Сэхэх сар ес #StartupM
9 сар бол яалт ч үгүй Монголчуудын сэхдэг сар билээ. Үүнийгээ дагаад манай байгууллага ч мөн 9 сард томоохон ажлуудыг нугалахаар ханцуй шамлан ороод байна. Ингээд миний бие энтрепренер, гарааны бизнес чиглэлээр сонирхож ажилладаг хүмүүстээ зориулан доорх арга хэмжээнүүдийн мэдээллийг нэгтгэх хүргэж байна.

1. Startup Weekend Woman APAC Mongolia
Чанар чухал, тэр дундаа бид энэ арга хэмжээг хэтэрхий чанартай хийхээр төлөвлөөд байна. Энэ нь юу вэ гэхээр хэрвээ та эмэгтэй хүн л бол орох боломжтой юм. Techstars компаниас энэ 9 сард Зүүн Ази даяараа Startup Weekend Woman арга хэмжээг өнцөг булан бүрт зохион байгуулж буй юм. Улс тус бүрээс шалгарсан баг 10 сарын 20-нд Балид цуглаж тухайн бүсийн хөрөнгө оруулагчдад өөрсдийн бизнесийг танилцуулах боломж олдох юм. Товчхондоо бол бүсгүй та энэхүү арга хэмжээнд оролцсоноор Зүүн Өмнөд Азийн хүчирхэг эмэгтэйчүүдийн хүрээлэлд орох боломж нээгдэнэ гэж ойлгож болох юм. Мэдээж та Startup Weekend арга хэмжээний үр өгөөжийг мэднэ байх.
Эвент холбоос: https://www.facebook.com/events/555293354925201/
2. Startup Weekend with AndGlobal
Монгол улсын урдаа барьдаг финтек гарааны бизнес болох ЛэндМН-ийн хамт олон, тэдний толгой компани АндГлобал байгууллагатай хамтран бид тухайн компани дотор Startup Weekend хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр боллоо. Уг хөтөлбөрийг байгууллага дотроо зохион байгуулж буй зорилго нь ажиллах хүчийг нэмэгдүүлэх, ажлын бүтээмжээ өндөр болгох, сонирхолтой шинэ зүйл туршиж үзэх, нийт ажилчдаараа цоо шинэ бүтээгдэхүүн санааг бий болгох гэх мэт олон сайн үр дагаврыг араасаа дагуулах юм.
Хэрвээ та ямар нэгэн корпорац-ийн ажилтан бол энэхүү арга хэмжээг бидэнтэй холбогдож компанидаа зохион байгуулахад татгалзах зүйл үгүй юм. (Жич: Энэхүү арга хэмжээ нь хаалттай явагдана)
3. ХОВДЫН 4 сумын бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана
Энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар хотод суугаа хүмүүст хамааралгүй хэдий ч бид анх удаа 4 суманд дараалан очиж тухайн сумын бизнес эрхлэгчдийг дэмжих сургалт арга хэмжээг 9 сарын 9–12-ны хооронд зохион байгуулах юм. Танд магадгүй таньдаг хамаатан садан, найз нөхөд байгаа бол дуулгахад гэмгүй.
4. ХОВД аймагт 10,000,000 төгрөг Youth Startup Program Mongolia
Энэхүү арга хэмжээ нь та бүхний сайн мэдэх Startup Weekend хөтөлбөр бөгөөд товчхондоо хэрвээ та тухайн аймгийн харьяа дээр нь таны бизнес санаа үнэхээр сайн байж чадвал бид танд ЗХЭДТ-ийн хүрээнд таны бизнест 10,000,000 төгрөгийн буцалтгүй санхүүжилт олгох юм.
https://www.facebook.com/events/315101445731548/
5. Startup Weekend @Bayangol District
Энэ онд бид маш олон дүүрэгт арга хэмжээгээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн сүүлийн дүүрэг нь Баянгол болж байна. Хэрэв та тухайн дүүргийн харьяа бол та өөрийн бизнестээ буцалттай хүүгүй 10,000,000 төгрөгийн санхүүжилт авах боломж бүрдэж байна.
https://www.facebook.com/events/1066188133555163/
6. Startup Weekend @Sukhbaatar Province
Хурдан шандаст хүлгийн өлгий нутаг Сүхбаатар аймагт анх удаа Startup Weekend хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болоод байна. Тухайн аймгийн харьяа хэн ч бай оролцох боломжтой ба мэдээж таны бизнес гайхалтай бол 10,000,000 хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох билээ.
https://www.facebook.com/events/268128817348886/
7. Мөрөөдлийн гараа | Өөдөө мац !
“Ахын сургаал алт” гэх үгийн агуулга дээр явагддаг энэхүү арга хэмжээ нь өсвөр насны залуучуудад зориулагдсан юм. Салбар бүрт өөрийн хийж бүтээж байгаа зүйлээр тэргүүлэгч, туршлагатай хүмүүс зочноор оролцож ирсэн дүү нартаа туршлагаасаа хуваалцах ба салбар бүрийн 4 зочин оролцож панел хэлбэрээр явагддагаараа онцлог билээ.
https://www.facebook.com/events/242568859713227/
Ингээд та бүхний юу санасан 9 бизнес санаа нь сэтгэлчлэн бүтэж Монгол улсын гарааны бизнесийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол: 80002662 утсаар холбогдох боломжтой.
Мөн манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээлэл авхыг хүсвэл follow me on instagram @PurevsurenBy
