L(AST) U(NIT)

Хэнд ч хэлж байгаагүй нууцыг минь энэ л шүлгүүд бүхнээс илүү мэдэж байгаа. Тийм ээ, чи бол миний …….

Ээлж хишигт сэтгэл хөдлөл
Газар хөрвөөх шиг хямрал-
Энэ миний сүүлчийн дурлал,
Шүлгээр чимсэн сүүлчийн минь тэнэглэл. (Г.Аюурзана)

  • 2016.02.20-ны өдөр

Нэгэн дуут шувуухай
Зүүдэнд минь нисэн ирж
Зүрхний минь ховдолд
Үүрээ засав
Өдөр бүр түүнээс
Гэгээн бүхэн сацарч
Өр зүрхэнд минь шингэж…

  • 2016.04.30-нд

Цонхны цаана торон хөшиг.
Цаана нь бороотой өдөр.
Цохолж ирэх ирээдүйн бүдэгхэн үнэр
Цонхонд тулгасан буунаас унах сум шиг.
Бороотой өдөр, цонх хоерын завсар
Эрлэгийн элч мэт үзэсгэлэнт бүсгүй зогсоод
Эндээс намайг дуудах уу, байх уу хэмээн
Эргэлзэн, бодлогошрон буй нь санаанд үзэгдэнэ (Г.Аюурзана)

  • 2016.05.23-нд

Тавдугаар сар миний дургүй сар.
Тасарсан дэлбээтэй сарнай шиг турьгүй,
Тарчилсан зүрхтэй ядуу хөвгүүн шиг дөргүй,
Тарамдуу хэлбэрдэж бичсэн шүлэг шиг ургүй,
Тавдугаар сарыг ямар сар гэх вэ?
Би дургүй.
Барьж очсон цэцгийг минь
Базаад хогийн сав руу хаясныг үзээд л
Бардам зан олж биеэ татаж авсан аа.
Тэгээгүй сэн бол…
Тийм ээ, тавдугаар сар байсан аа.
Тэр миний дургүй сар гэж үү?

  • 2016.06.21

Жил, сар, өдөр, цагийн мөнхийн хүлээснээс
Намайг тэмцэж алдуурсан
Жигүүрт гоо бүсгүй минь!
Далавчит ялдам бүсгүй минь чи-
Над руу хийсч ирсэн навч.
Чимээгүй учралын гүнд хөгжим мэт,
Нар мэт, гэнэн саваагүй ууган охин минь!
Чи биднийг эгшиглэг гэж, гэрэлтэг гэж
Харь бурхадын хуруу ганц голидрол зурж. (Г.Аюурзана)

  • 2016.07.21

Хамаг сайхныг чинь арччихаж мэдэх үнсэлтээс
Халгасаар би зугтаж явна
Халуун сэтгэлээр чи гомдоод
Харах бүр улам гоо болоод байна.

Хүршгүй сайхныг чинь эвдчихэж мэдэх тэврэлтээс
Хүчээр би зугтаж явна
Хүнээс далдуур чи уйлаад
Хүлцэх бүр улам гоо болоод байна.

Гэрэл гэгээг чинь халхалчихаж мэдэх шөнөөс
Гэлэмсээр би зугтаж явна
Гэнэт тодорсон гэрэлдээ цэцгийн үр боловсроод
Гэм нүглийн алтан жимсийг бусдад тэсгэлгүй хазуулсан байна (Б.Одгэрэл)

2016.09.16

Дэргэдээ суулгаж хүлцсэнээрээ

Тэнгэр бурхан минь болов, тэр. (Сапфо)

2016.09.11

Тэр хуудсанд бидний тухай
Тэнгэрийн тэрлэсэн болгоомжгүй мөрүүдийг
Үг бүрчлэн санахгүйдээ ч юмуу,
Үнэхээр мартчихаж чадахгүйдээ л
Өнгөрсөн цагийн өмнө ийм нэг шүлгийн
Өртэй юм шиг энэлж сууна.
Өнгөрсөн цагын өмнө огтоос
Өргүй хүмүүс байдаг.
Тэдэн биш, чамд л энэ шүлэг минь хүрвэл
Тэдний адил би хэнд ч өргүй болно. (Г.Аюурзана)

