Odonchimeg Idersaikhan
3 min readSep 20, 2016

Sex blog: Охидоо ‘hopeless romantic’ байхаа больцгооё

За, секс блоггер Одноо нь буюу үүлэн борооны ажлыг сэтгэлд хүртэл бичигч болохоор хичээж анхныхаа постыг бичихээр шийдлээ. Дашрамд дурдахад найруулга, хэл зүйн олон алдаа гарах байх шүү. Тэр бүрт эвтэйхнээр хэлээд өгвөл тун их баярлана. Мөн ах эгч, дүү нар минь би та нарын жаахан дүү байхаа болиод удсан буюу 24 нас хүрэх шахсан эмэгтэй учир намайгаа бичигч гэдэг үүднээс нь хараарай. Гадна дотны олон найзууд минь бусдын адал явдал, алдаа оноог бичиж, инээлгэхийг нь инээлгэж, зөвлөхыг нь зөвлөж, ярилцахаас эмээдэг сэдвийг шулуухан бичиж хүргэх ёстой хүн нь намайг гэж үзсэн учраас их зоригжуулсан юм. Тийм учраас удаан бодсоны эцэст анхныхаа постоор харилцааг заавал нэрлэх ёстой юу гэдэг сэдвээр бичихээр шийдлээ. Орчин үед хосын харилцаанаас залхсан, бусдад итгэх итгэлээ алдсан, хэтэрхий их шархалснаасаа болж зориггүй болсон хүмүүс их байдаг учраас өөрсдийн мэдрэмжийг ард орхиод зөвхөн сэкс хийгээд явах сонирхолтой байдаг болжээ. Гэвч шинжлэх ухааныхаа үүднээс эмэгтэй хүн үрийн шингэн солилцсон тохиолдолд л нөгөө хүндээ татагдаж эхэлдэг гэсэн онол байдаг бөгөөд эр эмийн байгалын шинж чанар нь энэ харилцаанд их зөрчилддөг. Ихэнхдээ охид бүсгүйчүүд улам их шаналж үлддэг. Эсрэгээрээ эрэгтэй хүний байгалын шинж чанар нь адал явдал хайж, шинийг ирэлхийлж, асуудалд дурлаж явдаг учир гол үндэс нь энэ харилцааг бүтэшгүй болгоод байгаа юм. Тийм учраас охид бүсгүйчүүддээ өнөөдөр зөвлөгөө өгье гэж бодлоо. Хостой болох гэж яарах нь буруу шийдвэрт хүргэх өндөр магадлалтай бөгөөд үүнээс болж охидууд бид үргэлж хүсээгүй байсан ч элдэв янзаараа хэлүүлдэг, энэ нэг юм нөхөрт гардаггүй, энэтэй хүмүүс таардаггүй байхаа, залуу болгон солиол явахын, юу нь болдоггүй юм нтр гэсэн хачин зүйлсээр хэлүүлдэг, хэдий бид тийм биш ч гэсэн. Тийм учраас нууцхан fuck-buddy юмуу үүлэн борооны ажлыг амжуулдаг найз, ооё ямар гоё нэр өгчихвөө, ийм хүнтэй байх нь зөв юмаа. Үүгээрээ чи Slut гэсэн үг биш. За, хэрвээ тоглоомыг ойлгодог, тоглосон шиг тоглодог bitch байхаар шийдсэн бол нэгдүгээрт энэ талаараа нөгөө хүнтэйгээ илэн далангуй ярилцаж яг юу юу бие биенээсээ хүлээхгүй вэ гэдэгээ мэдэх. Илэн далангуй ярилцахдаа бусдад хэлэхгүй байх, эрүүл мэндийн хувьд баталгаатай байх гэх зэрэг бүх зүйлээ ярилцах. Энэ талаараа бусад хүнд хэлээд байх шаардлага байхгүй, учир нь угаасаа чамайг ойлгохгүй, мөн чамайг Slut л гэж хэлнэ. Хамгийн гол нь зөвхөн секс гэдгийг ой тогтоолдоо маш сайн тунгааж авна. Хэрвээ тэр хүнээс илүү юм хүсээд ирвэл тэр хүндээ хэлж цаашид