Мангар их Ө үсэг

Emachka_
2 min readJan 5, 2020

--

Шинэ оны шинэ эхлэл хүн бүр л хувь хувьдаа төлөвлөгөө гаргаад, урам зоригтой сайхан эхлүүлж байгааг харах сайхан байнаа… Энгэхэд би гэдэг хүн чинь шинэ ондоо юуг хүсэж байгаа билээ гээд яг 1 сарын 1-с эхлээд 5 хоног бодов. Би энэ ондоо ерөөсөө сэтгэлийн дархлаатай л болмоор байгаа юм байна. Яаж хэрхэн гэдэгээ хараахан мэдэхгүй байгаач ядаж л юуг хүсэж буйгаа мэдэж байна гэдэг чинь өөрөө төлөвлөгөө мөн биздээ тээ…

Өнгөрсөн оны минь алдаа оноо юу байвдаа гээд дэнслээд үзэв. Сэтгэлийн дархлаа гэдэг зүйлгүй л өнгөрсөн юмдагуудаа…

Сэтгэлийн дархлаагүй хүн яадаг юм гэж үү?? дандаа өөрөөсөө өөр байхыг шаардаж, өөрөө өөртөйгөө л тэмцэлдэж, өөрийгөө урж тасдаж, сэтгэл гэгчээ улам шархлуулдаг юм билээ…

Өөртөйгөө тэмцэлдэж өөр хүн болох гэж өөр хүмүүсийг ч зөндөө гомдоож, тэгэх бүртээ өөртөө гутарч алкохолик гэдэг зүйлээр сэтгэлээ хуурах гэж оролдсон тохиолдолууд ч өнгөрсөн онд багагүй байж…. Тэрхэн үедээ засарсан юм шиг санагдах боловч маргааш нь бүр л дордсон байдаг шүү!!! тийм л маргаашд өөртөйгөө ганцаархнаа үлдэх бүр ч аймшигтай…

Сэтгэлийн дархлаа тийм ээ тийм энэ ондоо энэ нэг юмандаа л дархлаа суулгая!!! Өөрийгөө хуурч явсаар өөрийнхөө хамгийн дургүй тийм хүн болчихсон байх тэр мэдрэмжийг надаас бусад нь битгий л мэдрээсэй…

--

--