  • 2016.11.29

Цайдам хээрийн салхи нь ээ хөө
Цагийг элээж урсана даа хөө урсана даа
Цайлган томоогүй амраг минь ай хөө
Цээжинд үүрд хоногшиноо хөө (Д.Төрмөнх “Хонин цагаан үүл” дууны үг)

Тэнд, сэтгэлд минь мянган нар асч,
Тэнгэрийн цаглашгүйд нь бурхдын үгс
Түүчээ тогорууд шиг нисэлдэн,
Хавар болов.
Тэртээх зүрхэнд минь чиний инээмсэглэл
Дурсамжийн аниргүйг сүлэн гэрэлтэж,
Амьдрал гэдэг нисэх мэт
Амархан бөгөөд жаргалтай санагдаж асан
Андуурлын гайхамшигт мэдрэмж сэргэн амтагдахад,
Би үлдсэн насаа тоолж үзэв. (Г.Аюурзана)

  • 2017.02.08

Бүсгүй чиний ялдам инээд
Бодол санааг минь эзэмдэж
Зүүдэндээ хүртэл чамайг хайж
Зүрх сэтгэл минь чамруу тэмүүлэх болжээ.

  • 2017.02.09

…Голын бургасанд хоёр дуугай шувуу
Гомдсон ч ижлүүд шиг, баярласан ч ижлүүд шиг
Өөд өөдөөсөө дуугай нисэх нь
Учрах ч юм шиг, зөрөх ч юм шиг… (Д.Урианхай)

  • 2017.02.18

I wanted to control it
But love, I couldn’t hold it
I wanted to control it
But love, I couldn’t hold it (Camera Obscura French navy)

  • 2017.02.21

Алсаас надруу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь (А.Эрдэнэ-Очир)

  • 2017.02.24

Нүгэл чиг нүглээс айсангүй дээ хө

Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа хө (Аргагүй амраг дууны үг)

  • Барагтай л бол үг дуугардаггүй, инээмсэглэлээрээ л бүхнийг хэлчихдэг бүсгүй. Хараад л баймаар хэрнээ нэг л зүрх алдам инээмсэглэл 2017.03.07
  • 2017.03.09-нд

Дэлгэр тайван нутагт минь хавар ирэх нь энэ үү дээ
Дэрвээн сормууст Урангоо
Дэнсэлж догдлоод яачихаа вэ ?
Нуур нь хонгортох нутагт минь хавар ирэх нь энэ үү дээ
Нуугдаж хармаар Урангоо
Нууцхан догдлоод яачихаа вэ ?
Зүйрлэх ижилгүй нутагт минь хавар ирэх нь энэ үү дээ
Зүүдэнд ирдэг Урангоо зүүсгэл бэлтгээд хаачих нь вэ ? (Зүүдэнд ирдэг Урангоо дууны үг)

Элгээр нэг, зүрхээр нэг хөндүүр айсуй,-
Инээдэнд чинь сэтгэл хавархсаны дараахь аа.
Нөмгөн тавиланд ухаанаа үймээр,-
Нүдний чинь учрыг тайлж чадаагүйнх ээ.
Хонхортой завьжинд чинь дотор самуурна,-
Хоёр биенд адилхан хавар болсных оо.
Хойноос чинь дагалгүй цэцэрлэгийн гүнд хоцорно,-
Хол цуг явахгүйдээ сэтгэл зовсных оо. (Г.Аюурзана)

  • 2017.03.10-нд

Чи явчлаа…
Чив чимээгүй боллоо
— — — — — — — — — — — — — — —
Агтны туурай сульддаг нь
Арвин шар тал хө
Амраг хоерыг холтгодог нь
Аян нүүдэл хоер хө.
Нүүсэн нутгийг нь харахад
Нүүгэлтэж бараантаад байна уу даа
Нүүдлийн хойноос ажихад
Нүдээр дүүрэн нулимстай.
Нуугаад суугаад уйлсан чиг
Нулимсны минь гарз уу даа. (Жаахан шарга ардын дууны үг)

