Элсний ширхэгийн хэмжээтэй утасгүй (Wireless) мэдрэгчээр биеийн эрхтэн болон мэдрэлийн үйл ажиллагааг хянах боломж ойрхон байна



Бидний өнөөгийн хэрэглээнд apple watch зэрэг ухаалаг төхөөрөмжүүд хэдийн нэвтэрсэн бөгөөд тэдгээрийг үндсэн зорилгоор нь ашиглахаас гадна нойрны хэмнэл, зүрхний цохилтын тоо, биеийн хөдөлгөөний идэвхи зэрэг эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хянахад хэрэглэдэг болсон нь хүмүүсийн хэрэгцээ таашаалд ихээр нийцэж байгаа юм. Ирээдүйд энэ төрлийн төхөөоөмжүүд нь утасгүй бяцхан мэдрэгчүүдийг ашиглан мэдрэл болон дотор эрхтэний үйл ажиллагааны байдлыг хянах зэрэг илүү өргөн боломжтой болох төлөвтэй байна. Учир юунд вэ хэмээвээс Америкийн Нэгдсэн Улсын Бэрклэй дэхь Калифорнийн Их Сургуульд (UC Berkley) биед суулгах боломж бүхий утасгүй бичил мэдрэгчүүдийг бүтээсэн бөгөөд эдгээр бичил мэдрэгчүүд нь элсний ширхэг мэт бичил хэмжээтэй тул амьд амьтаны биед суулгахад нэн тохиромжтой анхны төхөөрөмжүүд болж буй юм.

Уг бичил мэдрэгчүүд баттерей хэргэлэдэггүй ба мэдрэл болон булчинг цочроох чадвартай аж. Түүнийг бүтээсэн судлаачдын өгүүлж байгаагаар тэдний энэхүү бүтээл нь ирээдүэйд эпилепсиг (унаж татах өвчинг) эмчлэх, дархлаа тогтолцоог идэвхижүүлэх, үрэвсэлийг бууруулах зэрэг олон төрлийн эмчилгээнд хэрэглэж болох цахилгаан эмчилгээ хэмээх эмчилгээний шинэ төрлийг нээж байгаа аж. Одоогоор судлаачид өөрсдийн бүтээлээ харханы захын мэдрэлд суулган турших шатандаа ажиллаж байна.

Эдгээр бичил мэдрэгчүүд бие махбодыг нэвтлэн өдгөө оношлогоонд өргөн хэрэглэгдэж буй хэт авиагаар цэнэг авч өөрсдийн хийсэн хэмжилтэндээ боловсруулалт хийн компьютерт илгээдэг байдлаар бүтээгджээ.

Энэхүү бүтээлтийн хоёр гол зохиогчдын нэг тус их сургуулийн цахилгаан инжинерчлэл ба компьютерийн шинжлэх ухааны дэд профессор Michel Maharbiz –н өгүүлж буйгаар ирээдүйд энэ төхөөрөмжийн хэрэглээ нь зөвхөн тархи, мэдрэлээр хязгаарлагдахгүй бөгөөд биеийн гүнд нэвтрэх чадвартай хэт авиагаар цэнэглэгддэг чадварт нь үндэслэн ходоод гэдэсний замын булчингуудад суулган тэдгээрийн үйл ажиллагааг судлахад хэрэглэх гэх мэт өргөн боломжтой аж.

Өгүүлэн буй бичил мэдрэгчүүд нь үнэндээ бол 1мм куб буюу бүдүүхэн элсний ширхэгийн хэмжээтэй адил хэмжээний юм. Тэдгээр нь дотроо биеийн гаднаас ирэх хэт авиан давтамжит чичиргээг өөрийн дотор агуулагдаж буй пиезоэлектрик (хэт өндөр даралтын цахилгаан талстууд) талстуудын тусламжтай цахилгааны эрчим хүч болгон хувиргаж улмаар түүнийгээ биеийн булчин болон мэдрэлийн ширхэгүүдэд холбон суулгасан өөрийн траизисторуудад дамжуулсанаар биеийн хэвийн физиологийн үед үүсдэгтэй нэн төстэй цахилгааны сэрлээр мэдрэл булчинг цочроох зарчмаар ажилладаг байна. Одоогоор биед суулгасан бичил электороодууд 1–2 жилийн настай бөгөөд судалгаа, хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа аж.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.