15 ГАРААНЫ БИЗНЕС ШИНЭЭР ҮҮСЛЭЭ #StartupMongolia #SWNomad

Startup Weekend Nomad Edition

Startup Weekend нь 10 сарын 07 ны баасан гаригт эхэлж Дэлхийн банкны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэлтсийн Азийг хариуцсан зохицуулагч Тэнзин Долма Норбу нь уг арга хэмжээг яагаад дэмжин ажиллаж байгаагаа онцолж, мэндчилгээ дэвшүүлж арга хэмжээг нээсэн. Хөтөлбөрийн дагуу 35 оролцогч бусдадаа санаагаа танилцуулж 15 баг болж хуваагдаж ажилдаа орсон юм.

Тухай: Дэлхийн банкны санхүүжилтээр Nomad төслийн хүрээнд Startup Weekend Nomad Edition арга хэмжээг зохион байгуулсан. Стартап Монголиа байгууллага нь 2016 онд ХАА-н салбарт уг чиглэлийг хөгжүүлж ажиллахаар төлөвлөөд байгаа бөгөөд хамгийн анхны арга хэмжээ нь Startup Weekend байлаа.

Зорилго: Орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх бизнес санаачлалыг дэмжин, шинэ санаа, шинэлэг сэтгэлгээтэй хүмүүсийг нэг дор цуглуулан хамтын шийдлүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх. Энэхүү явцыг бодит жишээ болгон нэвтрүүлж, бизнесийн боловсрол олгох.

Болсон арга хэмжээ, сургалтууд

  • Залуусыг уг төсөл, арга хэмжээнд сошиалаар уриалан дуудсан
  • Bootcamp/Сургалт
  • Startup Weekend

-Бизнес найраа

-Баг бүрдүүлэлт

-Бизнес Модель хавтан

-Прензентаци хийх сургалт

-Мэнторын зөвлөгөө

-Шалгаруулалт

Startup Weekend Nomad Edition-г 9 сарын 30 ны өдрөөс эхэлж Фэйсбүүк хуудсаар цацаж оролцогчдын бүртгэлийн эхлүүлсэн. 2016 оны 10 сарын 05 ны өдөр уг арга хэмжээний мэдээллийг өгөх болон Startup Weekend-д хэрхэн амжилттай оролцох вэ? Bootcamp/Сургалтыг хийсэн.

Сургалтын өдөр шинээр 40 хүн бүртгүүлж, формоор бүртгүүлсэн хүмүүсээр 45 хүн ирж бүртгэлээ баталгаажуулж нийт 85 оролцогчтойгоор арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр болсон.

Баасан гарагийн хөтөлбөр:

8:00 PM Бүртгэл

8:30 PM Startup Weekend Nomad танилцуулга

9:00 PM Бизнес найраа

10:00 PM Санал хураалт

9:00 PM Баг бүрдүүлэлт

10:00 PM Оройн хоол

10:15 PM Багууд ажиллаж эхэлнэ

Багууд:

Унагалдай-Морин аялалын хөгжүүлэх, жуулчдад хөтөч хийх, Монгол морийг дэлхийд таниулах

Сhelidon- 250 өвчнийг анагаадаг нэн ховор эмийн ургамал-Их шүүдэргэнэ

Cо-Bro-Кофены шаарыг мөөг болгох ургуулж Монголын зах зээлд гаргах

Transpotter-Цахим тээврийн цогц АРР

Е-Malchin-Малчид малаа тоолж хянах, бүртгэх боломжит бүхий апп

SEMBS-Эрүүл түргэн хоолыг үйлдвэрлэх

Аарцан бөмбөг-Аарцан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Nomad edge-Хүүхдэд зориулсан амталсан ааруулыг бүтээх

LEATHERZ-Хүний биед ач тустай нэхий улавч

MOPLA-Хочрдогч түүхий эдээр бүтээл хэрхэн хийх талаар бичлэг хийх

Дэгжин-15 нас хүртэлх охидын даашинзны бренд бий болгох. Арр дээр маркетинг суурилсан

FMW-Монголын гар урлалын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах. Арга зам нь Ebay, Amazon гэх мэт онлайн худалдааны сайтыг ашиглан дээрх бүтээгдэхүүнийг борлуулах

Ярьдаг Эмч-Анхны тусламжийн гарын авлагыг аудио хэлбэрт хувиргах төхөөрөмж бүтээх

E-LINK-Гадаадын болон дотоодын их сургуулиудын мэдээллийн нэгдсэн бааз

I Malchin-Байгаль цаг уурын хүнд нөхцөлд малчид дроноор малаа харах, хариулах, туух

Startup Weekend арга хэмжээнд багуудад маш хэрэгтэй нэгэн зүйл нь мэнтор/зөвлөхүүд байдаг билээ. Уг өдрүүдэд 10 мэнтор зөвлөхүүд оролцогчид залуус, багуудтай мэдлэг туршлагаасаа хуваалцсан билээ.

