Удаан хугацаанд юм бичсэнгүй. Энэ хугацаанд амьдрал маань сайн байсан уу? гэвэл үгүй гэнэ. Би амьдардгаараа амьдарсаар… шаналсаар хааяа бас баярлаж баяссан өдрүүдтэйгээ... Бүх зүйл хэцүү санагдах үед Сэтгэлзүйч дээр хүртэл очиж ярилцсан. Сонссон хариулт маань урмыг минь улам хугалав.
Би… би хүнд өгдөг байхаар хүмүүжчихсэн хүн гэв. Хүний урьдаас бодож, санаа зовж, анхаарал халамж тавихыг хүсдэг тэгээд буцаад өөрт нь бага ч гэсэн анхаарал хандуулахгүй бол би сэтгэл санаагаар унана. Энийг яаж ч өөрчлөх боломжгүй, энэ миний туулж өнгөрүүлсэн амьдралтай холбоотой. Нэг тийм байнгын гэнэн хохирогч дүрд байх ёстой юм шиг… Чамтай байх хүн азтай хүн байх болно, Яагаад гэвэл чи өөрийгөө биш бусад хүнийг жаргалтай болгож тэрнээсээ өөрөө баясал мэдэрдэг хүн болохоор гэв… Өөрийгөө хэрхэн арай дээр амьдруулж болох тийм шийдэл тэнд байсангүй. Би ийм байхыг хүсээгүй. Бас үүнийг өөрчлөх боломжгүй.
Царайгаа толинд хараад угийн цонхигор царай маань улам цонхийж, нүдний доогуур хөх туяарсныг харав, нүүрээ будсан ч илүү амьгүй харагдаж байгаа болохоор өөрийгөө гаднаасаа ч дотроосоо ч үзэн ядмаар санагдав. Шкафаа онгойлгов хувцас маань аль хэдийн байхгүй болчихсон хүнийх шиг... Гоё хөөрхөн байх хүсэлгүй цонхигор царайнд маань таарсан дүнсгэр хувцсаа л сонгов… Асуудал тохиолдоход даваад гарна, ураад хаяна гэдэг итгэл минь аль хэдийн алга болжээ… Мянган хүн чи юу өмссөн ч хөөрхөн байна гэж хэлсэн ч энэ надад хамаатай үг биш юм шиг сонсогдоно.
Монголд ирснээс хойш гуниглаж тайвширч бодлогшроод хараад суух бороо цас алийг нь ч үзсэнгүй. Нөгөө л хуурай,хүйтэн салхитай өдрүүд… Инээмсэглсэн дулаахан царай биш хүйтэн хөндий ярвайсан шүүмжлэлтэй төрх хаа сайгүй харагдана. Дотроосоо ч гаднаасаа ч бүр амьдарч байгаа орчин ч намайг дүнсгэр саарал байхыг шаардаад байх шиг… Энэ миний нүүр тулах ёстой бодит амьдрал уу?
I already ruined my life, totally.