  • 2017.03.23-нд
  • Салаа зандан модонд нь
    Сарны туяа тусна даа
    Сайны ерөөл байвал даа
    Сардаа ганц нь ч яамай даа
    Ургаа зандан модонд нь
    Уулын сүүдэр тусна даа
    Учрахын ерөөл байвал даа
    Удаан түргэн ч яамай даа (Ардын дууны үг)
  • 2017.03.30-нд

Униар бүдэгхэн (тод ч юм шиг) хаврын өдөр
Элдвийн бодлоо би нимгэлж ядаж (бас зузаалж цөхөж)
Олны үймээн цонхон цаадтай (наадтай ч бил үү)
Орчлон сандтал (намдтал ч юм үү) анирдахыг чагнаж
Энэ болгоныхоо дундаас
Эрэгцүүлэлтэй минь холбоотой цорын ганц үзэсгэлэнт охиныг
Ялгаж харахаа байг л даа гэхнээ
Ядаж инээдий нь (мэгшихийг нь ч болов) сонсчихоё гэж
Сууж босно
Босч сууна
Нэмэр алгаа (Г.Аюурзана)

  • 2017.04.23-ны өдөр

Орь залуу насны хайрын дуртгал минь
Оргилсон их хүсэл минь
Нялуурал бялуурал хэрэггүй ээ
Зүсийг чинь л нэг харах юмсан

  • 2017.04.30-нд

Ирнээ гээд
Инээсэн
Элс цас минь (Авторыг нь мартчихажээ)

  • 2017.05.10 Өөртэй минь адил гуньж чаддаг охины тухай
    Өөрт минь илүү сайхныг нээх мэт бороо шивэрнэ (А.Эрдэнэ-Очир)
  • 2017.05.24-ны өдөр

Тэнгисийн бишрэм сүрлэгт эрхгүй автаад,
Тэнүүн орон зай, энгүүн гэрэлд хөөрч бахдаад,
бүхий л эргээр хөндлөн гулд тэнүүчлэгч нэгэн шиг
яг л тийн,
гоо үзэсгэлэнд чинь би
яндашгүй мэт
урт өдрийн туршид мансуурлаа.
Үдэш нь бид салж,
өнөө хэр чиний дүрийг мартаагүй гудамжаар
өтгөрөх харанхуй мэт ганцаардал дотуураа
буцахдаа ингэж бодлоо:
- Гайхамшигт ийм дурдатгалаас ядахнаа
ганц хоёр нь л сэтгэлийг минь чимсээр
төгсгөлгүй тэнүүчлэлийн дунд үлддэг сэн бол,
түнэр харанхуйн гүнээс л жинхэнэ аз шүүрэх вий. (Л.Х.Борхес)

  • 2017.06.30-ны өдөр
  • Чиний харцны дөлгөөн болоод тунгалагт хэдийн уусчээ
    Чив чимээгүй нүдийг чинь зурж сэтгэлээ цэлмээдэг болов
    Хачин дулаахан мэдрэмж энгэр цаанаас төөнөхөд
    Хэзээ, хаана ингэж хацарт минь улаа бутарлаа. (Ц.Жаргалцэцэг)
  • 2017.08.27-нд

Эргэн эргэн харсаар тэмдэгт газраасаа холдлоо, бид
Эргээд ирэхгүй, дурсахгүй, бүхнийг энд үлдээгээд
Тэмдэг ч тавилгүй, орхиж буй энэ газрынхаа шороонд
Тэмүүлсээр хамт ургах цэцэг ч атугай болоё доо.(У.Бямбаням)

2017.09.06-ны өдөр

Зүрхнийхээ үгийг чамд хэлюу гээд
Зөн билгээр мөрөөдөн суух нэгэн мөчөө санан
Хайрт минь чамдаа би яаж хүрнэ гээд
Харцаар чамтай би ярьж билээ

  • 2017.09.25-нд дахиад л элгээр нэг, зүрхээр нэг хөндүүр айсуй…..

