2017 оны Дижитал болон Контент маркетингийн чиг хандлага (зүүн ази)

Линкед-Ин сошиал сувагууд дундаас бизнес эрхлэгчдэд хамгийн үр ашигтай, хүртээмж сайтай мэдээллийн бааз болсон байна. Түүнээс гадна хувь хүний сонирхолд нь нийцүүлж байнгын мэдээлэл, тип, заавар өгдөг нь Линкед-Ин хэрэглэгчидээ өөртөө улам илүү их татаж, үнэнч хэрэглэгчээсээ их benefit хүртэх төлөвлөгөөтэй байгааг харж болох нь ээ.

Brand new prediction

Бизнесийн салбарт ажилладаг, мэдээллийн үнэ цэнийг мэддэг хэрэглэгчид Линкед-Инд байдаг тул үргэлж цоо шинэ мэдээлэл, real-time анализ, трэндүүдийг бидэнд хүргэдэг болж. Шүлс гоожмоор байгаа биз дижитал маркеруудаа, захирлуудаа?

LinkedIn Marketing Solutions specialists, what did they say?

Азийн эх газрын орнуудад дижитал ертөнц хүчээ авсан боловч менежер, маркетерууд хэрэглэгчилтэйгээ engagement болох, онлайн сурталчилгааг үр дүнтэй байлгах бүтээлч арга замуудыг хайсаар л байна.

2017 оны байдлаар бүсчлэлээр хувааж тэдэнд зориулсан дижитал маркетинг хийх нь илүү нөлөөлтэй байна гэж үзэж болно. Хамгийн гол анхаарах зүйл хэрэглэгчийн хэрэгцээ- Тэдэнтэй engagement хийхийн тулд ямар хэрэгцээнд тулгуурласан контент хийх вэ? гэдэг асуудал. Зүүн азийн орнууд контент маркетинг хэрэгжүүлэх тал дээр тийм ч хурдтай шинэлэг байдлаар ажиллаж чадахгүй байна. Контент маркетинг бол дижитал маркетингийн нэг хэсэг, тиймээс бид чанартай контент бүтээхээс өөр замгүй.

Ирэх жилүүдэд дижитмал маркетингийн сувагуудыг ялгаж салгах, ямар контентийг ямар сувгаар явуулах нь үр ашигтай болохыг тодорхойлох шаардлагатай байна.

Тренд таамаглал №1

Бизнесүүд контент маркетингийн чадвартай ажилтан авах сонирхол нэмэгдэнэ.
LinkedIn Marketing Solution- Digital marketing and Content marketing prediction 2017

2016 оноос APAC буюу зүүн өмнөд азиуд Account based Marketing, personalisation, эрэлтийн таамаглал, brand awareness зэрэгт зориулсан контент үйлдвэрлэл хийх хандлага нэмэгдсэн. Гэхдээ эндээс Маркетерүүд өөрийгөө контент маркетинг хийхдээ тааруухан, энгийн зүйл л хийж чадна гэж итгэдэг болохоор контент нь тэр хэмжээндээ маш энгийн суурь зүйлүүд гарсаар байгаа нь ажиглагджээ.

Трэнд таамаглал №2

Маркетингийн хэмжигдэхүүнд UPPER-FUNNEL METRICS буюу дата аналитик үзүүлэлтүүдийг гол хэмжигдэхүүнээ болгож ажиллана.
Starfleet Media “The benchmark report of B2B Content Marketing 2015 ”

Хэрэглэгчдийн хэрэгцээг тодорхойлохын тулд тэдэнд туршлага үүсгэх, компаны талаарх контентуудыг хүргэж туршиж үзэх хэрэгтэй. Энэ хэр их үр ашигтай байгаа, зорилгоо хэрхэн аль хэмжигдэхүүнээр илүүтэй хэмжих талаар нарийн ойлголт хүргэнэ.

Австрали гэх мэт контентийг гол хэмжигдэхүүнээ болгосон газар “Брэнд Контент” үүсгэснээр 72% нь хэрэглэгчидтэйгээ engagement болж чаджээ.

Та бидний мэдэхээр Social Metrics хэмжигдэхүүнүүд үнэндээ контент маркетинг engagement-г 33%-г нь илтгэж чаддаг байх нь. Тэгэхээр лайк, шейрээр бид хэмжих нь өрөөсгөл асуудал юм.

Ямар зорилго тавьснаас шалтгаалан ямар метрик ашиглахаа шийд, яг юу биелвэл амжилтанд хүрлээ гэж үзэх юм? Тэр амжилтаа юугаар хэмжиж болох юм? чанарын барометрүүдийг харилцан ярилцаж тохирох шаардлагатай.

Трэнд таамаглал №3

B2B маркетерүүд Attribution Model хөрөнгө оруулах болно.

Маркетерууд вэб сайтад хэр их ачаалал үүсэх, хайлт хэр их хийгдсэн байна гэдгээс илүү курсор хаанаас хаа хүрч,ямар сувгаар мэдээлэлээ авч байгааг (sophisticated attribution) олоход төвлөрөх болсон байна. Хамгийн аймар нь маш олон брэндүүд үүнийг шалгаж трак хийж үздэггүй.

Жишээ нь брэндийн вэб сайтаар ороод сайтын аль хэсгийг түрүүлж сонирхож байгаа нь тухайн брэнд яаж цаашид promotion хийх вэ? юугаа сайжруулах вэ? хэрэглэгчид тухайн брэндийн юуг нь түрүүлж сонирхож байна гэсэн мэдээллийг өгдөг байна.

Үргэлжлэл бий… Stay with me… Keep refresh me