2018/08/27

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав.

Эндээс бүх зүйл эхлэлтэй.

Миний бас чиний хүрч чадахгүй хязгаарыг бодол гэх. Магадгүй хязгаар гэх хэмжигдэхүүд үл байх тэр газрыг бодол гэх. Эсхүл огт оршдоггүй огторгуйн жингүйдлийг бодол гэх.

Доторх ертөнцөд минь хиртсэн нар сарны хиртээн бүдэг бадаг бүрэнхий. Магадгүй бодол гэгч энэ биз.

Хайртай бүсгүйнхээ дүрийг дотор чинь үлдээгээд цоожилж, эргэж дурсаад онгойлгоход яг л тэр хэвээр түүнийг минь үзүүлэн буй. Чи өнгөт орчлонгийн хамгийн том агуулах. Тиймээ чи бол дурсамжаар дүүрэн үнэн худлын хэлхэлдээн.

Усны түрлэг далайн цохион хөлд минь зөөлөн хүрэхэд би чамайг анзаарлаа. Харин эрэг дээрх шувууд тэнгэрийг эзэгнэхэд би чамайг мэдэрлээ. Дээшээ харахад тэнгэр ягаан, харин шувууд жиргэх нь чиний хоолой мэт уянгалаг. Энэ хором мөч бол бодол бас түүний минь над дээр асгардаг хэлхээс.

Бодлын хөндийгөөс чамайг бодон цэцэг тастахад тэр цэцэг чиний үнэрийг шингээсэн байсан нь хамт байсан мөчдөө чамайг мартахгүй гэсэндээ бодолдоо чамайг хичээн зурснийх. Хором мөч бүрийг мэдэрч бодол та хоёрыг хайрласан миний хэсэг хором.