Намайг Ръяа гэж дуудаж байгаарай.

Гадаа бороо орж байна. Дуу нь намуухан агаад тэнгэрийн нулимсийг үзэлгүй өнгөрчихвий гэхээс би тэсгэл алдсандаа тагтан дээрээ үүл үлээн сууна. Хичнээн их тайвшрал вэ. Асар уудам орон зай дахь агаар хурмастаасаа би онгод нэхэн сууна… (амьсгаа дарав)

Монгол хүн байнадаа нэр усаа мэдэлцэе. Би “Үүлэн хот”-ын иргэн, 2? настай, эмэгтэй. Өнөөдрийг хүртэл цугларч явсан бодлуудаа сүлж уншигч таныг атга атгаар нь дайлж байюу хэмээн зориг гарган хэдэн үгс холбон сууна.

Хэрэв та надаас элдэв сонин содон сонсоё гэж бодсон бол уучлаарай ЭНЭ ТАНЫ ЗОЧИЛОХ ХАЯГ БИШ. Гагцхүү мэдрэмжээ бодолдоо хөглөж, бодлоо үгсээр сийрүүлдэг болохоор энэ ганц чанараа өнгөлж цөөхөн хэдэн хүмүүстэй ч хамаагүй хуваалцахаар энд би ирсэн билээ. Танд таалагдаж байна уу? (инээмсэглэв)

Хүнд нийт 20 гаруй мэдрэхүй байдаг юм гэнэ билээ. Тэр олноос жилж сорчилоод шинэхэн, эсвэл мартагдсан мэдрэмжүүдийг тань хамтдаа сөхөцгөөе… энэ л миний амьдралаас хүртдэг цорын ганц таашаал минь. Магад танд бас тайтгарал авчрах ч юм билүү…

Зиа ингээд бичээд байждээ… Бодлын цуглуулгаа удаахгүй хүргэнээ, Хүлээж ханаарай…

Show your support

Clapping shows how much you appreciated ♜Ръяа♜’s story.