Элгээр нэг, зүрхээр нэг хөндүүр айсуй,-
Инээдэнд чинь сэтгэл хавархсаны дараахь аа.
Нөмгөн тавиланд ухаанаа үймээр,-
Нүдний чинь учрыг тайлж чадаагүйнх ээ.
Хонхортой завьжинд чинь дотор самуурна,-
Хоёр биед адилхан хавар болсных оо.
Хойноос чинь дагалгүй цэцэрлэгийн гүнд хоцорно,-
Хол цуг явахгүйдээ сэтгэл зовсных оо. (Г.Аюурзана)

  • 2017.09.28

Дуниартсан намрын хонгор өдрийг нартай нь, сартай нь
Дурсгал болгон бие биендээ орхиод бид саллаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харан алсарч
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо (Б.Доржпалам )

  • 2017.09.29-нд

Мэлмэрүүлэн чиг уйлаад яах вэ дээ.
Мэнд болоод амар суувал уулзана шүү дээ.
Асгаруулан чиг уйлаад яах вэ дээ,
Амар болоод мэнд суувал уулзана шүү дээ. (Аргагүй амраг дууны үг)

  • 2017.10.01-нд

Хөнжилдөө шургахаас өөрөөр зугтах газар ч алга
Хөхөлбий ийм өдрөөр энд яасан гунигтай гээч!
Уйтгарлаж, цонхийсон тэнгэрийг нь харахаас нүд халтирам
Уйлж суугаа чиний төрхийг сануулдаг болоод тэр(У.Бямбаням)

  • 2017.11.07

Навчис дээвэр даган гулсана,
Намар болоод тэр л дээ
Агч хийгээд царс моддын гүн сүүдэрт
Амьдран суугаа маань энэ л дээ.
Урд шөнийн зүүдний хонгил агуйгаар
Учиргүй хурдан зугтаж одсон хулганыг бодоод л,
Сэрэхэд үд болчихсон байсан, ганцаараа…
Сэтгэлд тэгээд “гулсах” гэдэг үг ороод ирлээ.
Чи явчихсан болоод тэр л дээ ( Кристофер Меррилл)

  • 2017.12.20-нд

Ээ, Алсран холдсон урангоо минь хө
Ээ, Алаг зүрхний янаг минь дээ хө
Салхин сэнсрэн исгэрч байнаа хө
Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хө
Ээ, Санан гансран мөрөөдөж сууна даа хө
Ээ, Саран чамдаа тэмүүлнэ дээ хө
Ээ, Буцсан харьсан учрал ирнэ ээ хө
Ээ, Булгих зүрхээ жаргаах шүү дээ хө (Жаргаах зүрхэн дууны үг)

  • 2018.01.05-ний өглөө

Түүнийг зүүдэлсний маргааш
Ойгоор нэг дурсгалж

  • 2018.01.11-нд

Зүсийг чинь л нэг харах юмсан

  • 2018.01.29-ний өдөр

Чамд хэлж амжаагүй үг бий
Чамд өгч амжаагүй сэтгэл бий

  • 2018.04.02-ны өдөр

Чи ч би ч
Гуниглаж, уйтгарлаж мэддэггүй юм шиг аашилдаг
Чи тэнд, би энд
Хол ч биш ойр ч биш

  • 2018.04.16-ны өдөр

Тун чиг хайртай чамаасаа
Холдоно гэж санасангүй дээ
Сургийг нь дуулахаар хө
Хүний жаахан тэр минь
Уйлж л суугаа гэнэ
Өр өвдөөд байнаа хө

2018.05.21-ны өдөр

ийм бүрхэг, сэрүүн уйтгартай өдөр
чамтай учирна гэж бодсонгүй
урсгал дөлгөөн харцтай чинь халз тулгарахаас эмээж
зүгээ буруулж алхана гэж бодсонгүй
хүсэн хүлээсэн учрал юмсан
зүрх зориг дутаад очсонгүй