Upstream Marketing

Shinebayar.O
Aug 26, 2017 · 2 min read

Маркетингийн орчны өөрчлөлтийг даган гүйцэтгэж байгаа үйл ажиллагаанууд сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж байгааг анзаарах хэрэгтэй. Орчны дараах хэд хэдэн хүчин зүйл глобал болон бүс нутгийн зах зээлүүдэд өөрчлөлт авчирч байна. Үүнд:

- Технологийн дэвшил хурдасхын хэрээр бүтээгдэхүүний амьдралын мөчлөг хурдан өөрчлөгдөж байна.

- Харилцаа холбооны хурдац, мэдээллийн дамжуулалт ихэссэнээр түүний сувгийг ашиглан хэрэгжүүлж буй маркетингийн үйл ажиллагаанууд цаг хугацаа, орон зай, хэл соёлын зарим саадыг давж чадаж байна.

- Нийгмийн сүлжээний шинэ эрин бий болж байгаа бөгөөд хүн ам болон ажиллах хүчний хувьд соёлын, нийгмийн, эдийн засаг, улс төрийн харилцаанд өөрчлөлт дагуулж байна.

Энэхүү орчны өөрчлөлтүүдийг даган маркетингийн удирдлагын хийж гүйцэтгэх ажлууд, түүнийг үнэлэх үнэлэмжийн асуудалд өөрчлөлт орж байгаа нь ойлгомжтой. Уламжлалт маркетингийн арга хэрэгслүүд дээр идэвхижүүлэлтийн бүлэгд дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгаж ажилласан эсэх үнэлгээний хэмжүүр нэмэгдэх нь зайлшгүй.

Интернэт, гар утас, технологийн бусад багажуудад суурилсан олон нийтийн нээлттэй харилцаатай нийгэмд маркетингийн үйл ажиллагааг хэрэглэгчдийн ч хүсэл шаардлагаас давсан бүтээгдэхүүн санал болгож амжилтанд хүрч буй олон бизнесийн байгууллага гадаад бий. Тэдгээр олон маркетингийн ажлуудыг ганц борлуулалт, брэндийн хүч, ашиг, нэр төрлийн тоо зэргээр дүгнэж бололхгүй болсонг илтгэж байна. Маркетинг нь хүний нийгмийн түүхэн өөрчлөлтүүдтэй уялдан, өөрийн гэсэн шинэ шинэ үйлдэл, дадал зуршил, хэрэглээнүүдээр баяжиж, түүгээр дамжин түүний үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хянах арга замууд хувьсан өөрчлөгдөж байгааг тод томруун харж болохоор байна.

Хамгийн гол буюу ирээдүйд зориулсан, зах зээл үйлчилгээгээ өргөтгөсөн маркетингийн бодлого буюу “upstream marketing” –ыг хэрхэн хэрэгжүүлж буй байдлаар нь үнэлж дүгнэх хэрэгтэй бөгөөд ямар чиглэлийн, ямар бизнесээс үл хамааран хэрэгжүүлэх ёстой ажлуудын нэг болж байдаг байна.

Бизнесийн үйл ажиллагаанаас үл хамааран тухайн маркетингийн алба шинэ бизнес, шинэ зах зээл хайж байх нь ирээдүйг харсан чухал ажлуудын нэг гэж дүгнэж байна. Манай улсын бизнесийн практикт шинэ бизнес, шинэ зах зээл нээгдэж байгаа ч энэ нь анхдагч учраас нэвтэрч байгаа, дараа дараагийн бизнесийнхэн хэрхэн судалж, ажиллах ёстой вэ гэдэг асуудал байгааг дүгнэж харах ёстой.

)
    Shinebayar.O

    Written by

    Marketer, Salesman, researcher. MBA, #Хотогойд #SPURS www.CreativeMarketing.mn