Хулсан цэцэрлэг

Чамд бүжиглэж өгөөгүй миний тэр бүжиг, зөвхөн чамд л зориулж өмсөх байсан улаан плать, хэний ч өмнө байгаагүй хамгийн сайхан нүд.. Амьдрал киноноос илүү адармаатай үе байх. Маш энгийн ер бусын тийм нэг хүч байдаг, хүмүүс бие биедээ татагддаг. Хэдий бие биенээ танихгүй сайн таниагүй ч зүгээр л маш их татагддаг. Магад сүнснүүд нь бие биенээ хэдийн таниад биенээсээ түрүүн бие биерүүгээ тэмүүлж уйлалдаж байдаг биз. Тэр үед түүний хэн болох хэнтэй байх бүх зүйл хамаагүй болно. Чамд юү ч бодогдохгүй. Зөвхөн тэр .. түүний нүд үйл хөдлөл хамаг зүйл нь байгаагаараа гэхдээ яг л удаашруулсан бичлэг болж ирнэ.. дагаад ухаан санаа чинь хүртэл удаан болчихдог.

Дөнгөж харангуутаа л яг хажууд нь байх хүн чинь мөн гэж хэн ч юм хэлсэн юм шиг. Бүх зүйлээ орхиод түүний төлөө зориулхад бэлэн болох тэр мөч. Ихэнх хүмүүс ухаанаар дурлан нийлдэг байх, тэгээд аяандаа бие биенээ тавьсан шаардлага юүнд нийцэгдэж нийцүүлж эхэлнэ. Гэтэл яг байгаагаар нь шууд л хүлээж авхад яахад ч бэлэн тэр сэтгэлийн долгион хэрвээ хөг нь таараад нийлвэл хичнээн гайхам сайхан үзэгдэл болдог бол оо. Зүрх тэмүүлж зүрх л хүснэ.

https://youtu.be/JnIFkxhtsDU


Түүнд ямар нэгэн шалтгаан байжээ. Ямар л нэгэн маш том шалтгаан тайлбарлахад ч хэцүү хяссан шалтгаан. Тэр хулсан цэцэрлэгт очихыг маш их хүссэн.

Амьдрал киноноос илүү адармаатай үе байх. Бүх зүйл л бүтээд явах зам нь тодорхой дурайж байтал нэг л өдөр чи бүхнийг орхиод хэний ч мэдэхгүй нэг газар очоод нам гүмийг шагшин суухыг илүүд үзэж, энгийнээс энгийн амьдралруу хушууран зүтгэж магадгүй юм.

Одоо яг балгаж байгаа ус минь хамгаас амттай санагдаж байна. Хамаг зүйлд л яараад адгаад байсан бүхэн минь одоо үгүй болж. Хажуу тийш нэг алхаад л өөрсдийгөө ажхад бүх л зүйл хамгийн энгийнээс л эхэлдэг шүү дээ гэдгийг ойлгох юм.

Энгийн, энгийнээс энгийн байгаадаа талархаж сурч, найзуудынхаа сайн найз нь байж, аав ээжийгээ жаахан зүйл дээр ч болов баярлуулаад гитар тоглон дуулж, хэзээ ч хамаагүй бүжиглэмээр санагдсан үедээ бүжиглэж, дуртай зүгрүүгээ хар хурдаараа гүймээр ядарч унаад түрүүлгээ харж хэвтээд үхтлээ инээж инээж тэгснээ гэнэт нулимсаа арчаад дээш тэнгэрийг ширтмээр байна.

Гүн гүнзгий амьсгал. Юүнд тэгж яарсан юм дээ. Амьдрал гэдэг чинь тэгээд үргэлжилж л байна. Сайхан бүхнийг нэг тольдон амсхийгээч дээ. Саяхан уулзалдсан гэлэнмээ эгчийн амьдралдаа ханамжтай тэр нүд санаанаас минь гарахгүй байна шүү. Үй олон бодол хэв загварт автагдан 1000н дүрд тоглох бидний хажууд хүсэл шуналын ертөнцөөс ангид орших тэр ертөнц байгаль гэдэг шиг л...

Өвлийн хүйтэнд гадаа гитар тоглоод дуулж буй залуугийн дууг сонсоод бүжиглэмээр санагдахдаа л бүжиглэдэг байж дээ..

Б.Энхгэрэл