“Алхимич”-аас онцлох нь

“Алхимич” тууж/бичил роман нь анх португаль хэл дээр 1988 онд хэвлэгдэн гарснаас хойш 2016 он гэхэд 70 хэл дээр орчуулагдан, дэлхий дахинд хамгийн сайн борлуулалттай ном болсон хэвээр байна.
Уншсан хүн бүрт таалагддаг гэж болохуйц Бразилийн алдарт зохиолч Пауло Коэльогийн энэхүү туужаас өөрт таалагдсан эшлэлүүдээ сонирхуулъя. Мэдээж номыг нь бүтнээр уншвал илүү их өгөөжтэйг сануулах илүүц биз.
- Хүмүүс заримдаа өөрийн амьдарч байгаа замаа “хамгийн зөв” гэдэгт зүгээр л итгэхийг хүсдэг. Гэвч тэдний нүдний галанд жинхэнэ хүсэл мөрөөдлөөрөө амьдарч байгаа үгүй нь харагдсаар л байдаг.
- Хорвоо ертөнц аварга уудам бөгөөд шавхагдашгүй. Хүн хэдий өдөр бүр нэг чиглэлд явж байсан ч өдөр бүр өмнө нь анзаарч байгаагүй шинэ зүйлсийг нээж, өөр өөр замаар очих боломжтой.
- Нэг л хүмүүс тойроод байвал тэд чиний амьдралд орж эхэлдэг. Нэгэнт тэд чиний амьдралд ороод ирвэл хэсэг хугацааны дараа чамайг өөрчлөхийг хүсдэг. Тэгээд чи тэдний хүссэнээр болж өгөхгүй байвал гомдож эхэлдэг.
- Хүн бүр бусдад энэ хорвоод яаж амьдрахыг заах гэж оролддог. Харин өөрийнхөө амьдралыг яагаад ч юм хэн ч төвхнүүлж чаддаггүй.
- Хүн бүр идэр залуу насандаа хүрээд түүний зам ямар болохыг мэддэг. Гэвч дараа нь цаш хугацаа өнгөрөхөд ямар нэг нууц хүчнүүд сүлэлдээд өөрийн замаар замнах боломжгүй гэж батлахыг хичээдэг. Тэдгээр хүч эхэндээ хөнөөлтэй мэт санагдана. Гэтэл үнэн хэрэгтээ бол чамд өөрийн замыг хэрхэн олохыг зааж сургадаг юм.
- Хүний хорвоод ганцхан агуу үнэн бий. Чи хэн ч байлаа гэсэн, юу ч хүслээ гэсэн, ямар нэгэн юмыг маш хүчтэй хүсэж чадвал заавал авна.
- Хүнд ердөө цорын ганц үүрэг бий. Өөрийнхөө замаар дуустал явах. Энэ замд бүх юм байгаа.
- Хүн ямар нэг эрс өөрчлөлт, зоримог шийдвэр гаргахын өмнө хувь заяаны тэмдэг гарч ирдэг. Харамсалтай нь ихэнх хүмүүс түүнийг анзаардаггүй.
- Аливаад хүрэх ганцхан зам байдаг юм. Тэр нь үйлдэх.
- Бурхны заасан тэмдгээр чи эрдэнэсийн санд хүрэх замыг олох болно. Гагцхүү чамд зориулж бичсэнийг уншиж сурах хэрэгтэй.
- Хэрэв чи амьдралдаа анх удаа хөзөр тоглохоор суувал бараг л гарцаагүй хожно. Хүн шинэ бүхний эхлэлд азтай байдаг.
- Эрэл хайгуул дандаа сайн эхлэлээс гараагаа авна. Харин энэ сорилтоор дуусдаг. Сорилтонд унавал цөлийн хэлээр үүнийг “тэнгэрийн хаяанд баян бүрд харагдангуут цангаж үхэх” гэдэг. Үүр гэгээрэхийн өмнөх цаг хамгийн харанхуй байдаг.
- Хүн бүхэнд олох ёстой эрдэнэсийн сан бий. Хүн бүр түүнийгээ хайдаггүй, эрж хайсан мөрттлөө олоогүй нь тэд зөвхөн эрдэнэс хайж, өөрийнхөө замаа тойроод гарчихсан хэрэг.
- Зүрх байгаа газарт л эрдэнэс байдаг.
- Юу хүсэж байгаагаа яг таг мэддэг байх хэрэгтэй.
- Зүрх зөвхөн өөрийн замаар яваа хүмүүст, хүүхдүүдэд, согтуу хүмүүст, хөгшдөд тусалдаг. Энэ нь ердөө л тэдний төлөө зүрх нь бүх хүчээ шавхаж байна гэсэн үг.

17. Одоо байгаа бүхэндээ талархаж, баяр хөөр мэт хүлээж авч сур. Хэдий чи амьдралын чухал зүйлийг ухаарах гэж 10 жил зарцуулсан байлаа ч магадгүй 20 биш 10 жилийн өмнө ойлгосондоо таларх. Энэ нь амьдралыг чинь утга учиртай болгоно.
18. Аз жаргалын нууц нь хорвоо ертөнцийн гайхамшгийг үзэж харахын сацуугаар өөрийн гар дахь хоёр дусал тосыг марталгүй авч явах юм.
19. Бүх юм нэг цул.
20. Ертөнцийн юм бүхэн сүнстэй. Тэд хоорондоо нэг л хэлээр ойлголцдог. Тэр нь чимээгүй хэл-хайр.
21. Хайрласан цагт бүх юм улам их утга учиртай болдог.
22. Хайранд шалтгаан байдаггүй. Жинхэнэ хайрыг учруулах гэж орчлон тэр чигээрээ хуйвалддаг.
23. Өнөөдөрт л бүх нууц бий. Өнөөдөртөө анхаарлаа хандуулж чадвал ирээдүйг сайжруулж чадна. Ирээдүйн төлөө санаа бүү зов. Өнөөдрөөр амьдар.
24. Аялал бол амьдралыг утга учиртай болгогч гайхамшиг. Эхлээд баяжихаа хүлээж, амьдралын бусад зорилгоо биелүүлчихээд насны эцэст ганц сайхан аялна гэвэл тэр цагт та хэзээ ч очихгүй. Харин эхэлж аялаад өөрийгөө бүрэн ойлгосны дараа та юу хийх ёстойгоо ойлгоно. Тэр цагт юу ч хийсэн амархан байх болно.
25. Мактуб!
Хэрэв танд миний онцолсон эдгээр 25 эшлэл таалагдаж байгаа бол аль болох эртхэн заавал бүтнээр нь уншаарай гэж зөвлөе!
