Бизнес санаа байгаа бол 10,000,000 төгрөг хүртэл санхүүжилт авах боломж.

Startup Mongolia
Dec 1, 2016 · 2 min read

Гарааны бизнесээ эхлүүлэх хүсэл, эрмэлзэлтэй залуучуудад зориулсан арга хэмжээ, сургалт, тэмцээн уралдаан сүүлийн 4 жилийн хугацаанд эрчимтэй явагдсаар байгаа билээ. Гарааны бизнесийн экосистем зайлшгүй байх ёстой нэг зүйл нь “СОЁЛ” юм. Уг уур амьсгал, соёлыг бүрдүүлэхээр зорьж буй олон байгууллага хамт олон байдгийн нэг нь “Швейцарийн Хөгжлийн Агентлаг” билээ.

Уг байгууллагын санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 9-өөс 11-ий өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15–34 насны залуучуудын дунд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Уг хөтөлбөрийг Монгол улсын гарааны бизнес, энтрепренершипийн өнөөгийн байдлын судалгаа, олон улсын гарааны бизнесийг дэмжих загвар, туршлага, манай улсад үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнесийг дэмждэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, үйл ажиллагаанууд дээр дүгнэлт хийсний үндсэн дээр орон нутаг болон дүүрэгт гарааны бизнесийг хөгжүүлэх, тухайн аймаг, дүүргийн гарааны бизнесийн экосистемийг төлөвшүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесүүдийг төрүүлэн гаргах, дэмжих, орон нутгийн залуучуудыг сургаж, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгох зорилгоор гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?

• Монгол Улсын иргэн, Хан-Уул дүүргийн оршин суугч байх
• 15–34 насны иргэд байх
• Хувь хүн эсвэл багаараа (заавал аж ахуйн нэгж байгуулсан байх шаардлагагүй) оролцох боломжтой. Багийн гишүүдийн тоо 5 аас хэтрэхгүй байх
• 12 дугаар сарын 9-ний өглөөнөөс 11-ний орой хүртэл 3 хоногийн хугацаанд арга хэмжээнд бүтэн хамрагдах боломжтой байх

ТА АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫН ТУЛД
https://goo.gl/forms/Ne7cJ8XgThBWvGv33 энэхүү линкээр бүртгүүлэхэд л хангалттай.

12 САРЫН 06 НД БҮРТГҮҮЛСЭН ХҮМҮҮСЭЭС 50 ХҮНИЙГ СОНГОЖ АВЧ МЭДЭГДЭХ БОЛНО.

Бүртгэлийн хуудсыг 12 сарын 01-ээс 06-ыг хүртэл хүлээж авах бөгөөд та бүртгэлд заасан асуултуудад үнэн зөв , бүтээлч, тодорхой хариулснаас хамаарч шүүгчдийн бүрэлдэхүүн 50 хүнийг сонгон шалгаруулах болно.

ШАЛГАРУУЛАЛТАД ГОЛ АНХААРАХ ЗҮЙЛС
• Шийдэх гэж байгаа асуудлын талаар сайн ойлголт мэдлэгтэй байх
• Шинэ, уламжлалт бус, өмөрмөц санаа гаргасан байх
• Баг, гишүүдийн итгэл, үнэмшил, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл

ТУС АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ШАЛГАРСАН НЭГ ГАРААНЫ БИЗНЕСТ 10 САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОНО.

Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг 12 сарын 03 нд 14:00 цагаас Нийслэлийн Халамжийн газрын 5 давхарт хурлын зааланд ирж авах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 80002662

    Startup Mongolia

    Written by

    Startup Weekend Mongolia, Mongol Accelerator, #Code4GreenUB, Startup Grind Ulaanbaatar