Чин сэтгэлээсээ хэлж буй энэ үг хүнийг дулаацуулдаг. Үнэхээр гэмшээд ч юмуу буруугаа мэдрээд хэлсэн энэ үг бас их зориг шаарддаг. Тийм ч болохоор энэ үгийг хэлж чаддаг хүмүүсээр бахархдаг шүү.
Image for post
Image for post

21н нас хүрдэг жилээ би 3 өдөр дарааллан төрсөн өдрөө тэмдэглэсэн байдаг. Ёстой ч нүсэр юм болсондоо…

Image for post
Image for post

Яагаад ч юм бээ 21 нас хэдийнээ хүрчихсэндээ өөрөө ч үнэмшихгүй байсансан. Би одоо энгээд л том хүний тоонд ордог боллоо гэжүү үгүй ээ л гэж бодогдсон. Одоо бодоход миний хамгийн сүүлийн нүсэр баяр болсон бололтой. Ээж минь төрсөн өдрийг минь жил болгон л гайхалтай сайхан тэмдэглэж өгдөгсөн. Ах эгч нар маань хамгийн гоё гэсэн бэлэгнүүдийг сонгоод л…. Хэрэв энэ жил дахиад тэр жилийнх шиг тэмдэглэе гэвэл би лав л өөрөө ичээд чадахгүй байхаа… Өөө яанаа би тэгэхээр том хүн болчихсон хэрэг үү??? :O

Инээд жаргалаар дүүрэн өнгөрсөндөө тэр шөнө… ❤❤❤

Гэхдээ яг тэр шөнө миний ойлгосон нэг зүйл болбоос би хэзээ ч том хүн болмооргүй байсан юм билээ…

Image for post
Image for post

•emo mode on•

Өөр өөр хүмүүс миний

Өөр өөр талыг авч ирэхэд

Чамд байсан би

Өөртөө илүү таалагдлаа…

Тэр л өөр өөр талыг минь авч ирсэн хүмүүсийг өнөөдөр санагалзав. Өнөөдөр харицахаа болисон ч өөр нэг өдөр бүх зүйл өөрчлөгдөх болов уу? Яагаад ч юм бэ өнгөрсөнд болсон тэнэг дурсамжууд өнөөдрийн цастай хамт дээрээс хаялаад байх шиг нэг л гунигтай. Бүрхэг тэнгэрийг харахаар энэ үүлнүүд уйлаад байгаа юм шиг санагдаад байдаг учир дотор минь ч бас нэг л ёозгүй…

Image for post
Image for post

Эргээд давтагддаг бол амьдрал яасан гунигтай

Эцэс төгсгөлгүй бол хорвоо яасан уйтгартай

Гоо үзэсгэлэн ганддаггүй бол үзэсгэлэнтэй төрөөд ч яана!

Гомдож баярлаж чадахгүй бол амьд яваад ч яана!

Image for post
Image for post

Газраар нэг хөглөрсөн улаан шаргал навчисаа уйт намартай нь санагалзав.

Бороотой зуны тэр нэгэн дурсамжаа санагалзав.

Шөнө дунд орсон анхны цасыг санагалзав.

Усны шувууд авч ирдэг увидастай тэр нэг зүүднүүдээ санагалзав.

Image for post
Image for post


My entire day

Өчигдөр нэлээд оройтож унтсан маань мэдээж л өглөөд нөлөөлж таарав. Өглөө босоод ажилдаа явахаасаө өмнө халуунаа баригчтай усны савандаа борголоо чанаад гардаг маань наддаа л өглөөний цай болдог юм. Ажилруугаа явахад өглөөд бол 10 минут л зарцуулдаг учир машиндаа суумагцаа хурдхан дуугаа тавиад л яг 3н дуу дуулхад л үже ирчихсэн байна. Өдрийн цайны цаг хүртэл яг яс суух юм бол ихэнх хийх ёстой юмаа нэлээд нугалчихдаг учир өглөөд сатаарахгүй байх дуртай. Өдөр болов уу үгүй юу л боргол бодогдоод унана шүүдээ… энэ бол амрах цаг гэсэн дохио.

Image for post
Image for post

Өдөртөө нэг найзуудтайгаа уулзах юм бол стресс тайлагдаад нэг тийм жаргалтай болдог учир найзыгаа дуудаад хамт хооллов. Маш их дурсамжтай газар дурсамжтай ширээндээ суугаад дурсамж дүүрэн хоол идэх нэг л тийм Мандаж буй мэдрэмж. …


Нас яваад байнаа цэнцэрэн минь насных-насных гэсэн үгийг сүүлийн үед их сонсдог ааа бүүр зарим нь хэлээд эхэлсэн байна уу? тэгвэл таны нас явжээ гэсэн үг нтр….

