Стартап Монголиа: 2016 онд юу болж өнгөрөв

Startup Mongolia
Dec 27, 2016 · 5 min read

Бичсэн: Б.Пүрэвсүрэн

Шинэ бүхнийг эрэлхийлэгч, гарааны бизнесээ үүсгэж, үүсгэхээр зорьж буй болон энтрепрепренершипийн хүрээллийн бүх хүмүүст шинэ оны мэндийг дэвшүүлж байна.

2016 он бидэнд үр дүн, амжилт бүтээлийн уурхай болсон бас алдаж алдаанаасаа ихийг суралцсан жил байлаа. Гарааны бизнесийн экосистемийг бидэнтэй хамт бүрдүүлэн ажилладаг танд ч бас гайхалтай жил байсан гэдэгт найдаж байна.

Ингээд та бүхэндээ 2016 онд болсон онцлох, арга хэмжээнүүдээс хуваалцаж байна.

“Green Nation Challenge” төслөө амжилттай хэрэгжүүллээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр явагдсан Green Nation Challenge төсөл нь 9 сарын турш амжилттай хэрэгжиж 05 сард сүүлийн арга хэмжээ буюу багуудын “Хонхны Баяр” гэж хэлж болох “Demo Day” амжилттай болж өнгөрсөн. Энэ өдөр 4 сарын турш бэлтгэгдэж, 50 гаруй багаас шалгарч үлдсэн шилдэг 11 баг хамт олон 5 шүүгч +200 зочид , төлөөлөгчдийн өмнө төсөл , бизнесээ танилцуулсан ба шүүгчдийн шийдвэрээр 3 баг бусдыгаа тэргүүлж Startup Train хөтөлбөрт оролцохоор болж 30,000,000 төгрөгийн эзэд болсон юм.

Төслийн сүүлийн өдөр буюу Demo Day арга хэмжээ.

www.greennation.mn

Дэлхийд анх удаа “Startup Train” хөтөлбөрөө хэрэгжүүллээ.

Дэлхийд гарааны бизнесийг дэмждэг олон хөтөлбөр, тэмцээн, уралдаан байдаг. Стартап Монгол байгууллагын нэг зорилго нь өөрийн гэсэн нэгэн бренд хөтөлбөрийн дэлхийд таниулж хэрэгжүүлэх байсан бөгөөд бид “Startup Train”-г 06 сард зохион байгуулж дууссан билээ. Энэ нь жил бүр зохион байгууллагдан гэдгийг хэлэхэд таатай байна.

Улаанбаатараас Москва орох галт тэрэг

www.startuptrain.org

“Startup Weekend” хөтөлбөрөө 6 удаа амжилттай хэрэгжүүллээ.

54 цагт гарааны бизнесээ эхлүүлэх боломж олгодог олон улсын хөтөлбөр “Startup Weekend”-г Монгол улсдаа 6 удаа амжилттай хэрэгжүүлээд байна.

Startup Weekend University Edition
Startup Weekend Nomad Edition

“DrinkEntreprepreneurs” Ulaanbaatar Монголын хамгийн том нэтворкинг эвэнт 7 удаа.

Энтрепренер хүнд зайлшгүй байх шаардлагатай нэгэн чадвар бол нэтворкинг хийх билээ. Энэ ч утгаараа бид “DrinkEntreprepreneurs” Ulaanbaatar арга хэмжээгээ сар бүр тогтмол зохион байгуулаад байна.

“Songo Delivery” үүсгэн байгуулагч Б.Туул

“Startup Grind” Ulaanbaatar “Амжилт, алдаанаасаа хуваалц”

Бизнесийг акулуудаас суралцах боломж олгодог Startup Grind хөтөлбөрөө 6 удаа зохион байгуулсан байна. Энэ жилийн зочдоор Монголын томоохон салбар, компаниудын захирлууд оролцож залуучуудтай нээлттэй ярилцаж, мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн, алдаа онооноосоо хуваалцсан сайхан ярилцлагууд болж байсан.

“Open Data Big Data” conference

Мэдээллийн технологийн өндөр хөгжлийн салшгүй нэгэн хэсэг болсон нээлттэй өгөгдөл /open data/, их өгөгдөл /big data/-ийн орчин үеийн чиг хандлага, бизнесийн үйл ажиллагаанд бий болгож буй давуу тал, үр ашиг, хэрэглээг таниулах, томоохон компаниудын шилдэг арга туршлагыг хуваалцах зорилготой “Хөгжлийг дэмжих өгөгдөл” чуулган 2016 оны 02-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан.

“Boosting Mongolia”

2016 оны 1-р сарын 14, 15 нд МҮХАҮТ -д зохион байгуулагдсан “Boosting Mongolia” 2016 нь дотоодын томоохон корпорац, компаниудыг Гарааны бизнесүүдтэй холбох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, зорилготой 2 өдрийн томоохон арга хэмжээ байлаа.

“Ulaanbaatar Startup Week” шинэхэн хөтөлбөрөө өлгийдөж авлаа

2015 онд “Startup Week” нь 10 орны 41 хотод 127 зохион байгуулагчтай 90,000 оролцогчтой болж хүрээгээ тэлсэн бөгөөд уг хөтөлбөр нь хурал зөвөлгөөн гэхээсээ илүүтэйгээр, нэг ёсны энтрепренеруудын тэмдэглэлт баяр юм. Учир нь 5 хоногийн турш гарааны бизнес эрхлэгчид болон бусад энтрепренерүүд бие биетэйгээ танилцаж, мэдлэг, туршлагаа хуваалцахаас гадна амжилттай яваа бизнес эрхлэгч нартай өөрийн биеээр уулзаж зөвлөмж, зөвлөгөө авах, сонирхолтой арга хэмжээ, сургалтуудад оролцох олон боломжууд бий болдог.

Бид анхны “Startup Week”-г нийт 10 байгууллагатай хамтран 2016 оны 11 сарын 07–11 ны хооронд зохион байгуулж уг өдрүүдэд байгууллага тус бүр өөр өөрсдийн чиглэлээр сургалт, зөвлөгөөн, хурал, лекц зэрэг 10 арга хэмжээг зохион байгуулсан юм.

Хөгжлийн Шийдэл ТББ Г.Оюунгэрэл

“Mongolian Entrepreneurship Summit” 2016

Энэ удаагийн чуулганаар Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх ХАА, Уул уурхай, Аялал жуулчлалын салбарт гарааны бизнесийг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаар төр, хувийн хэвшил, ТББ, гарааны бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх үндсэн чиг хандлагыг тодорхойлох бодлогын баримт бичгийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэг хийж уг баримт бичигт орох саналуудыг оролцогчдоос авсан нь үр дүн бүхий болж өнгөрлөө.

Чуулганы нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын илгээлтийн үг, УИХ-ын гишүүн Гантулга, АНУ-ын элчин сайдын яамны дэд тэргүүн Manuel Micaller, МУИС-ийн эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа нар оролцсон.

Бидний урилгаар МIT REAP хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Сара Жэйн Макстед, “Онц шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Курт Чателайн, Techstars ОУБ-ын Ази, Номхон далай хариуцсан Салбарын захирал Д.Бат-Октябрь нар оролцож, илтгэл тавьж арга хэмжээг онцлог болгож байсан юм.

Чуулганыг угтаж “Стартап Монгол” ТББ-тай хамтран, “СИТИ” их сургууль, Герман Монголын Хамтарсан Технологийн Дээд Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүжилттэйгээр 54 цагийн дотор гарааны бизнесээ эхлүүлэх боломжийг олгодог “Startup Weekend” арга хэмжээг 52 оюутнуудын дунд зохион байгууллаа.

Чуулганы үндсэн үйл ажиллагаа нь а).Нэгдсэн хуралдаан, б).Удирдах ажилтнуудын дээд хэмжээний уулзалт, в).Салбар хуралдаан, г).Үйл явдлууд гэсэн 4 хэсгээс бүрдсэн ба 11 сарын 23–24-ны өдрүүдэд Чингис Хаан зочид буудлын Хаан, хурлын танхимуудад амжилттай болж өндөрлөлөө.

Стартап Монголиа-н Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат

Ингээд бидэнд болон та бүхэнд 2017 онд хийх маш их зүйлс байна. Бидэнтэй үргэлж хамт байж, дэмжиж, оролцож, суралцаж байдаг бүх хамт олондоо манай байгууллагын зүгээс талархал илэрхийлж байна. 2017 онд хүссэн зүйлдээ хүрч, алдаа онооноосоо суралцаж, амьдралдаа гайхалтай өнгө нэмнэ гэдэгт итгэж байна.

Хүндэтгэсэн: Стартап Монголын хамт олон

Startup Mongolia

Written by

Startup Weekend Mongolia, Mongol Accelerator, #Code4GreenUB, Startup Grind Ulaanbaatar