Shinebayar.O
Aug 21, 2017 · 2 min read

Маркетингийн удирдлагын мөн чанар, ойлголт

Маркетингийн удирдлагын үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголтонд хүрч байж түүнийг хэрхэн хэмжих талаар ярих нь зүйтэй. Бизнесийн байгууллагын өөрсдийн зан төлөвөөс хамаарч маркетинг, борлуулалт тусдаа эсвэл нийлмэл байж болдог. Гүйцэтгэж байгаа ажлын үүрэг хуваариас шалтгаалан зөвхөн борлуулалт хийдэг, зөвхөн реклам цацдаг гэх зэрэг янз бүрийн чиглэлтэй алба хэлтэс бий. Нэг ч бараа борлуулж чадаагүй импортын бараа худалдаалахаар зэхэж буй нэгэн байгууллагын маркетингийн албыг хийсвэрээр төсөөлье. Байгууллага зөвхөн төслийн шатандаа яваа бөгөөд барааг зах зээл дээр гаргах гарааны цэгийн үнэлгээний судалгаа хийж бэлэн болгосон. Одоогоор ямарч борлуулалт хийгээгүй бөгөөд үүнийгээ дагаад ашиг хийгээгүй гэж бодож үзвэл эдний маркетингийн алба зөвхөн судалгаа л хийжээ. Маркетингийн алба бараа зарах үүрэгтэй ч энэ тохиолдолд ажил хийгээгүй биш болж байна. Энэ мэт жишээ бидний амьдралд олон байдагчлан маркетингийн албаны хийж болох бүх ажлуудыг нэгтгэн харах ёстой. Маркетингийн удирдлагыг гардан гүйцэтгэж байгаа хүн юу хийх ёстой талаарх судалгаа, өгүүллүүдийг судлаж үзвэл дараах байдалтай байна.

1. Бизнесийн Судалгааны Lenkskold Group -ын судалгааны материалын дүгнэлт -ээс үзвэл:

· Ашгийг нэмэгдүүлэх

· Брэнд бүтээх

· Удирдлагыг мэдээллээр хангах

· Шинэ зах зээлийг бий болгох

2. Харвардын Их Сургуулийн профессор Robert Kaplan, David Norton нарын судалгааны илтгэл:

· Санхүүгийн хэтийн төлөвлөөг биелүүлэх

· Үйлчлүүлэг, хэрэглэгчидтэй харилцах хэтийн төлөвлөгөөг биелүүлэх

· Үйл ажиллагааг гүйцэтгэх хэтийн төлөвлөөг биелүүлэх

· Байгууллага өсөн дэвжих, сайжирч байх хэтийн төлөвлөгөөг биелүүлэх

3. Финиксийн их сургуулийн профессор Philip Kotler Marketing Management номондоо:

· Маркетингийн зорилго, зорилт тодорхойлох

· Маркетингийн стратеги боловсруулах

· Маркетингийн судалгаа хийх

· Маркетингийн төлөвлөгөө гаргах

· Үйл ажиллагааны гүйцэтгэл /4P/-ийг биелүүлэх хэмээн үзсэн байна.

Гүйцэтгэх ёстой үйл ажиллагааг аваад үзвэл санхүүгийн зорилт, хэрэглэгчидтэй харилцах асуудал, судалгааны мэдээллээр хангах үндсэн хэд хэдэн чиглэлүүдийг нийтлэг дурдсан байна. Бизнесийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд Маркетингийн функц ажиллаж байгаа тул үүнийгээ дагаад санхүү, бизнесийн тулгуур болсон хэрэглэгчидтэй ажиллах, зөв ажиллахын тулд судалгаа хийх шаардлага гардаг гэсэн энгийн гаргалгааг эндээс хийж болно.

Маркетингийн удирдлагын гүйцэтгэх үндсэн үйл ажиллагааг тодорхойлох судалгааны үр дүн:

Harvard business review

    Shinebayar.O

    Written by

    Marketer, Salesman, researcher. MBA, #Хотогойд #SPURS www.CreativeMarketing.mn

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade