Орцны тэмдэглэл

Шөнийн 00:55 цаг. Би орцондоо хөлөө жийгээд сууж бна. Дүү хаалгаа онгойлгодоггүй, нам унтсан бололтой.

Хамаг уур муур хүрч дуусаад, арга тасрав. Күэ нээрээ ингэтлээ унтах гэж. Ядаж байхад өлсөж байгаа гэж жигтэйхэн. Яах вэ? Одоо. Бүргэд хаалга дуудалтай нь биш, хайран мөнгө. Ээжийнх рүү явах уу? Энэ хүүхэд зүгээр л байгаа даа 😣😣😣

Би гэхдээ гайхмаар тайван байгаадаа гайхаж байна.

Утасны цэнэг 15 хувь, за пока. Амжилт.

Ингэж хэлсний дараа нөгөө алдарт нүдэлт, утас руу нь залгах хоёроо үргэлжлүүлж байтал

Байна уу?

Хөөөөөөөөш, хаалгаа онгойлгооч ээ!!!!!!! Ямар аймар унтдаг юм бэээээээээээээ!!!!!!!!!

Орж ирж жаахан хаазалж байгаад, хувцас хунараа тайлаад өдрийн хэзээд нь харъяалагдах юм бүү мэд хоол идэж аваад сууж байна.

Энэ явдал надад бараг 20-иод жилийн өмнөх өвлийн шөнийг санагдуулж, тэр дурсамж руу сэтгэл минь хөвөн орлоо.

Аав, ээж, бид 3 эгч нарын тэнэгийг гайхаж тэр шөнө нэг иймэрхүү л сүр дуулиантайгаар гэртээ орж билээ.

Like what you read? Give Enkhjargal Banzragch a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.