Гэдэг зүйлсийг би мэдэх ч мэдэхгүй гэж хэлж магадгүй.

Хэрвээ чи миний гэсэн бүхэнтэй хамт баймаар байвал

Хамгийн сайхан зүйлс юу вэ ? гэж. надаас асуу ?

Магадгүй би мэдэхгүй байх. Хариулж чадахгүй гацах байх. Бодоод л бодоод л суух байх. Суугаад л суугаад л, чиний асуусныг хүртэл. мартах байх. Сүүлдээ бодох хэрэгтэйгээ ч бас орхих байх.

Хэрвээ ингэсэн ч гэсэн намайг гэсээр миний талд үлдэхийг. хүсвэл.

Надаас дахиад асуугаарай.

Хамгийн зөв зүйлс юу. вэ ? гэж.

Нүд рүү минь ширтээд асуугаарай. Би тэр үед. нүдний чинь гүнд унаж, тэрнээс өөр зүйлгүйд уусах болно. Хамгийн зөв зүйлсийг хайсаар байгаад цаг хугацаны төгсгөл хүртэл тэндээ живэх болно. Хэзээ чамайг нүдээ чавчилхыг чинь хүлээж ярих чадвараа хүртэл мартах болно. Зүгээр л харцны чинь гүнд шингэх гэж хамаг чадлаараа л зүтгэх болно.

Хэрвээ игээд ч чамд хангалтгүй санагдвал. Надаас намайг авахыг хүсвэл

Хамгийн гунигтай зүйлс юу вэ? гэж. асуугаарай.

Хамгийн хачин сонин нь гэвэл би түүнийг чинь чамд хэлэх биш мэдрүүлэх болно. Бүх л дэлхийн шөнийн гунигийг бүтэн бүтнээр нь чамд сонсгох болно. Байж ядахдаа чи тарчлах тийм

аймшгийг ч бас чамд бэлдэнэ.

Надаас асуулт асууж болхоос гадна яах гэж асууж байгаагаа бүрэн бодоорой. Яагаад гэвэл би. Чамд. хариултыг өгөх гэж бүрэн бодсоныг чинь түмэн хэсэг хуваах болно. Хуваасан үй олоноо өөрийнхөөрөө эвлүүлэх болно эвлүүлж дуусмагцаа бас хариулт болгож болох эсхээ тунгааж сууна. Ингээд ч гэсэн энэ бүхний дараа ч гэсэн хариулт хэрэгтэй гэж үзвэл,

дахин дахин асуугаарай. Бодолд минь нэвтэртэл чи надаас асуугаарай. Хэзээч үүний хариултыг надаас чи олохгүй гэж итгэвэл тэр үе ээ эртхэн ухаараарай.

Show your support

Clapping shows how much you appreciated MesSuri’s story.