Хэрхэн сайн нойр авах вэ? /Орчуулга/

Унтах нь бидний амьдралын хамгийн чухал зуршлуудын нэг гэдгийг та хэдийнээ мэдэх болсон биз ээ. Унтахаас дараах зүйлс шалтгаалдаг:

  • Ой санамж, сурах, бүтээх чадвар нэмэгдүүлдэг
  • Сэргэг, соргог болгодог
  • Эрүүл биеийн жинг бий болгодог
  • Мэдрэлийн эмгэгүүдийн магадлалыг багасгадаг

Эдгээр нь New York Times-ийн шилдэг борлуулалттай Тархины Мананг Арилгах номын зохиогч Эмч Mike Dow-ийн тус номондоо дурдсан унтахын зарим ашиг тус билээ.

Унтахын ашиг тус таныг цочирдуулахгүй байж магадгүй ч, Америкчуудын дөрөвны гурав нь хангалттай нойр авч чаддаггүй ба тэд 12 жилийн өмнө унтдаг байснаасаа өдөрт нэг цагаар бага унтдаг болсныг танд дуулгая. Сүүлд судалгаагаар тэд өдөрт дунджаар 6,5 цаг унтдаг нь хангалттай нойр авдаггүйгээрээ зөвхөн Японы дор орох үзүүлэлт юм.

Хоногт 6,5 цаг унтах нь танд хангалттай санагдаж байвал Эмч Mike Dow таныг дахин бодож үзэхийг зөвлөж байна. Тэрээр хоногт 8 цагаас бага нойр авах нь хангалтгүй гэж баталж байгаа юм.

Хэрэв та нойртойгоо эрүүл харилцаа тогтоохыг хүсвэл, нэгдүгээр алхам нь шөнө оройгоор сууж ажиллахаас татгалзаж нойрыг нэн тэргүүнд тавих билээ. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар тогтмол унтлагын хуваарьтай болсноор өдөр бүр цаанаасаа унтаж сэрдэг тогтмол цагийг бий болгох юм.

Гэвч хэрэв та зүгээр л унтаж чадахгүй бол яах вэ?

Доорх зөвлөгөөнүүдийг Тархины Мананг Арилгах ном танд өгч байна:

  • Өдрийн цагаар аль болохоор өөрийгөө гэрэлд байлгаж, оройгоор ойр тойрныхоо гэрлүүдийг багасгаж, бүдгэрүүлэх
  • Сэрэнгүүтээ гэрлээ асааж, хөшигөө нээх
  • Өглөө бүр нарны гэрэл авах гэж гарч алхах буюу гүйх
  • Ажил дээрээ ширээгээ цонх руу харуулж байрлуулах
  • Үд дунд дуг хийх, гэхдээ 20 минутаас хэтрүүлэх нь шөнийн нойрыг үймүүлнэ. Энэ нь танд бодит байдлаас хэтийдсэн мэт санагдаж магадгүй ч ажлын байрандаа унтлагын өрөөнүүд байгуулж, ажилчиддаа үд дунд дуг хийхийг санал болгодог компаний тоо нэмэгдэж байгаа юм.
  • Унтахаасаа ядаж цагийн өмнө хамаг цахилгаан хэрэгслээ унтраах
  • Унтлагын өрөөндөө цахилгаан хэрэгслээс татгалзаж бүдэг гэрэлд ном унших
  • Хэрэв танд зайлшгүй шаардлага тулгарвал цахилгаан хэрэгслүүдээ бүдэг тохиргоонд оруулж, цэнхэр гэрлийг бууруулах
  • Орондоо орохын өмнө халуун душ, ваннад орох нь биеийн дулааны хэмийг унтахад нөхцөлдүүлдэг
  • Унтлагын өрөөнийхөө дулааны хэмийг 20 градус байлгаж, хөлөө үл дааруулж, болбол оймстой унтах

Мөн орныхоо хажууд тэмдэглэлийн дэвтэр тавьж унтахынхаа өмнө толгойдоо байгаа зүйлсээ буулгаж, маргааш амжуулах зүйлсээ бичиж тэмдэглэх нь тархин дах элдэв бодлыг хоослож тайван нойрсоход дөхөм болгодог. Унтахынхаа өмнө баярлаж, талархаж явдаг зүйлсийнхээ талаар бичих нь хүний оюун санааг тайвшруулдаг.

Тэгэхээр оройн цагаар юу ч хийсэн бай, түүнийгээ зогсоож орондоо ор. Эрт орондоо орох нь тохиромжтой хэмжээний нойр авах арга юм.

Дээрх зөвлөгөөнүүд таныг зөв унтлагын хэвшилтэй болоход тан туслана гэдэгт найдаж байна.

Сайхан зүүдлээрэй! by Andrew Merle