54 цагийн бизнес хурдасгуур Startup Weekend Nomad

Startup Mongolia
Sep 19, 2016 · 2 min read

Стартап Монгол /Шинэ эхлэх цэг/ ТББ нь 2011 оноос хойш 5 жилийн хугацаанд Монгол Улсад гарааны бизнесийн тогтолцоо (Startup EcoSystem)-г бүрдүүлэх, Бизнес эрхлэх (Entrepreneurship) соёлыг төлөвшүүлэх, шинээр бизнесээ эхлүүлж байгаа залуучуудыг сэдэлжүүлэх, дасгалжуулах (Mentoring), Хөрөнгө оруулагчидтай холбох, тэднийг бойжуулах, инноваци, өндөр технологийн салбарыг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

2016 оноос бид Уул уурхай , Ногоон хөгжил , Хөдөө аж ахуй , Аялал жуулчлал гэх үндсэн чиглэлүүдрүү анхаарлаа хандуулж дийлэнх арга хэмжээгээ уг салбаруудруу чиглүүлээд байгаа билээ.

Энэ улирлын хамгийн анхны Startup Weekend арга хэмжээг бид Nomad нэрийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ба хөтөлбөрийн зорилго нь Хөдөө аж ахуйд тулгамдаж байгаа асуудлыг шийдэж , уг салбарт цоо шинэ гарааны бизнес гаргах юм.

Нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй болох бөгөөд оролцогчдын 40 хувь нь хөдөө орон нутгийн буюу уг салбарт ажиллаж амьдарч байсан хүмүүс байх болно.

Та бүхний мэдэх Startup Weekend арга хэмжээ нь Дэлхийн 140 гаруй орон 800 хотод болдог бөгөөд энэ удаагийн Nomad арга хэмжээ нь аль хэдийн олон улсын зохион байгуулагчдын анхаарлыг татаад байна.

Харин одоо Монгол залуучууд хийж , бүтээж чаддагаа батлах үлдээд байна.

Эвэнт: https://www.facebook.com/events/1756821864577521/
Лавлах утас: 80002662

Startup Mongolia

Written by

Startup Weekend Mongolia, Mongol Accelerator, #Code4GreenUB, Startup Grind Ulaanbaatar