үргэлжүүлэх үү эсвэл болих уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Харилцан ярилцан ойлголцож байж больсон нь Breakup-аас мянга дээр. За ер нь ингээд бодоод байсан чинь найз залуу олохоос ч илүү ажилтайн биш үү, хэхэ, гэхдээ энэ нь өөрт чинь дээр шүү. Тэглээ ч өөрийнхөө цагийг өөртөө зарцуулж, өөрийгөө боловсруулж, өөрийгөө олж нээж байх явцдаа үүлэн борооны ажлыг тухайн найзтайгаа амжуулаад аль алиндаа дээр явсан нь хамаагүй дээр. Хэрвээ бид тоглоомын дүрмүүдийг сайн мэдээд авчихын бол шархлахгүй ш дээ. Ийм харилцаа нь цаашаа өсөж дэвжих магадлалтай байдаг. Миний хэлээд байгаа зүйл нь орчин үед байдаг л зүйл бөгөөд охидуул минь шудрага зөвлөгөөгөөр дутаж явдаг. Үргэлж тэр залуу чамтай ингэж харьцах хэрэг байхгүй, юу гэж өөр хүүхнүүдтэй унтахын, нтр гээд шал логикгүй юм яриад чамайг эргэлзүүлээд байдаг биздээ. Үргэлж л Үнсгэлжингийн үлгэрт итгүүлээд байдаг, гэвч хүн болгоны амьдрал өөр шүү дээ. Энэ нийгэм л чамайг ингэх ёстой, тэгэх ёстой гэж буруу заагаад байгаа болохоос уул нь world is your dick oyster ш дээ. Хэрвээ тэр залууд чи таалагддаг л бол өөр олон эмэгтэйчүүд байсан ч тэр залуу үргэлж чам дээр буцаж ирэх болно. Угаасаа, look at you girl, being uniquely beautiful. Мөн өөрийгөө мэдэрсэн эмэгтэй хүнд эрчүүд дуртай байдаг. Мөн орондоо хөгжилтэй байхын бол бөөөр чамаас салахгүй. Орондоо fun байх чинь угаасаа өөрт ч Fun шдээ. Гэвч зөвхөн орон дотроо л хэрэглэх залуу гэдгийг маш сайн ойлгож байх хэрэгтэй. Гэхдээ тэнэг fuckboy-уудаас хол явсан нь дээр. Чамайг шөнөжингөө хүлээлгэдэг, эсвэл шөв шөнөөр залгадаг, эсвэл чиний цагийг, нэр хүндийг хүндэлдэггүй, чи орондоо юу хүсдэг тэрийг чинь биелүүлэхгүй бол зүгээр л холдчих. Хэдий найз охин нь биш ч гэсэн хүндлэл гэдэг зүйл энэ харилцаанд ч бас байх ёстой. За ямар ч байсан замбараагүй нэг ийм юм биччихлээ. Охидыгоо бага шархлаасай гэж бодсондоо бичсэн болохоос заавал миний зөвлөгөөг ягштал дагах хэрэг байхгүй ш дээ. Олон эрэгтэй найзуудтай болохоор тэднээсээ сонссон зүйлээ та нартай дамжуулж байна шүү. За Заавал drama bitch байх хэрэггүй ш дээ, өөрийгөө зовооно, бусдыг зовооно. Өөрийнхөө амьдралаар амьдарч байгааг чинь бусад хүн ойлгох алба байхгүй, мөн тэдэнд огт хамаагүй. So, girls, анхны пост нэг иймэрхүү. Эрчүүддээ дараа нь тэгэж байгаад эрчүүдийн хамгийн түгээмэл гаргадаг алдаа, тэр нь яагаад эмэгтэй хүмүүсийг холдуулдаг вэ гэдэг талаар гоё пост бичнээ . Зиак энэ хүртэл уншсан бол юу гэж бодсоноо бичээд бай.

Odonchimeg Idersaikhan

I am a journalist by profession, but i only write about personal my experiences. I hope you relate to my experiences.