Би хүсвэл …

Illustration by : Maca Covarrubias

… Би хүсвэл харааны шилээ гаргаж ирээд дүүгийхээ үүргэвчийг үүрээд хүний өөдөөс эгцлэх ч үгүй шороо, элс бяцхан мэт атлаа дэндүү том ухааны элдэв хэрэггүй дэмий юм бодонгоо кармаандаа сул асгасан гаатай чихрээ хүлхэн эв хавгүй тожигнуулан хүлхэнэ. Өнгөрсөнөөс үлдсэн тод тод сорвио гаргаад сэвхтэй нүүрэндээ инээмсэглэл тодруулан олны өмнүүр алхана. Эсхүл ув улаанаар уруул, хумсаа будаад өсгийт өмсөөд гаднах дүрээ мартчихаад замын хашлаган дээгүүр гүйнэ, тэгэж яваад уначихна (өсгийтийг хараал ид гэж), бүр эсвэл энд тэндэхийн тааз ширтэнгээ хичнээн төстэй газрууд байлаа ч тааз бүр өөрийнхөөрөө гоёмсог болоод эв хавгүй төрх агуулж байдгыг санана. ‘Тааз бүхэн агаар. Агаар бол үнэн’ ухааны юм бодно. Тэгээд өөртөө түүнээ тулгана.


Дэргэдэх нэгнээ мартаад тэр цаадах үүл нүүгээд ирвэл бороо орох байх даа, тэгэхээр нь гэрлүүгээ гүйнээ мэтийн юм бодож байтал нөгөө залуу ‘чи ямар гунигтай юм бэ’ гээд явчихна. ‘За сайн л биз. Тэртээ тэргүй кофе дуусах болоогүй, өчнөөн юм бодох хугацаа байна’ гэж өөртөө шивнэнэ. 
Удалгүй жижигхэн дуслууд нүүрний будгийг нь арилгачихсан шар охин замын голоор алхаж яваа харагдана. 
… Би л хүсвэл …

2016. Зун

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.