Бизнес төлөвлөгөө — Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах нь

SURGE
3 min readNov 14, 2021

--

WATT токений урьдчилсан захиалга 2021 оны 11-р сарын 16-ны мягмар гарагт 11:40 цагаас эхэлнэ.

Surge-ийн үүсгэн байгуулагчид өөрсдийн нүүрсний дулааны цахилгаан станцаас гарч буй эрчим хүчийг токенд холбосон блокчэйн технологийг нэвтрүүлснээр зах зээлд эрчим хүч арилжаалах боломжийг бий болгохоор зорьж буйгаа зарласан. Цахилгаан станцын үйл ажиллагаа амжилттай явах гурван үндсэн нөхцөл Surge төсөлд бүрдсэн. Үүнд нүүрсний түүхий эдийн тогтвортой, үнийн хэлбэлзэлгүй нийлүүлэлт, хоорондоо хэрэн тогтсон эрчим хүч нийлүүлэлтийн дэд бүтэц болон цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид багтаж байна. WATT токенийг нэмж өгөх нь цахилгааныг солилцох, түгээх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Surge төслийн амжилтын баталгааг олон улсын институцуудын түншлэл, токений хэрэглээний үнэ цэн, дэлхийн хэмжээний ноу-хау зэрэг гаргаж өгч байгаа гэж хэлж болно. Токений урьдчилсан захиалгаас эхлэхээс өмнө бид одоогоор дараах мэдээллүүдийг хуваалцах боломжтой байна.

Олон улсын биржүүдэд бүртгүүлэх тухай:

Бид анхны урьдчилсан захиалгаа хийхээсээ ч урьтаад он дуусахаас өмнө олон улсын топ 50 биржийн 2-т нь Surge-ийг бүртгүүлэх баталгаагаа аваад байна. Surge төсөл эхэлсэн өдрөөсөө л олон улсын төсөл боллоо.

Гурван засгийн газрын оролцоотой анхны крипто төсөл:

Энэхүү төсөл нь Монгол, Өмнөд Солонгос, Хятад улсуудын гурван талын засгийн газрын хэлэлцээрт үндэслэсэн.

  • Монгол Улсын Засгийн газар

Засгийн газрын эрчим хүчний аюулгүй байдлын бодлогын дагуу Баруун Монгол Энержи компаниар дамжуулан уг цахилгаан станцын борлуулалтын орлого нь 30 жилийн концессийн гэрээтэй. (Эрчим хүч худалдан авах хэлэлцээр).

  • БНСУ-ын Засгийн газар

Хотгор шанагын нүүрсний уурхайг эзэмшигч Korea Coal Corporation-ээс Surge төслийн түүхий эдийг нийлүүлнэ.

  • БНХАУ-ын Засгийн газар

Хятадын төрийн өмчит компаниуд цахилгаан станцын санхүүжилт болон бүтээн байгуулалтыг хангана.

Хэрэглээ

  • Эрчим хүчний цахилгаан станцаас үйлдвэрлэсэн цахилгаан, дээр нь байршсан токений давхарга нь цахилгааныг хэрэглэгчээс хэрэглэгчид дамжуулах блокчэйнд суурилсан зах зээлийн талбарт гаргаснаар ил тод, тэгш хүртээмжтэйгээр зах зээлд хүргэх юм.
  • Цахилгаан станцаас гарсан цахилгаан нь станцын ойр орчмыг эрчим хүчээр хангана.

Блокчэйн технологийн дэлхийд нэвтрүүлсэн туршлага:

Surge-ийн үүсгэн байгуулагчид нь блокчэйнийг хэрэгжүүлэх болон токений эдийн засгийн бүтцийг олон зуун удаа хийсэн туршлагатай экспертүүд юм

Хэдийгээр үүнээс илүүг мэдээлмээр байгаа боловч хэрэглэгчийн хүртэх үнэ цэн болон төслийн гүйцэтгэлийг хамгийн өндөр байлгахын тулд одоогоор зарим мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах боломжгүй байна. Бид урьдчилсан захиалгаас өмнө зах зээлд гаргах мэдээлэлд хянуур ханддаг. Монгол дахь үйл ажиллагаа зөвхөн эхлэл бөгөөд цаашдаа сэтгэл хөдөлгөм зүйлс биднийг хүлээж байгааг дуулгая.

Урьдчилсан захиалга болон биржийн бүртгэлтэй холбоотой шинэ мэдээллүүдийг манай сошиал сувгуудаар дамжуулж авч болно. Surge-ийн талаар илүү ихийг манай surge.codes вэбсайт болон t.me/SURGEMongolia Telegram групп-ээс аваарай.

WATT токений нээлттэй захиалга 2021 оны 11-р сарын 16-ны мягмар гарагт 11:40 цагаас эхэлнэ.

Suge.codes

Surge-ийн тухай

Surge бол эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэрлэлийн хөгжил, орон нутгийн хөгжил, санхүүгийн ардчиллыг бий болгох зорилготой блокчэйн технологи, төвлөрсөн бус санхүүжилт (DeFi), засгийн газрын эрчим хүчний бодлого, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах уламжлалт дэд бүтцийн санхүүжилтийн уулзвар дээр байрладаг төвлөрсөн бус цахилгаан эрчим хүчний худалдааны зах зээлийн талбар юм.

Facebook | Telegram (Global) | Twitter

Surge нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн биш. Surge нь хөрөнгө оруулалт, таамаглал, санхүүгийн бүтээгдэхүүн болгон ашиглахад зориулагдаагүй. Энд байгаа мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд шаардлагатай судалгааг хийхийг зөвлөж байна. Төслийн баг болон түүний төлөөлөгчд хэзээ ч хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөхгүй.

--

--