Хавдар өвчинтэй наалдамхай нано бөөмсөөр тэмцэх нь

Зураг: Хавдарын эсүүд (ногоон) гэрэлтэгч бодис зүүсэн нано бөөмсийг (улаан) залгин авч байгаа нь нано бөөмсөд зүүсэн эмийн бодисууд уламжлалт эмийн бодисуудаас илүү нарийвчлалтайгаар хавдар өвчнийг эмчлэх ирээдүй байж болохыг бидэнд харуулж байгаа юм.

Хүн төрдөхтөнд эмийн бодисыг хэрэгцээт газар нь маш нарийвчлалтай хүргэж тухайн байршилд нь тодорхой хугацаагаар байлгах чадвартай нано бөөмсийг өндгөвч, умайн хорт хавдарын эмчилгээнд ашиглах боломж ойрхон байна.


Иелийн сургуулийн судлаачид хорт хавдарын хими эмчилгээний бодисыг өөртөө наасан бионаалдамхай шинж бүхий нано бөөмсийг эмэгтэйчүүдийн зарим төрлийн хорт хавдарын эмчилгээнд ашиглах нь боломжит хувилбар төдийгүй илүү сайн үр дүн, эмийн бага хордлогыг үзүүлж байгааг баталжээ. Тухайн эрдэмтэд хорт хавдарын эсрэг хүчтэй үйлчилгээтэй авч гаж нөлөө, өвчтөнд үзүүлэх хордлого ихтэй эпотилон Б хэмээх эмийн бодисыг нано бөөмсөд биотехнологийн аргаар зүүж хулганы хэвлийн хөндийд тарих дараалсан туршилтуудыг хийсэн байна. Туршилтын явцад нано бөөмсөд зүүсэн эмийн бодис нь өвчтэй амьтанд үзүүлэх хордлогын нөлөө маш ба хавдарын бүсэд эмийн бодисыг их хэмжээтэйгээр хуримтлуулж байсан байна. Өөрөөр хэлбэл энгийн эмчилгээнд эмийн тодорхой хэсэг нь биеийн эрүүл хэсгүүдэд шингэн задардаг бол тухайлан зохион бүтээсэн нано бөөмсөд зүүсэн эмийн бодис хавдарын бүсэд их хэмжээтэй очиж эмийн үйлдэлээ гаргах чадвар илүү байсан аж. Иелийн Их Сургуулийн Инжинерчлэл ба Хэрэглээний шинжлэх ухааны Профессор Mark Saltzman, Иелийн Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Профессор Alessandro Santin нарын ахлагчтай уг судалгааны баг өөрсдийн энэхүү шинэ үр дүнгээ шинжлэх ухааны томоохон сэтгүүл болох Proceeding of the National Academy of Sciences (PNAS) сэтгүүлийн 9 дүгээр сарын 19 –ны өдрийн дугаарт хэвлүүлжээ.

Тэдний өгүүлж байгаагаар нано бөөмс нь хэтэрхий жижиг учир хавдарын бүсээс хэт хурдан урсан алга болж байгаа нь уг ажлын амжилтанд тулгарч буй гол бэрхшээл болж аж. “Хэрэв бид нано бөөмсөд наасан эмийн бодисыг хавдарын эсүүд дээр илүү удаан байлгар аргыг бүтээж чадах юм бол энэ нь анагаах ухааны асар том эргэлт болох болно” хэмээн судалгааны багын ахлагчид мэдэгджээ.

Туршилтын тухайд тоймлон өгүүлбэл төслийн багынхан нэн түрүүнд хэвлийн хөндийд тарьхад хэвлийн хөндийн мезотель хэмээх хучуур эсүүдэд наалдаж нэвтэрэн орох чадвартай альдегидаар бүрхсэн нано бөөмсийг зохион бүтээж түүндээ эмийн бодисыг холбосон аж. Туршилтыг хүний хавдарыг хэвлийн хөндийд нь ургуулсан хулгана дээр хийсэн бөгөөд тухайн хулгануудын хэвлийн хөндийд эмийн бодистой нано бөөмсийг тарихад тэдгээр бодисууд хулганы биед дор хаяж 24 цагийн турш байж эмийн үйлчилгээгээ үзүүлж байсан бол наалдамхай альдегидаар бүрээгүй нано бөөмст холбогдсон эмүүд биед орсоноос хойш 5 минутын дараагаас урсан алга болж эхэлж байсан байна. Уг эмчилгээг хийлгэсэн хулганууд эмчилгээг хийлгээгүй хяналтын бүлгийн хулгануудаас эдгэрэл нь хавьгүй илүү байсан нь туршилтын хамгийн том үр дүн юм.

“Бид ойрын ирээдүйд нано бөөмсийн биед байх хугацааг нь уртасгах зорилготой ажиллах болно” хэмээн судалгааны багын ахлагч Профессор Saltzman өгүүлжээ.

Show your support

Clapping shows how much you appreciated Mandakhnaran Davaadorj’s story.