Логик гэж юу вэ? Бидэнд яагаад хэрэгтэй вэ?

Tuvshintur Ts
Sep 2, 2018 · 2 min read

Хүн болгон бодно. Хүн бүр дүгнэлт гаргана. Бас тайлбарлана. Цаашилбал хүн бүр бусдын бодол, дүгнэлт, тайлбарлалтыг дүгнэж, цэгнэж анхаарал хандуулна. Бид өдөр бүр ТВ, олон нийтийн хэвлэл, радио, найз нөхөд, хамт ажиллагсад, гэр бүлээсээ ямар нэгэн болсон явдлуудын факт, дүгнэлтүүдээр бөмбөгдүүлж байдаг.

Зарим хүмүүс сайн бодно, сайн дүгнэлт гаргана, сайн тайлбарлана. Зарим нь үгүй. Сайн бодох, дүгнэх, тайлбарлах чадвар нь хүн бүрт өөр өөр бөгөөд байгалиас заяагдсан бэлэг гэж үздэг.

Тэгвэл байгалиас яаж заяагдсанаас үл хамааран логикийн зарчмыг ойлгосноор логик сэтгэлгээг өндөр түвшинд хөгжүүлэх боломжтой.

Логик нь ХҮНИЙ бодох, дүгнэх, тайлбарлах байгалийн чадварыг хөгжүүлэх хамгийн сайн арга замуудын нэг нь юм.

Логикийн эрдэмд СИСТЕМТЭЙ суралцсанаар сайн бодох стратеги, арга техникийг сурна, дүгнэлтийг гаргахад тохиолддог түгээмэл алдаанаас зайлсхийх, тайлбарлалтыг дүгнэх үр дүнтэй аргыг эзэмшинэ.

Тэгвэл Логик гэж яг юу вэ? энгийнээр хэлбэл логик нь нотолгоон дээр суурилсан дүгнэлтийг гаргах процесыг үнэлэх арга техникийг боловсруулдаг судлалыг хэлнэ. Илүү тодорхой формал тайлбарлавал нэг тайлбарлалтын (аргументийн/ argument) фактууд нь дүгнэлт гаргахад хэрхэн сайн нотолгоо болж байна гэдгийг тунгаан бодох техникийг судална.

Логикт суралцахын тулд argument (аргумент), premise (нотолгоо), conclusion (дүгнэлт) гэсэн суурь ойлголтуудыг сайн ойлгох хэрэгтэй.

Жиш: Хүүхэд бүр шоколаданд дуртай. Хулан бол хүүхэд. Иймээс Хулан шоколаданд дуртай.

Энэ жишээ 3 өгүүлбэрээс бүрдэж байна. Энэ 3 өгүүлбэрээс бүрдэж байгаа өгүүлбэрүүдийн нийлмэлийг нэг аргумент гэж нэрлэх бөгөөд энэ нь нэг дүгнэлттэй байна.

Энэ аргументийн дүгнэлт нь “Иймээс” гэдэг үгний ард байгаа өгүүлбэр болно. Эхний 2 өгүүлбэр нь энэ аргументийн дүгнэлтийг гаргахад оролцож байгаа нотолгоо өгүүлбэрүүд болно. Нийтэд нь энэ аргумент үнэн эсэхийг нотолж байгаа арга техникийг бий болгож байгаа нь ЛОГИК буюу логикийн зарчим болно.

Илүү ихийг та мэдэхийг хүсэж байна уу? Фэйсбүүх дээр байгаа группт нэгдээрэй.

Computer Scientist (PhD), Researcher in the fields of Formal Logic, Reasoning, Artificial Intelligence

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade