Хамгаалалт

Зиак, энэ сэдвийг чинь яаж бичдэгийн билээ. Хамгаалалттай сэкс хийснээр өөрийнхөө эрүүл мэндийг хайрлаад зогсохгүй ирээдүйгээ аварч байгаа хэрэг юм. 1-рт хэнтэй ч бэлгийн харьцаанд орсон бай заавал хамгаалалт хэрэглэсэн байх шаардлагатай, ялангуяа дөнгөж танилцсан хүнтэй. Бодоод үздээ, чи тэр хүнийг хэдэн хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсоныг нь мэдэхгүй. Тэгээд тэд нар нь ямар заваан хүн байсан, бас хэдэн хүнтэй унтсаныг нь мэдэхгүй учраас заавал бэлгэвч хэрэглэ. Мөн эр ч бай, эм ч бай үргэлж бэлгэвчтэй явах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг бэлгэвчтэй явахаар эрчүүд элдэв янзаар хэлээд байдаг, гэхдээ дараа нь хохирч үлдсэнээс тэр залууд элдвээрээ хэлүүлсэн нь дээр биз. Аа, сэкс мэкс хийхгээд халуу шатаж байхад чамд баярлана уу л гэхээс биш гомдохгүйдээ. За энэ нь өөрийгөө элдэв янзын өвчнөөс хамгаалах нэгдүгээр арга. За тэгээд ямар ямар өвчин байдаг, ямар хор хөнөөлтэй гэдэгийг энд бичих нь илүү биз. Гэхдээ энд тайлбарласан линк оруулчихы. http://goolingoo.mn/index.php?c=5151 Хоёрдугаарт хэрвээ чи тэр хүнийг удаан мэдэж сайн танихгүй бол аман секс хийж өгч болохгүй. Учир нь нөгөө л бохир заваан, өвчин мөвчин нтр. За тэгээд хэрвээ үүлэн борооны ажлын найзтай болох гэж байгаа бол үүнийхээ талаар ярилцах нь сайн чухал шүү. Шаал тэнэгийн гэж бодож болох ч том болсон улс шулуухан ярьж, цэвэрхэн хийж сурах ёстой. Тэглээ ч үүлэн борооны ажлыг хийсэн шиг хийж хоёр биендээ таашаал өгөх нь сайхан биз дээ. За эрүүл мэндийн хувьд ингэж хамгаалдагийн байж. Ирээдүйгээ яаж хамгаалах вэ. Бэлгэвч нь БЗХӨ-гөөс хамгаалаад зогсохгүй хүсээгүй жирэмслэлтээс хамгаална. Монголчууд бид за яахав, төрсөн бол аав ээж нь өсгөөд өгнө, за төрөхгүй бол оройтлоо нтр гээд толгой эргүүлээд жирэмслэлтийг их өөгшүүлдэг, мөн бутач хүүхдүүдийг алаг үздэг хандлага нээх байхгүй. Хүүхэд гараад ирсэн үедээ сайхан л даа. Даанч чи өөрийнхөө ирээдүй, цаг хугацаа, амьдралаа өөр нэгэн хүний төлөө зориулахаар шулуухан шийдчихлээ гэсэн үг. Тэгээд тэр үүрэгээс чи хэзээ ч буцаж болохгүй. Чи сайн ээж л болохгүй бол бас огт ээж болж болохгүй. Ганцаараа хүүхэд өсгөн гэдэг нь маш хэцүү, за тэгээд санхүүгийн хувьд бүүр ч хэцүү. Ганц бие охид бид өөрсдийнхөө цалинг яаж арай ядаж болгодог билээ дээ. Тэгэхэд хүүхэдтэй бол бүүр яана. Мөн бэлтгэлгүй жирэмсэн болох нь хүүхдэд ч маш муу. Одоо цагт Монгол улсад эрүүл байх нь маш асуудалтай болсон бөгөөд өөрийгөө сайн бэлдэж байж ээж болох нь чамд болон үр хүүхдэд чинь аль алинд нь сайн. Мөн санхүүгийн хувьд бэлдэж байж ээж болохгүй бол аяаяа хэцүү шүү. Энэ хорвоо дээр төрсөн учир чинь өөрийгөө олж нээх, амьдралын сайхныг мэдрэх, аз жаргалтай байх. Тийм учраас ийм том хариуцлага руу үсрэх үү, эсвэл хайр дурлалаа олоод, хайран дундаас хүүхдээ төрүүлэх үү гэдэг сонголт яг одоо чиний гарт байна. Харин яаж өөрийгөө жирэмснээс хамгаалах вэ гэдэг талаар одоо бичье. Спраль, эм, тариа гээд олон арга байгаалдаа. Спраль биений юмыг ирэхийг зогсоочихдог ихэнхдээ таргалуулдаг их сонин эд байна лээ шүү. Тэр тарианд би ердөөсөө итгэдэггүйн, харин өдөр бүр уудаг эмийг маш сайн гэж боддог. Би өөрөө ч хэрэглэдэг, мэргэжлийн эмч нар ч зөвлөдөг. Сэтгэл санааны байдлыг тогтвортой болгож, сарын тэмдэгийг мөчлөгийг хэвийн байлгаж, биенд маш олон замаар тустай байдаг. Эм удаан уухаар жирэмслэхээ больдог гэдэг чинь шал худлаа. Сайн эм, Монголд бол diane юмуу ярина-г уух хэрэгтэй. Тэр 72 цагийн эмийг олон ууснаас болж үргүйтэх зам байдаг болохоос жирэмснээс хамгаалах эм уугаад үргүйтсэн тохиолдол байдаггүй. Хэдийн бэлгийн харьцаанд орохгүй ч, бэлгэвчтэй орсон ч байнга жирэмснээс хамгаалалттай байх нь өөрт чинь дээр. Мөн хүсээгүй жирэмслэлтээс болж ямар олон хүүхдүүд бас хохирч байнаа. Аан, аборт, яг тулсан үед одоо хийлгэхээс яахав, бас л эрүүл мэндэд чинь маш муу, дэндүү муу. Тэглээ ч хүүхдийнхээ сүнсийг бодож модоол хэцүү ш тээ тэр чинь тийм учраас өөрийнхөө амьдралыг гартаа атгах ганцхан арга бол хамгаалалт, олон төрлийн хамгаалалт. Нэг л өдөр амьдрал жигдирчихсэн, сайхан залуутай танилцаад, хуримлаад, хүссэн үедээ ээж болох шиг жаргал хаана байхав. Мөн энэ постоороо ганц бие ээжүүдийгээ буруутгах гэсэн юм бишшүү. Тэд нарыг ямар их зовлон туулж өдийг хүрснийг нь мэдэх учраас залуу охиддоо амьдрал чинь гарын тань атганд байхад тийм хэцүү сонголтыг битгий хийгээсэй л гэж бодсын. Хүмүүсийн хэлдэг л зүйлсийг бичлээ. Гэхдээ улиг болсон зүйл ч гэсэн хэн ч үүнийг тоодоггүй.