Арагшаа битгий хар, тэнд гагц хайрцаг л бий.

Хайрцаг гэмээнэ чиний дурсамж дурдатгал бүхнээ цуглуулж хийсэн орон зай. Үүнийгээ чи аваад явах нь ч бий, аль эсэл дотор нь хорогдож суух нь ч бас бий. Би бол төрөлхийн хорогдогч. Харин өнөө өглөөхөн гэнэтхэн тэндээсээ гарчихсан. Би айхаа умартан нэг алхаж үзлээ. Намайг өдий хүртэл хайрцаглаж байсан гаднах нь сайхан ч дотроо үзэхийн аргагүй болж өгөрч муудсан энэ л хайрцагнаас сүүлийн хэдэн жил өөртэйгээ муудалцан барин, өөрийгөө сэнхрүүлэн байн хайрцаг гэдгийг мартуулж хайрцаггүй амьдрал гэдгийг харуулж суув. Мөн ч их цаг хугацаа үдсэндэээ…

Дурсамж удах тусмаа мууддаг. Бүдэг бадаг, барим тавим. Зармыг нь бүр өөрийнхөө төсөөллөөрөө хүчээр өөрчлөнө гээ. Хуурмаг зэрэглээнд бүү итгэ. Түүнийг гагцхүү тастаж л орхи. Тэгээд яах вэ гэжүү? Зүгээр л наад бүхчим хайрцагнаасаа гараад ир. Алив л дээ агаар салхины тансгийг өнгө үнэр хэсгээр нь биш бүтнээр нь өчигдөр биш өнөөдөр мэдэр л дээ.

Хайрцаглагдсан сэтгэхгүй, харанхуйд хөрслөгдсөн сэтгэл зүй, энэ бүгд надад байсан. Одоо ч байна. Тэр хэзээ ч миний дотроос арилахгүй нь хэдий нандин ч дотроо би бүхчим агаар биш талын салхийг эрхлүүлж, харцан дотроо мөлхөө ургамал биш наранцэцэг тарьж сурмаар байна. Хэдий би бээр хайрцагнаасаа холдож шалиагүй ч сэтгэлд минь харин гэгээ татсаар…

Гэгээ тээсээр гэрэл рүү л би гүйнэ. Гүйцэгдэхгүй ч байж магад хэрэв тэгвэл жаргаж биш мандаж буй туяанаас намайг хайгаад олоорой.
Like what you read? Give ♜Ръяа♜ a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.