Мэнтор/Зөвлөхүүд:

З.Билэгбаатар-Стартап Монголиа-н үүсгэн байгуулагч

С.Эрдэнэбат-Стартап Монголиа-н Гүйцэтгэх захирал

Ц.Наранбаяр-Benzeen, Appril компанийн үүсгэн байгуулагч, апп хөгжүүлэгч

Д.Ганга Bloomberg Mongolia-н продюсер

Б.Идэр-Од-CallPro компанийн үүсгэн байгуулагч

Б.Золбадрал-Хөргөлт Сервес ХХК-н үүсгэн байгуулагч

Г.Болдбаатар-WIld компанийн үүсгэн байгуулагч

Х.Дэлгэрмөрөн-Makers Mongolia холбооны тэргүүн

Бямба гарагт багууд мэнторуудтай, Бизнес Модел Канвас-г ашиглаж бизнесийнхээ ерөнхий схемийг үүсгэж ажилладаг.

Цагийн хуваарь:

8:30 AM-Багууд ажиллаж эхэлнэ

9:00 AM-Өглөөний цай

1:00 PM-Мэнтор танк

2:00 PM-Өдрийн хоол

6:30 PM-Танилцуулга хийх сургалт

7:30 PM-Үдийн зоог

8:00 PM-Багууд ажиллана

Ням гарагт багууд өөрсдийн бизнесийн танилцуулга презентаци дээр ажиллаж эхэлсэн. Startup Weekend нь нэгэн төрлийн уралдаан учир шүүгчид 15 багаас шинэ шинэлэг санаатай болон цаашид хэрэгжих магадлал зэргээр шүүж 3 ялагчийг тодруулсан.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

С.Энхжаргал-Internews-н Монгол дах төлөөлөгч

Г.Энхболор-Дэлхийн Банкны ОУ-н зөвлөх

Н.Золбоо-Сонго Деливири ХХК-н Үүсгэн байгууллагч

Б.Бүүвэй-Стартап Монголиа-н ТУЗ-н дарга

И.Батхүү-Нийслэлийн тамгийн газрын страгтег, бодлого төлөвлөлтийн хэлтэсийн дарга

Шүүгчдийн шийдвэрээр дараах гурван баг тус тус байр эзэлсэн.

I байранд: “Transpotter” багийн санаа нь орон нутгийн зам тээврийн асуудлыг шийдсэн веб хуудас бөгөөд нэг талаас жолооч нөгөө талаас зорчигч нарын холбосон цогч хуудас юм.

II байранд: E-LINK-Гадаадын болон дотоодын их сургуулиудын мэдээллийн нэгдсэн бааз

III байранд: “Дэгжин” баг нь 15 нас хүртэлх охидын даашинзны бренд бий болгох бөгөөд уг бизнес нь Арр дээр суурилж эцэг эхчүүд нь хүүхдэдээ хүссэн дизейнаар онлайнаар хувцас сонгож өгөх зорилготой платформ юм.

Оролцогчдын судалгаа:

Startup Weekend Nomad Edition арга хэмжээнд нийт 80 гаруй залуус оролцсоноос 83% нь 16–20 насны залуучууд оролцсон байна. Үүнээс үзэхэд энэ насны залуучууд ХАА-н чиглэлээр бизнес хийх хүсэлтэй буюу энэ салбарыг ихээр сонирхож байгаа нь сайшаалтай, мөн үүний зэрэгцээ тэдэнд энэ чиглэлээр ажиллаж, уг салбарыг хөгжүүлэхэд нь мэдлэг туршлага хэрэгтэй юм. Өмнөх Startup Weekend арга хэмжээнүүдэд маань эрэгтэй оролцогчдийн тоо 50-аас илүү хувь байдаг байсан бол энэ удаад хүйсийн тэнцвэрт байдал үүсэж эрэгтэй, эмэгтэй оролцогчдын тоо тэнцүү байлаа. Дээрх оролцогчдоос 78% нь өмнө манай бусад арга хэмжээнд оролцож байгаагүй гэдэг үзүүлэлтээс харахад энэ удаад илүү хүртээмжтэй нийтийг хамарч, шинэ залуу хүмүүст мэдээлэл, мэдлэг, туршлага олж авахад тусалсан гэж найдаж байна.

Бидний дараагийн зохион байгуулахаар төлөвлөж байгаа Startup Weekend нь уул уурхайн салбарт чиглэж байгаа бөгөөд залуучууд уг салбар тулгуурласан бизнесээ үүсгэхээр зорих болно. Энэхүү арга хэмжээнд дээр хамтран ажиллах албан байгууллага, хувь хүн , ОУ-н байгууллагуудад бид нээлттэй хандаж байна.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.