Аз жаргалтай төгсдөг

Би шал тэнэг зүйл гэнэт бодож олсон
Дэлхий ертөнц маш хурдан эргэж эхэлсэн
Нар, сар, оддыг хага чулуудсан
Тэгээд гэнэт надад маш сайхан болсон юм

Чи ёстой хачин тэнэг харагдаж байна 
Цагдаа ирвэл намайг барьж өгөхгүй биз 
Би нээрээ инээд хүрээд хачин гоё байна
Ингээд л, ингээд л, ингээд л баймаар байна

Нарны цаад руу, нарны цаад руу, харанхуй уруу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш гялбаа руу 
Нарны цаад руу, нарны цаад руу, харанхуй уруу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш гялбаа руу

Надад жигүүр хайрласан бурханд баярлалаа 
(Энэ далавчаа би хэнд ч өгөхгүй)
Газар тэнгэрийн хооронд бүжиглэж байна 
(Ингээд л, ингээд л, ингээд л баймаар байна)
Төмөр агаар дундуур би хөвж явна
(Миний хөлийн тавхай уртаас урт, урт)
Би аварга том хүн болсноо мэдэрсэн
(Тэгээд л, тэгээд л, тэгээд л гоё болсон)

Нарны цаад руу, нарны цаад руу, харанхуй уруу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш гялбаа руу 
Нарны цаад руу, нарны цаад руу, харанхуй уруу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш гялбаа руу

Одоо би өөрийгөө хуурахаа больё оо
Ухаантай хүний дүрд тоглосоор залхлаа
Би хачин этгээд тэнэг харагддаг байсаан
Тэгээд л явж байх, явж байх надад гоё

Миний тамхи цахилгаан станц шиг уугидаг
Миний шүлс атомын бөмбөг шиг тэсэрдэг
Миний зүрх дэлхийн бөмбөрцөг шиг цохилдог
Тэгээд л надад өөр зүйл хэрэггүй ээ

Нарны цаад руу, нарны цаад руу, харанхуй уруу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш гялбаа руу 
Нарны цаад руу, нарны цаад руу, харанхуй уруу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш гялбаа руу

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.