Хүүхэд насандаа ерөөсөө ч бододгүй явсан зүйлийн нэг нь нас сүүдэр байваа… Хүүхэд байхдаа хурдхан л том болох юмсан гэсэн бөөн хүслэн…

Image for post
Image for post

Цэцэрлэгт байхдаа цүнх үүрээд алхаж байгаа ах эгч нар шигээ сургуульд орох юмсан гэж хүснэ… сурагч болоод хурдхан л төгсөх юмсан гэж мөрөөднө… төгсмөгцөө л аав ээжийнхээ яриад байдаг сайхан цаг үетэй нь золгож оюутан болох юмсан гээд л энэ муу насыг хурдхан элээхийг л залбирна. Гэвч тэрхэн үес бүрт эргээд олдохгүй тэр л цаг хугацааруу дахиад ганцхан удаа очихсон гэж харамсана. …


Image for post
Image for post

Шинэ оны шинэ эхлэл хүн бүр л хувь хувьдаа төлөвлөгөө гаргаад, урам зоригтой сайхан эхлүүлж байгааг харах сайхан байнаа… Энгэхэд би гэдэг хүн чинь шинэ ондоо юуг хүсэж байгаа билээ гээд яг 1 сарын 1-с эхлээд 5 хоног бодов. Би энэ ондоо ерөөсөө сэтгэлийн дархлаатай л болмоор байгаа юм байна. Яаж хэрхэн гэдэгээ хараахан мэдэхгүй байгаач ядаж л юуг хүсэж буйгаа мэдэж байна гэдэг чинь өөрөө төлөвлөгөө мөн биздээ тээ…

Image for post
Image for post

Өнгөрсөн оны минь алдаа оноо юу байвдаа гээд дэнслээд үзэв. Сэтгэлийн дархлаа гэдэг зүйлгүй л өнгөрсөн юмдагуудаа…

Сэтгэлийн дархлаагүй хүн яадаг юм гэж үү?? дандаа өөрөөсөө өөр байхыг шаардаж, өөрөө өөртөйгөө л тэмцэлдэж, өөрийгөө урж тасдаж, сэтгэл гэгчээ улам шархлуулдаг юм билээ…

Image for post
Image for post

Өөртөйгөө тэмцэлдэж өөр хүн болох гэж өөр хүмүүсийг ч зөндөө гомдоож, тэгэх бүртээ өөртөө гутарч алкохолик гэдэг зүйлээр сэтгэлээ хуурах гэж оролдсон тохиолдолууд ч өнгөрсөн онд багагүй байж…. Тэрхэн үедээ засарсан юм шиг санагдах боловч маргааш нь бүр л дордсон байдаг шүү!!! тийм л маргаашд өөртөйгөө ганцаархнаа үлдэх бүр ч аймшигтай…

Image for post
Image for post

Сэтгэлийн дархлаа тийм ээ тийм энэ ондоо энэ нэг юмандаа л дархлаа суулгая!!! Өөрийгөө хуурч явсаар өөрийнхөө хамгийн дургүй тийм хүн болчихсон байх тэр мэдрэмжийг надаас бусад нь битгий л мэдрээсэй…

Image for post
Image for post


Image for post
Image for post

Өнгөрөгч сар миний хувьд нэлээн завгүй, давчуу юм юм л болсон этгээд сар байлаа. Нэг өдөр би Улаанбаатар хотын гурван ч эмнэлгийн яаралтай түргэн тусламж хэсэж өнгөрөөв. Тэр болгонд хичнээн ч олон хүнтэй тааралдаад өнгөрөвдөө.

Танихгүй өвдсөн нүд болоод тэр нүдийг нааш авч ирсэн шаналсан нүднүүд. Харахгүй юм шүү гэж хичнээн хичээвч бүгдтэй нь харц тулгараад өнгөрөх тэр мөчүүд. Өвдсөн нүднүүд зарим нь аниатай, зарим нь юуг ч үл илэрхийлэх дотогшоогоо шургаад орчихсон гөлөрсөн байна. Аан харин шаналсан нүднүүдийг харах хамгийн хэцүү. Тэдний дотор ямархан байгаа нь бүгд тод харагдана. …

Emachka_

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store