iOS 9.3.3 Jailbreak гарсан нь хэн ашигтай байв ?

Саяхан Хятадын алдарт Pangu багийнхан iOS 9.3.3 систем хүртэл Jailbreak хийж чадсанаа дэлхий нийтэд бахархалтайгаар тунхагласан. Бүгд л шуураад одоог хүртэл шуугиан намжаагүй байна. Гэвч хэрэглэгч нарын хамгийн дурамжхан байгаа шалтгаан нь iOS 9.3.3 хүртэл Jailbreak нь зөвхөн 64bit буюу сүүлийн үеийн дэвшилтэд iOS төхөөрөмж дээр суугдах шалтгаан байлаа. Хамгийн сонирхолтой нь Зөвхөн Pangu хэрэглэгчийг шахаж нүд үзүүрлэсэн үү цаанаа Apple хүртэл ийм хэмжээний үйл ажиллагаа явуулсан болов уу ? Хэмээн асуулт гарч ирж байна. Ерөнхийдөө бол 32Bit шахагдаад эхэлсэн Apple Албан ёсоор iPhone 5s 2013 онд дэлхийд хамгийн анхны 64bit архитектур дээр бүтээгдсэн төхөөрөмж хэмээн зарласнаас хойш удаа дараалан хэд хэдэн загвар гарснаар өнөөдрийг хүрч байна. iOS 9.3.3 дээр 64bit системтэй утаснууд дээр Jailbreak гаргасан ч ойлгомжтой хэрвээ 32bit дээр гарвал энгийн үедээ хүндрэлтэй ажилладаг 32bit системүүд Jailbreak хийгдэж системд задаргаа орсон л бол ачаалах болон crash хийх нь эрс нэмэгдэх болохоор хасагдсан шалтгаан ч бас үүнтэй холбоотой болж таараад байгаа. Pangu багийнхан мөн хятадын хакерууд эртнээс овжин арга ашиглаж өөрсдийн бүртгүүлсэн “ios enterprise distribution” тусламжтай хэрэглэгчээр өөрөөр нь Verify хийгдэж утасны системд нэвтрэх эрх авахуулж байгаа юм. Хуучин цагт evad3rs тэргүүтэй дэлхийн алдарт хакерууд Jailbreak хийж байхдаа Root эрхэнд exploit хийх зарчмаар нэг ёсондоо улаан нүүрээрээ Apple — ийн хамгаалалттай тулж байсан. Харин одоо сүүлийн үед Apple — с өгдөг хөгжүүлэгчийн сертификат ашиглах болсон нь их зөв арга болж таарсан. Магадгүй энэ сүүлийн арга байж болох юм. Хакеруудын арга нарийсах тусам Apple — ийн инженерүүдийн арга нарийсах жам ёсны үзэгдэл биз ээ. Гэхдээ Apple — ийн Pangu багийн ашигласан сертификатыг хүчээр expired болгоод байгаа мэдээлэл тарсан. Энэ байдлаараа бол semi-tether дээ мөнх үлдэж ч мэдэх юм гэсэн таамаг эндээс ургана. Учир нь semi-tether нь ямар нэг програмын тусламжтай Jailbreak — ээ ажиллуулах боломжтой болж байгаа бөгөөд утас унтарч асах үед систем шинээр ачаалах тул semi-tether анх ашигласан програмаа ашиглах хүртлээ огт ажиллахгүй байдаг талтай. Үүнийг огт програм ашиглахгүйгээр Cydia болон Jailbreak тусламжтай суусан Application , Tweak ажиллуулахаар бол Untether хийх хэрэгтэй байдаг. Гэвч одоогийн нөхцөл байдлаар бол Untether арай л болоогүй бүүр муугаар бол болохгүй байх ч магадлалтай байгаа. Бидний харж байгаагаар Алим болон Хакеруудын хоорондын дайнд Хакерууд ялаад байгаа юм шиг мөртлөө яг үнэндээ Apple тэднийг улам шахаад гарах гарцгүй болгоод байр шиг. Нэг үеэ бодвол энэ талаар мэддэг хүн их болсон хэдий ч үүнийг их сонирхоод хийх гээд оролддог хүмүүс ч бүүр ихэссэн байна. Бас л сайшаалтай хэрэг шүү…

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.