Золбоолог
Jul 26, 2017 · 1 min read
Өмнө нь энэ үгийг их олон удаа сонсож байсан ч анх удаа одоогийн надад ойлгогдож байгаагаар нь нэг киноноос сонсов. Золбоолог. Энэ үг хүний зан араншинг тодорхойлохоос хавь илүү агуулга гүн мэт санагдана. Амьдралд тулгарах асуудал бэрхшээл бүхнийг ажрахгүй гэж хэлэхгүй ч нугарахгүй давчихдаг тийм хүмүүст зориулсан юм шиг ээ. Ямар ч бүтэлгүйдэл, асуудалтай тулгарсан инээх орон зайтай, цаашаа алхах урам зоригтой золбоолог амьдарцгаая даа тийм ээ…

