UWIB Mongolia #Q&A part 1

Empowering undergrad women in business

2019 оны 8 сард нэг нь Монголд нөгөө нь Америкт сурдаг хоёр охины хамтарч үүсгэн байгуулсан бизнесийн чиглэлээр сурч, энэ салбарт илүү потенциалтай нэгэн болохын тулд мэрийж буй эмэгтэй оюутнуудад чиглэсэн клубийн талаар бэлтгэсэн цөөн хэдэн мэдээллээ асуулт хариулт хэлбэрээр хүргэе :D

Q1: UWIB Mongolia — г ямар зорилгоор үүсгэн байгуулсан бэ? гэнэ үү? зөндөө л ингэж асуух юм ~.~ Тэгэхээр,

Энэ бол бизнесийн чиглэлээр сурч байгаа чадварлаг эмэгтэй оюутнуудыг нэгтгэх, хамтдаа сурч хөгжих, цаашилбал салбарын шилдгүүдээс суралцах, бүр цаашилбал чанартай харилцаа холбоо бий болгох зорилготой нь нэрнээсээ л мэдрэгдэхээр — “Undergraduate Women In Business Mongolia” залуусын клуб билээ :))

Q2: Энэ клубт гишүүнээр элссэнээр би юу авах юм бээ?

kkkk, chi zondoo yum avnaa :) Мэдээж, авах — өөртөө наах юм багагүй гарч ирэх нь дамжиггүй ч, би л хувьдаа өөрийн хамгийн их юм сурч, ойлгож авсан үеүдээ эргэн санахаар эхлээд нээх их том ашиг, хонжоо харалгүйгээр би юу хийснээрээ энэ зүйлийг амжилттай байлгахад нь хувь нэмэр болж чадах вэ? гэж орсон нь их байсан. Үүний тулд эхлээд тухайн зүйлийн зорилго таны зорилготой нийцэж байх нь чухал байх.

Q3: Advisor — ууд ямар үүрэгтэй вэ? Би энэ клубт орсоноор тэдэнтэй холбогдож, байнга зөвлөгөө авч байж болох уу?

Advisor -уудтай клубын Тэргүүн болон Дэд Тэргүүн /би энэ нэрнүүдэд дургүй, ингэж бичих болгонд нээх их юм хийцэн хүмүүс шиг эвгүй байдаг ч ингэж бичих хэрэгтэй байдаг юм гэнэлээ/ клубийн цаашдын үйл ажиллагаа болон шийдвэрлэхэд хэцүү, зөвлөгөө авах шаардлагатай асуудлуудын дагуу холбогдож тусламж авахаар зохион байгуулагдсан байдаг. Ингэснээр клубт тэдний дэмжлэг маш их үнэ цэнтэй байх юм.

Q4: Клубийн зохион байгуулах багт хэзээ орж болох вэ? Ямар шалгууртай вэ?

Клубийн одоогийн бүтэц Presidents — Organizer Team байгаа ба цаашдаа энэ нь өргөжин Organizer Team (Mongolia)+Organizer Team (foreign) — Marketing+Tech+Logistic болох ба эдгээр багт орохын хамгийн эхний бөгөөд амархан шалгуур нь гишүүдийн уулзалтад 3 удаа дараалан идэвхтэй оролцсон байх юм. /Гадаадад сурч буй гишүүд видео колл-д оролцох/

Q5: Клубийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө юу байгаа вэ?

Монгол дахь гишүүд 14 хоногт 1 удаа тогтмол уулзалттай байгаа ба үүнийг бид олон хэрэгтэй сэдвээр (хувь хүний хөгжил+ажлын байранд бэлтгэх+ур чадварууд) сонирхолтой хэлбэрүүдээр (илтгэл+хэлэлцүүлэг+семинар+чөлөөт ярилцлага) зохион байгуулж байгаа юм. Цаашид гишүүдийн санаачлагат үйл ажиллагаанууд болон гадаадад буй гишүүдийн бусад ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

UWIB Mongolia клубийн нээлт (эхний уулзалт) 2019.10.04

Албан ёсны фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/uwibmn/

Инстаграм хуудас: https://www.instagram.com/uwibmongolia/

xxx

Nominmaa ❤

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade