UBPassport бүтээгчид: Б.Цэнгүүн /Эвент баг/
За ингээд ээлжит нэгэн паспорт бүтээгч, хамт олныхоо хайр хүндэтгэлийг өдөр бүр цаг минут тутамд хүргэж, ДУЛААН мэдрэмжийг хамтдаа бүтээлцсэн UBPassport2020 төслийн дадлагажигч Б.Цэнгүүн-н тухай илүү ихийг мэдэцгээе ❤️
Сайн уу Цэнгүүнээ? Өнөөдрийн нийтлэлийг өөрийн чинь талаар эхлүүлцгээе.
Сайн байна уу? Намайг Цэнгүүн гэдэг. Маркетингаар ажилладаг одоогоор Shangri-La Center Marketing Promotion Officer буюу идэвхжүүлэлтийн ажилтан хийдэг. Ер нь чөлөөт цагаараа өөрийгөө илүү хөгжүүлэхийг зорьдог. Миний сониуч зан намайг ийм болгосон байх л гэж боддог шд. /хаха/ Багаасаа л урлаг, спорт-д хүчээ сорьж байсан болохоор өөрийгөө бусад хүмүүстэй хурдан ойлголцож чаддаг гэж боддог.

UBPassport2020 төсөл дээр ажиллаж байх хугацаанд хамгийн гоё дурсамжаасаа хуваалцаач?
UBPassport2020 төслийн хувьд нэлээн ажлын дундаас нь орсон. Миний хамгийн их татагдсан зүйл нь яалтчгүй л хамт олон болон оффис-н уур амьсгал байсан. Бүгд өөр өөрсдийн гэсэн албан тушаалтай хэдий ч бие биедээ их тусалж дэмждэг.
Жишээлбэл: Миний хийж амжихгүй байгаа зүйлийг өөр нэг хүн хийж туслах ч юм уу тиймэрхүү зүйл зөндөө тохиолддог байсан. Бие биенээ дэмжиж ажилладаг болохоор бүр хайр хүрээд байдаг юм ❤
Бас ажлаа дуусгачхаад UBPamily-гаараа чөлөөт цагаа өнгөрүүлж, хамтдаа ярилцаж суудаг нь маш их таалагдсан. Бөөндөө ярилцаж байгаад өдрийн хоолны цагаараа бүгд гэр гэрээс хоол бэлтгэж ирээд ярилцангаа хоолоо сольж идээд л их гоё байсан шүү :)
UBPassport2020 төслөөс туршлага болж үлдсэн зүйлээ хуваалцаарай.
UBPassport2020 төслөөс их зүйлсийг хуримтлуулсан. Урьд нь ажиллаж байсан төслүүд голцуу дандаа загвартай холбоотой байдаг байсан болоод ч тэр үү... Энэ удаад харин Branding болон Product Development дээр ажилласандаа маш их баяртай байна. Анх UBPassport гарч байхад би “Энэ бүтээгдэхүүн хэрхэн бүтээгддэг юм бол?” гэж их гайхдаг байсан юм. Харин UBPassport2020 төсөл дээр ажиллаж дуусаад энэ асуултынхаа хариултыг олж авч чадсан юм даа.❤️

UBPassport гэж чиний хувьд яг юу вэ?
Гэр бүл. Цаанаасаа л хамт байхад гоё ДУЛААН мэдрэмж төрүүлдэг хүмүүс минь юм даа
Ер нь Цэнгүүн юу хийх дуртай вэ? Яагаад?
Өөө хийх дуртай зүйлээ дурдвал нэлээн их юм болноо. Хамгийн эхэнд бол мэдээж гэр бүл найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх. Ажил хийгээд завгүй болсноос хойш гэртээ цаг гаргах нь их ховор болсон. Буцаад хүүхэд болмоор байгаа хаха. Ажлын стресс хувийн амьдралын асуудал гэх мэт олон зүйлийг найзуудтайгаа ярилцдаг. Би их нээлттэй хүн болохоор ер нь асуудлаа дотроо хадгалж нээх чаддаггүй. За тэгээд цааш нь яривал дуусахгүй ээ… Загвар, урлаг, технологи гээд л зөндөө зүйлсэд дуртай бас сонирхдог доо.

Паспорт хэрэглэдэггүй хүмүүсд юу гэж хэлмээр байна?
UBPassport-гүй хүмүүс минь паспорттай бол л гэж хэлье хаха за тоглосон юмаа. Над шиг найзуудтайгаа цагийг өнгөрөөх дуртай хүнд маш их тохиромжтой. За тэгээд тэр couple mouple юу байдын хосоороо юм хийвэл бас гоё л байх. Гэхдээ би ч тэрийг яаж сайн мэдхэвдээ ямар өрөөсөн дугуй надад байгаа биш хаха /Нийтлэл бичиж буй хүн: Тэгэхээр манай хүн синглэ байх нь/
