STRAIGHT OUTTA DIARY

ИХ ЧУХАЛ ЗАХИА

Би ер нь хайр дурлал, найз залуу, нөхөр, хүүхэд гэх үгс хэрэглэхээс илт айдаг болчихож. Экс маань уншчих байх тэгээд намайг аль хэдийн бүхнийг мартсан, амьдралаа бодохоор шийдсэн гээд ойлгочих байх гэсэндээ. Тэгсэн л дээ, гэхдээ бас үгүй.

Тэгэхээр энэ бичвэрийг аль болохгүй “нөхөр” гэх нэр үггүйгээр, гэхдээ зөвхөн тэр ирээдүйн “учрал”-д зориулж бичье.

Хүндэт “учрал” минь..

Би чамд өндөр, олон заалт зүйл ангитай шаардлага тавьж хүлээгээгүй шүү, тайвшраарай.

Зүгээр л, би чамайг харах бүртээ хайрлаж, үнэн зүрхнээсээ хүндэлж, шийдвэр болон үйлдлүүдийг чинь биширч баймаар байна. Би эр нөхөртээ жаахан ч гэсэн сэтгэл дундуур явдаг эхнэр болмооргүй байна. Чи бусдын нүдээр төгс нэгэн биш ч гэсэн миний хувьд супер баатар байгаасай. Би өөрөө харьцангүй хүчтэй, бие даасан эмэгтэй учраас надаас давсан мундаг байгаарай. Би саб нь чи дом нь байг.

Бас би чамайг өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ үнэнч хувь хүн байгаасай гэж хүснэ. Хүний нөлөөнд автдаггүй, буруу замд ордоггүй эрүүл саруул ухаан би чамд хүснэ. Буруу хүнтэйгээ нийлчих вий гэж би санаа зовмооргүй байна шүү дээ. Зөв гэж бодсон зүйлээ хийдэг, үнэнчээр тууштай зүтгэж чаддаг шийдвэртэй байдал бас хэрэгтэй.

Сүүлд нь би чамайг юу чухал, юу үүрд үлдэхийг үнэлж мэддэг байгаасай гэж хүснэ. Насгүй харилцаа, үнэ цэнэгүй зүйлсд толгойгоо мэдүүлэхгүй байх алсын хараатай байгаарай. Маргааш эвлэрэхээс хойш өнөөдөр битгий түргэдэж байгаасай, ав адилхан хүмүүсийн дунд битгий төөрч байгаасай. Эмэгтэй хүмүүсийн бие махбад ав адилхан зөвхөн чамд зориулах сэтгэлээрээ л ялгаатай гэдгийг мэддэг байвал сайн.

За тэгээд чи намайг ижил тэгш гэж хардаг, зөвхөн эхнэр, хүүхдийн ээж гэж биш үргэлж л “миний Хулан” гэж боддог хүн байна гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа, баяртай.

Удахгүй баяртайгаар уулзая.

Like what you read? Give Origin of Gumuda a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.