HOW TO DEAL WITH YOUR EX

Origin of Gumuda
Aug 25, 2017 · 2 min read

Амьдрал Gwen Stefani-гийн дуулдаг шиг байдаггүй юмаа. “Энэ бүхний дараа чамайг өөр эмэгтэйтэй харах сайхан байна, итгэмээргүй ч гэсэн чи намайг шинэхэн овгоор минь дуудаж байна” гээд л.. /lyrics from COOL/ Тэр цаг хэзээ нэгэн цагт ирэх л байх. Гэхдээ тэр болтол бид эксээ фэйсбүүк постноос нь ч харах зүрх хүрэхгүй байсаар л байх болно.

Надад хир халдаамгүй сайхан 3-ийн 3 экс байсан бөгөөд би эдгээрийн 2-тай нь хайр дурлалын харилцаагаа өндөрлөөд, шинэхэн “эксийн үе” гэгчийг амжилттай зохион бүтээж тун адармаатай туулаад өнөөдөр энэ хүрсэн байна. Бүр 3-с нэг нь одоо хүртэл “эксийн үе” дээрээ яваа, энэ үеэ даваад, тоглоомноос гарах хараахан болоогүй яваа. /гэж өөрөө ч мэдэхгүй байгаа/

Миний бодлоор /миний жишээгээр бол../ асуудал хэн илүү хувиа хичээмтгийд нь бий. Хувиа бодсондоо явдаг, хувиа бодсондоо эргэж ирдэг, хувиа бодсондоо бүхнийг баллаад хаядаг. Хэрвээ хэн нь ч хувиа хичээхгүй байгаад, салсан л бол салсан гэдгээ ухамсарлаад эргэж уулзахгүй, найзууд болох гэж хичээхгүй, зөвхөн шөнөөр учрах гэж үзэхгүй байхад л бүх юм асуудалгүй. Гэхдээ харилцаа бүрт нэг новшийн хувиа хичээгч байдаг. Ихэвчлэн тэр нь би байдаг. /Салалтын дараа ч үргэлжлүүлэн хайрласаар байх, түүнийгээ илэрхийлсээр байх нь хувиа хичээсэнд тооцогдоно/

Тэгэхээр миний их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулан байж ойлгосон ганц зүйл нь. Дууссан бол дууссан. Та хоёрт зориулагдсан цаг байсан, тэр цаг дууссан. Тэр цагтаа чи түүнийг, тэр чамайг хайрласан. Одоо ч гэсэн хайрламаар байна, даанч цаг дууссан. Тэгээд л болоо. /эргэж буцсан харилцаа цаг явах тусам дорддог/

Бас сэтгэлийн хатгүй хүмүүс эргэж буцах хандлага хамгийн ихтэй байдаг. Хайртайдаа, үнэнхүү ихээр санаж байгаадаа бус зүгээр л ганцаараа байхаас айсандаа, ямар нэгэн юм хийхгүй бол байж сууж чадахгүйдээ л буцаж очдог. Эвлэрэл бүхэн хайрынх байсан бол ч…

Чиний хүчтэй байх ёстой хэдэн нөхцөл байдлууд…

Нөхцөл байдал №1 Тэр хичнээн уйлж унжиж, орцонд чинь хүлээж, өөрийгөө өвтгөж байсан ч цаг дууссаныг ойлгуул. Мэдээж яг тэр нөхцөлд хатуу байх хэцүү /бараг боломжгүй/ “Өнөөдөр орой ингэж аргадаж явуулаад, маргааш яг салъя” гэсэн бодол хүн бүрт төрдөг. Гэхдээ маргааш одооноос илүү дор байхыг мэддэггүй. Шийдвэртээ бат зогс. Бас гунигтай юм тохиолдох бүрт уйлж очихоо боль. Тэр чамайг хэзээд хүлээж авах найдвартай ар тал мөн ч гэлээ чи тэрийг нь одоо болтол ашигласаар байх зөвшөөрөлтэй гэсэн үг биш.

Нөхцөл байдал №2 Хичнээн чамд хэцүү байж, салалтын тухай дуу болгон бодит байдалтай тохирч, урьд хожид мэдрээгүй мэдрэмж бүхэн цугларч байвч хүлээн зөвшөөр. Түүний сэтгэл чинийх байхаа больсон гэдгийг зүгээр л хүлээн зөвшөөр. Маш муухай ялагдал юм шиг санагдана. Бусад нь бүгд л надад хайртай байхад яагаад тэр л ганцаараа? Яагаад би маш их хичээсэн байхад тэр хариуд нь? Мессэжүүдээ дахин дахин уншихаа болиод, ирээдүйн тохиромжтой уулзалтыг ч төлөвлөхөө зогсоо. Чи үүнээс илүүг хүртэх ёстой.

За ийм л шив дээ.

Баярлалаа, баяртай.

)
Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade