https://www.youtube.com/watch?v=uuocmqLRgOM&index=29&list=RDLQC3dBWS_FE

Би юу хэлхэвдээ харц өмнөөс минь ярьж байхад яг энэ чигээрээ дуугүй л хана ширтэцгээе. Чи ч бас харлдаа.

(“…” хашилтанд бичигдсэн нь дүрийн бодлыг хэлнэ.)

Гуравдугаар хэсэг:

Миний вагон болоогүй ээ. Ингэхэд би яагаад заавал тав дахь нь гээд шийдчихсэн юм бол? Цаанаасаа л энэ тоо намайг учир битүүлгээр өөртөө татдаг.

За байз би хаана явлаа. Мөрөө алдчихлаа. Хүйтэн цай захисан юмсан. Аа ирж явна.

-Бүсгүй минь яасан зузаан хувцаслаав дээ.

-инээвхийлнэ. “би ийм илүү зантай хүмүүст дургүй”

- Уучлаарай бүсгүй энэ суудал эзэнтэй юу?

“Ямар сайхан хоолой вэ?”

-Толгой сэгсэрнэ.“Хмм халуун байна товчоо тайлъя”

-Та их сайхан хүзүүтэй юм битгий буруугаар ойлгоорой харц булаам…

Хялам хийв.“Гажиг амьтан. Уг нь их сайхан суудал байсан юмсан. Энэ амьтнаас болж суудлаа алдах ч гэж дээ”

-Өө битгий босолдоо гадаа ийм халуун байхад өөр хаанаас ийм сэрүүн суудал олдох билээ. Би гуйж байна. Та эргээд суул даа. Би ахиж ийм гажиг зан гаргахгүйээ, амлая.

-Гажиг?

-Гажиг. Тас хийтэл хөхрөв! -Наадах чинь миний үг!

-Миний ч үг. -Оргил. гараа сунгана

-Биндэръяа. Гарыг нь атгана

Хэсэг аниргүйдэл…

О: Хэддэх вагон?

Б: 5

Би ч бас. та тийшээ явахнээ? -Хэд дэх суудал

Б:17.

О:Би 18.

Б:Сонин тохиол.

О: Бүр хачин гээ

“Аниргүйдэл. Хаа нэг ханиалгах чимээ тэр ч бас сонин уншина. Их л анхааралтай. Магадгүй нүдний шилтэй болохоор тэр их уншдаг байж магадгүй. Надад уншдаг эрчүүд таалагддаг.”

Гэнэт гэнэт харц тулгарна эргээд л нэг нь эрүүгйн роман руугаа нөгөө нь өдөр тутмын сонин руугаа. “Манай хэл дээр бичээгүй бололтой. Их эрээн юм”.

Атгалцсан гарсын нэг нь кофе руугаа нөгөө нь цай руугаа. “Надад хар кофе уудаг хүн таалагддаг.”

Харин Ширээний дор тэдний хөл нь их ойртож.

Б: Чи ер нь ийм дуугүй хүн үү?

О: Үгүй. Би зүгээр л үгээ гамнаж байна. Чамайг залхаачих байх. Халуун өдөр ярих тийм ч зөв санаа биш.

Б: “би ухаантай эр хүнд дуртай”

О: Би ч бас.

Б: уучлаарай, миний бодол тийм чанга байна уу?

О: Нүд чинь хэлсэн юмаа.

Б: “надад ийм эр хүн таалагддаг.

О:инээвхийлнэ. -Надад ч чам шиг хүн таалагддаг.

Б: Хоёулаа зүгээр л урдхаа уншвал ямар уу?

О: Сайхан санаа. Дараа нь надад ярьж өгөөрэй. Би эрүүгийн роман гэж сонсож ч байгаагүй юм байна.

Б: -толгой дохино.

О: Гайхсан харц. Хүлээж л байя. толгой дохино.

Үгээр биш мэдрэмжээр ярилцдаг хүмүүс тун ховор. Харин та яг одоо хоёр бодит жишээг харж байна. Тэд онцын үг хэлэлцэхгүй ч мэдрэмжээрээ аль хэдийнэ янаглалцаад хүүхэн нь хэдэн удаа дур тавьснаа ч санахгүй л хэвтээ. Гэхдээ мэдээж оюун санаандаа.
Харин залуу энэ бүгд хэзээ биелэлээ олохыг л ажиглангуй хүлээн суугаа. Бүсгүй залуугийн оюун санаанд товчоо задгайлсан үеэс эхлээд л нэвтэрч орхиж. Харц нь сонин дээрээ гүйх ч бодол нь түүний гоёмсог мөр, хүзүү, хөхний товч дэгүүр нь ямар нэг юм хайх судлаач шиг л анхааралтай гэгч нь мөлхөнө. Тэр бууж өгчээ.
Хурдан байна гэжүү? Хонгор минь дурлал угаасаа л дууны хурдаар жолоодлоггүй нисэх сансрын хөлөг шиг л. Тэднийг гагцхүү туршлагатай нисгэгчид л уран жолооддог. Таны өмнө энэ хоёр уран жолоодлогын үзүүлбэр үзүүлж байна. гайхаж байна уу? (инээвхийлнэ)

Дөрөвдүгээр хэсэг:

О: 5 дах нь ирлээ.Таны араас..

Б: Би суумааргүй байна.

О: Ачааг чинь авах уу?

