SELF CHALLENGE — READ ONE ARTICLE PER DAY

ЯРИАНЫ СЭДВЭЭ БАЯЖУУЛАХ 6 ДОЛОО ХОНОГ

Оройн уншлага бол миний өдөр тутмын зуршил. Эртхэн ор руугаа номоо тэврээд орох дуртай. Анзаараад байхад би ихэвчлэн утга зохиолын хэдэн номоо эргүүлж тойруулан уншдаг, шинэ ном авахдаа ч уран зохиолын хэсэг рүү л шогшоод байдаг, эсвэл дан өөрийгөө хөгжүүлэх чиглэлийн ном авдаг, түүж уншдаг. Тэгэхээр миний ярианы сэдэв нэг бол дэлхийн шилдэгт тооцогддог классик утга зохиол эсвэл хувь хүний хөгжил. Харин би өөрийгөө маш өргөн хүрээний сэдвээр ярилцаж чаддаг байгаасай гэж хүснэ. Түүний тулд орой бүр нэг шинэ сэдвээр уншлага хийж байхаар шийдэв.

Мэдээж цоо шинэ сэдвээр бүтэн ном эхлүүлвэл хэцүүгээс гадна хэтэрхий туйлшрах учраас маш чанартай, ойлгомжтой нийтлэлүүдээс мэдээлэл авахаар шийдэв.

Амлалт нь бол би өдрийн цагаар орой унших нийтлэлээ хайж олоод хэвлэж бэлдэнэ, эсвэл линкийг нь хадгалж авна. Орой нь уншихад ердөө 30 орчим минут л шаардагдах хэмжээний богино байх ёстой. Хүсвэл тэр сэдвээрээ маргааш өдөр нь үргэжлүүлэн судалж болно. Гол нь үүнийг өдөр бүр давтах учиртай.

Мөн зорилгоо илүү нарийвчлахын тулд сэдэв сэдвээр долоо хоногуудад хуваахаар шийдэв. Нэг долоо хоног дан бизнесийн сэдвээр унших бол дараагийн долоо хоногт шинжлэх ухааны нээлтүүд судална гэх мэт. Ингээд 1 сарын сүүлийн Даваа гаригаас эхлээд 6 долоо хоног тасралтгүй уншсаар Мартын 8-н гэхэд би хамгийн ихдээ 42, хамгийн багадаа 30 /Үнэхээр муугаар бодоход долоо хоногт 2 удаа шоудаад оройн уншлага хийж чадахгүй боллоо гэж тооцлоо л доо яахав, гэхдээ ингэхгүйлд/ сэдвээр бага сага ойлголтттой, энгийн харилцан яриа өрнүүлэх чадвартай болох юм.

1-р долоо хоног. Бизнес — маркетинг, удирдлага, харилцаа

2-р долоо хоног. Хүний бие, эрүүл мэнд

3-р долоо хоног. Хүмүүсийн амьдралын түүх намтар

4-р долоо хоног. Амьтан, аялал, дэлхий ертөнц

5-р долоо хоног. Шашин, ёс заншил, түүх

6-р долоо хоног. Шинжлэх ухаан

Надтай хамт уншлагын challenge эхлүүлсэн бол мэдэгдээрэй! Уншсан зүйлсээ хүнтэй хуваалцаж байвал мартахгүй байхад тустай.

Баярлалаа, баяртай.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.