СЕКС БА ФЕМИНИЗМ

Феминисм бол хүнд сэдэв. Оролдоход хэцүү, олон өнцөгтэй буруугаар ойлгогддог ч бид оролдож, учрыг нь ойлгуулж цааш нь түгээх учиртай. Секс харин амархан, оролдоход ч оролцоход ч.
Гэтэл энэ хоёр эрдэнийг нийлүүлвэл эрдэнийн шижир алтны дайтай. Яагаад бид бүхнийг хослуулж, нээлттэй сэтгэж болдоггүй юм бэ? Эмэгтэйчүүд ваая заавал уламжлалт гэрлэлт эсвэл хүчтэй фэминист зан чанар хоёрынхоо дунд сонголт хийх учиртай вэ?
Ингээд хүйсийн тэгш эрх ба хайр дурлалын ажлын үеэрхи үл ойлголцлууд. Хэрвээ би хэзээ нэгэн цагт эрэгтэй хүнтэй хамт амьдарвал гэртээ дагах дүрмүүд.
Нөхцөл байдал №1. Эмэгтэй хүн эрэгтэй хүнд хөнжил доторхи эрх мэдлийг бүрэн олголоо гээд тэр эрх мэдлээ гал тогоонд ч, зочны өрөөнд ч хаа сайгүй ашиглаад байж болно гэсэн үг биш. Хөнжил доторхи юм тэндээ л үлддэг.
Нөхцөл байдал №2. Эмэгтэй хүн орон дотроо өгзөгийг нь базахыг зөвшөөрлөө гээд бусад үед хацрыг нь алгадахыг зөвшөөрлөө гэсэн үг огтхон ч биш.
Нөхцөл байдал №3. Эмэгтэй хүн эрэгтэй хүн тантай унтлаганы өрөөндөө бохир үг хэрэглэж ярилаа гээд өөртэй нь тэр үгээрээ хаа сайгүй ярьж болно гэсэн үг биш. “Slut” бол зөвхөн онцгой тохиолдолд л надад хэлж болох үг чинь. Бусдаар бол би үргэлж “Sweetheart”. Унтлаганы өрөөн дэхь бяцхан охин, ажил дээрхи мэргэжилтэн хоёрын ялгааг олцгооё.
Нөхцөл байдал №4. Онцгой дотно харилцааны үеэр эмэгтэйчүүд өөрсдийгөө сул доройгоор мэдэрч таашаал авч байгаа нь /submissive/ жирийн үед, гудамжинд, ажил дээрээ ч тэгнэ гэсэн үг биш. Жирийн үед ижил тэгш гэдгээ мартахаа больцгооё.
Нөхцөл байдал №5. Эмэгтэйчүүд чамайг эцэг эхтэйгээ танилцуулахдаа, Цагаан сараар гэх мэт онцгой цаг үед хүндлэлээ харамгүй үзүүлж, ёс жаягаа дагасан нь өдөр тутамдаа ч бурхан шиг зална гэсэн утгатай бишээ. Цагаан сараар л биш бол буйдан дээр суучихаад цайгаа зөөлгөөд байх хэрэггүй.
Нөхцөл байдал №6. Тун дуртайяа, сайн дураараа, тогтмол “үлээх ажил” хийж өгдөг нь өөрт чинь бас хариу ирэхгүй байвал тоохгүй өнгөрнө гэсэн үг биш. Хүйсийн тэгш эрх хөнжил дотор ч үйлчлэх учиртай. Чи болсон бол би ч бас болох учиртай, тийм биздэээ хонгор минь?
Баярлалаа, баяртай.