Б: Би суумааргүй байна гэж танд хэллээ шүү дээ.

О: Би дүлий биш. Таныг дотроо юу гэж бодож байгааг чинь ч би сайн сонсож байна. Ачааг чинь аваад таны гараас гаръя. Эрхэм хадагтай минь босож намайг баярлуулаач.

Б:Тэг л дээ. Дураараа л бол гэхдээ чи цаашид наадхаа дандаа л барих болждээ.

О: Татгалзахгүйээ, танд бол хэзээ ч татгалзахгүй.

Б:Таалагдаж бна

О:Таатай бна

зэрэг инээмсэглэнэ.

Яг энэ үед тэдний оюун санаанд жинхэнэ их тэсрэлт болж байна. Бүсгүй мэдээж айж байгаа. Энэ бол байгалийн зөн. Өөрийгөө хамгаалах зөн. Энэ бүсгүйд хэвийн хэмжээнээс хэд дахин илүү өгөгдөж. Гэвч энэ эр бол тйим ч амар ухарч буцдаг хүн биш. Харамсалтай л юм бүсгүй минь дагаад л явах болждээ, гэхдээ тийм ч дургүй биш байгаа нь түүний харцан дээр ахиад л бичигдчихсэн байх. Эр нь түүнийг дорхноо уншчихаж. Тун харамсалтай бүсгүй түүнээс юуг ч нуух аргагүй юм гэжүү? Гэхдээ бас л бүсгүйд тун тааламжтай байна. Энэ хоёрын харцаараа ярилцах урт яриа нь хэзээ цуцаж дуусах юм бол?

О:Болгоомжтой өмнө тань шат. Би өргөхүү?

Б:Дийлхүү?

О:Алив.

Тас тас хөхрөв.

О:Байз би түргэхэн шиг гарчихаад ирье.

Б: “Тоглоомтой залуу байх нь ээ…”

О:Би амжинаа амлая

Б: “Би амлалт өгдөг эр хүнд дургүй”

Галт тэрэг хөдлөх дохио өгнө. Бүсгүй тоосон ч шинжгүй сууж л байх юм. Түрүүхэн л нэгэн залуугаар өргүүлж орж ирсэн тэр хатан шиг амьтан одоо жирийн л нэг бүсгүйн ёсоор хоёр гараа өвөр дээрээ тавьчихсан цонхоор тэнгэр ширтэнэ. Магад ингэх нь түүний сандарлыг дардаг байх.

-Дэргэд чинь хүн бий юу?

Б: Би сайн мэдэхгүй байна. Арван минутын дараа эргээд ир. Хэрэв хэн нэгэн байхгүй байвал та суугаарай л даа.

Галт тэрэг хөдлөв.

О: Арван минутын дараа яана гэнээ?

Б: Юу ч гэсэнгүйээ. Ёсыг бодож л хариуллаа. Битгий дэврүүлж бод.

О:Амжина гэж хэлсэндээ

Б: Тэгсэн билүү? Чамайг вагонд тааралдсан хүүхэн бүрээ өргөж оруулдаг л ажилтай юм болов уу л гэж бодож байсан юм.

О: Чи намайг түрээслэхүү?

Б: Үнэ нь?

О: Өргөх тоолонд үнсээд байхад л хангалттай.

Б: Уруул дээр гэвэл хэтэрхий үнэтэй юм. Хацар дээр гэвэл яахав болох л юм. Гэхдээ танай үйлчилгээнд дутуу дулимаг юм бас ажиглагдсан шүү.

О: Өө, өршөөгөөрэй, хадагтай. Би энэ ажилд ороод удаагүй байгаал даа.

Б: Сурах юм их байнадаа.

О: Чи бид хоёрт гээч.

Б: хэлснээр чинь болог.

Инээмсэглэнэ.

Тэр анзаарч байна уу? Хамаг үйл явц гадна биш? Дотор нь болоод байгааг. Нисгэгчид хэт дотно байдлаас татгалздаг. Энэ ч бас өөрийгөө хамгаалах дархлаа. Гэхдээ байгалийн биш өөрсдийнх нь бүтээсэн гэхэд болно. Сая тэд ахиад л янаглалцлаа, инээмсэглэл тэдний хувьд дур тавьж байгааг нь илэрхийлэх шиг. Яриа эхэлмэгц хамаг хувцсаа тайчин хаяад л сансар руугаа нисцгээнэ. Бууж ирмэгцээ инээмсэглэнэ. Анхааралтай ажиглавал тэд ч ханаж цадахаа мэддэггүй бололтой.

Яриа хөврсөөр, тэдний халаасан дахь зүрх нь гялтганасаар л, гэхдээ тэд одоохондоо зүрхээ харах сөхөө ч алга. Тэдэнд оюун санаа нь юу хэлэх л хамгийн чухал. Нисгэгчид ингэж л жолооддог. Удирдлаггүй онгоцыг нэг тогтоочихвол дараа нь түүгээрээ хаашаа ч нисч болно, тийм биш гэж үү?

Тэд бүүр тайвширч орхив. Нэг зэрэг санаа алдана. Унтах цаг болж, Сайхан амраарай.

Вагон нэгэн хэм удаан атлаа зөвхөн урагш л тэмүүлнэ. Яг л дурлал шиг нь…

Үргэлжлэл бий.

Show your support

Clapping shows how much you appreciated ♜Ръяа♜’s story.