Хамгийн хөгшин сээр нуруутан

Данийн Копенхагенийн Их Сургуулийн эрдэмтэд дэлхийн хамгийн хөгшин сээр нуруутан амьтан болох 400 жилийн настай аврага загасыг олсон тухайгаа шинжлэх ухааны тэргүүлэх хэвлэл болох Science сэтгүүлд нийтэлсэн байна.

Тэдгээр судлаачдын баг өөрсдийн судалгааны обьект болох 28 ширхэг амьтаны насыг тэдний нүдний болорт агуудагдах уургаас сорьц авч цацраг идэвхит нүүрстөрөгчийн хагас задралын аргаар (органик буюу амьд биетийн гаралтай аливаа зүйлийн насыг түүнд агуулагдах нүүрстөрөгчийн цацраг идэвхийг хэмжин тооцоолох арга) тооцож үзэхэд нэгэн эм аврага загас 400 жилийн настай болох нь тогтоогдсон аж. Энэ төрлийн загас нь жилд дунджаар 1 см орчим өсдөг бөгөөд 150 настайдаа нас бие гүйцэж үржилд ордог болох нь мөн мэдэгджээ.

Үүнээс өмнө дэлхийн хамгийн хөгшин сээр нуруутан амьтанаар энэ жил 211 –ны сүүдрээ зооглож буй нэгэн халим нэрлэгдэж байсан байна.

Гэвч одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээд байгаа дэлхийн хамгийн хөгшин амьтан бол сээр нуруугүйтэн буюу нэгэн төрлийн нялцгай биет амьтан болох 507 настай амьтан байдаг бөгөөд Мин хэмээх нэртэй юм байна. Түүний хувьд Хятадын Мин гүрний үед төрсөн байх өндөр магдалалтай тул Мин хэмээх нэрийг судлаачид өгсөн бөгөөд хэрвээ Монгол эрдэмтэн нээсэн бол Умард Юан хэмээх нэрийг ч өгч болох байжээ.

Дээр нээгдсэн 400 наст аврага загасны төрлүүд Умард Атлантын буюу Грийнланд орчмын тэнгисийн гүн хүйтэн усанд удаанаар сэлж амьдардаг бөгөөд тоо толгойны хувьд цөөн, цаашид ч улам цөөрөх эрсдэлтэй хэмээн өгүүлжээ.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.