Happy together

Би дөнгөж сая энэ киног өрөөндөө гав ганцаар үзэж дууслаа. Үзэхдээ аль хэсэгт нь гэдгээ мэдэхгүй юм гэхдээ уйллаа. Аз болж сормуусны будаг урссангүй. Би урсана гэж бодсон юм. Учир нь энэ сормуусны будгийг худалдаж авахдаа л хулхи будаг гээд бодчихсон юм. Тийм болохоор энэ урсах ёстой гэж төсөөлсөн байх. Эсрэг, тэсрэг араншинтай хосууд. Хайр, үзэн ядалт, хардалт, өвдөлт, чөлөөлөлт. Тэр хоёр хамтдаа байх гэж учирсан болохоос насаараа хамтдаа амьдрах хувь тавилан бурхны зурсан зураг байгаагүй байх тийм үү. Тэр хоёр зүгээр л хамтдаа аз жаргалтай хором мөчүүдийг өнгөрүүлэх учиртай байж. Яагаад эр эмийн хайр гэж ярьдаг юм бол. Энэ киноноос би эр эм биш эр, эрийн хайрыг л олж харлаа. Эр, эмийн хайр, эр, эрийн хайр. Алинд ч өчүүхэн төдий ч ялгаа үгүй. Зөвхөн м, р үсэг. Энэ найруулагчийнх нь харуулж буйгаар бол эсрэг тэсрэг характертай хоёр хүн тохирдоггүй ч юм шиг. Эсрэгээрээ тохирдог ч юм шиг. Эцэст нь гол дүр маань өөртэйгээ төстэй, бас эрх чөлөөтэй нэгнийг олчих шиг санагдав. Яг үнэндээ би киног кино чигээр нь ойлгодоггүй юм. Өөрийнхөө ойлгосноор л ойлгодог. Бусад нь юу гэж ойлгох нь надад ямар ч хамаагүй. Нэг хүн энэ киног салалтаар төгсдөг гэж бичсэн байна лээ. Надад бол эхлэлээр төгсч байх шиг санагдав. Төгсгөл чинь тэгээд эхлэл биз дээ.

Надад энэ план маш их таалагдсан билээ
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.