Жүдогийн дэлхийн аварга болвол 7200 ам.доллар шагналд хүртэнэ

Казахстаны Астана хотын “Алау” ордонд наймдугаар сарын 24–30-нд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдах гэж байна. Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн баг, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан гэсэн төрлөөр явагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин тус бүр 7200 ам.долларын шагналтай, түрүүлсэн тамирчны дасгалжуулагч нь 1800 ам.долларын шагнал хүртэх ажээ. Харин мөнгөн медаль хүртсэн тамирчин тус бүр 4800 ам.доллар, дасгалжуулагч нь 1200 ам.доллар хүртэх бол гуравдугаар байр эзэлсэн тамирчин бүр 2400 ам.доллар, дасгалжуулагч нь 600 ам.доллар шагналд хүртэх юм.

Show your support

Clapping shows how much you appreciated MONGOLIA JUDO’s story.