BABY: ХҮҮХДЭДЭЭ ХЭЗЭЭНЭЭС УС ӨГЧ БОЛОХ ВЭ?

Хүүхэд тань 6 сар хүртлээ хөхний сүү болон угжны сүүнээсээ шаардлагатай бүх шингэнээ авч байдаг учир ус уух ямар ч шаардлагагүй.
Тэгвэл хүүхдээ 6 сар хүрмэгц, цангасан үед нь балга ус өгч болно. Гэсэн ч гэдсийг нь өвтгөх, гэдсийг нь усаар дүүргэхээс сэргийлж багавтар хэмжээгээр өгөөрэй. Харин ой хүрсний дараагаас хоол идэх үед нь хүссэн хэмжээгээр нь шингэн уулгаж байгаарай.
Яагаад бага сартай хүүхдэд ус өгч болохгүй вэ?
6 сар хүрээгүй хүүхдэд хэтэрхий их ус өгснөөр хөхний сүү болон угжны сүүн дэх шим тэжээлээ шингээж авч чадахгүйд хүрдэг. Мөн гэдсийг нь дүүргэх, хоол идэх дуршлыг нь багасгах эрсдэлтэй.
Хэдийгээр ховор тохиолддог ч усны хордлого болох аюултай. Улмаар багтрах, комд орох ч эрсдэл дагалддаг байна. Хэтэрхий их ус нь бие дэх хуримтлагдсан натрийг “шингэлснээр” усны хордлого болох нөхцөл бүрддэг.
Угжны сүүг усаар шингэлж болох уу?
Савлагаан дээрх угжны сүү найруулах зааврыг сайтар дагаж, зөвхөн зааварт заасан хэмжээгээр ус хийж болно. Хийх ёстой хэмжээнээс нь хэтрүүлбэл таны хүүхэд усны хордлогоос гадна шаардлагатай шим тэжээл, амин дэмээ авч чадахгүйд хүрэх аюултай.
Хүүхдэд минь шингэн дутагдвал яах вэ?
Хэрвээ хүүхдийн тань гэдэс өвдөж, суулгалт өгөн шингэн дутагдсан бол эмчтэйгээ зөвлөж шаардлагатай шингэнийг өгөх хэрэгтэй.
SOURCE: BABY CENTER
