UBPassport бүтээгчид: М.Сувданзаяа /төслийн менежер/

Ulaanbaatar Passport
Nov 5 · 3 min read

Мэнд амоор! UBPassport2020 төслийг хариуцан паспорт эзэмшигчиддээ өгөх хөнгөлөлт, хайр ооё тэдгээрийг бүтээлцэхэд ард, урд, хажууд нь байсан асаалттай танкуудын нэг хэн байсан юм бол?

Сайнуу? Сувданзаяа маань өөрийгөө танилцуулаад хэлэх үү?

Зиа би нь Ulaanbaatar Passport-г анх бий болохоос нь эхлээд мэддэг байсаан… Club coworking-н жижигхэн өрөөнд ямар их brainstorm болж, ямар их хөдөлмөр шингэж бий болсныг мэддэг болохоор UBP-дээ маш их хайртай. Анх Sip n See Limited Edition паспорт дээр ажиллаж эхэлсэн. Харин дараагийнх нь UBPassport 2020 байв. Анх дэмжигч байж байгаад паспорт бүтээгч болсон хүн гэхүү дээ.

Манай менежер чинь ер нь чоглог шдээ ❤

UBPassport2020 төслийн хүрээнд яг юун дээр нь ажилласан бэ?

Зиа энэ төслийн бүхий л зүйлд хошуу гар хоёроо нэмсэн 😁 Орох газруудыг сонгох, гэрээ байгуулах, хэрэглэгчиддээ гоё тохироо санал болгох зэрэгт түлхүү анхаарсан. Бас хэдэн шөнө хамтдаа дизайн, нээлтийн арга хэмжээний тухай бодож, яг ямархуу байх вэ гэдэгт ихэнх цагаа өнгөрүүлсэн. “Хаана нээлтээ хийх вэ?” гэдэг хамгийн толгой гашилгам асуудал байсан. Эцэст нь үнэхээр гоё газар хийсэн гэдгээ мэдрэх гоё байсан. Нүхэн гарцыг манай эвентээс хойш олон хүмүүсийн гэрэл зургаас чимдэг болсон байналээ. Нэг жуулчин ирээд хуучин паспортоо зарчих, бэлэг дурсгал болгох гэсэн юм, нэг эгч ирээд гадаад паспортоо шинээр авах гэсэн юм гээд л инээдтэй зүйлс нээлтийн үеэр мэр сэр болсон шүү.

Амьдралынхаа нэг өдрийн талаар хуваалцаач?

Би хэрхэн ажилладаг вэ? гээд өөрийнхөө medium-д оруулсан байгаа. ЭНД дараад уншвал илүү дээр байх хэхэ. Ямар ч байсан манай үүсгэн байгуулагч Батжин маань биднийг эрт босох, эрүүл мэнддээ анхаарах тал дээр маш их дэмжиж, уриалдаг. Уг нь өглөө эрт босоод фитнесдээ явж өдрийг эхлүүлэхийг хичээдэг. Биен дээр маань юм гараад 1 сарын чөлөө авсан байгаа. Удахгүй нөгөөдүүлтэйгээ хамт яваад эхэлнэ ээ.

Уг нь энэ цамцан дотроос нь паспорт асгарна л гэж бодсон гэсэн мээдкү 😂

UBPassport, Sip N See хоёр төсөл дээр ажиллаж байхад ямар ялгаа ажиглагдаж байв?

Зиа нэгдүгээрт гэрээ хийх тал дээр тэс өөр. Дан нэг төрлийн үйлчилгээ эрхэлдэг газар /coffee shop/-ууд Sip n See-д ордог болохоор тохироогоо гаргахад хүртэл цаг бага зарцуулж байсан. Харин улаан паспортын хувьд олон төрлийн газартай харилцдаг учраас цаг их орсон. Өмнө нь 6 тохироо авдаг байсан бол UBPassport 2020 2 энгийн, 1 онцгой тохироотой болсноороо хамгийн том ялгаатай. Бас 2 паспорт эзэмшигч нийлж нэг тохироо эдэлдэг болсон байгаа.

UBPassport төслөөс таньд хамгийн том туршлага болж үлдсэн зүйлээ хэлээрэй…

Тухайн бүтээгдэхүүнийг авах хүмүүсээ судлах, тэдний юу хүсч буйг паспортдаа шингээх нь хамгийн чухал гэдгийг ойлгосон. Угаасаа л бүх сэтгэлээ зориулдаг болохоор хэрэглэгч болон хамтран ажиллагч чухал гэдгийг л ойлгосон доо.🤓

Паспорт дөнгөж хэвлэлтээсээ гарах үеийн зураг юмсанжээ…

Ямар төрлийн ном, подкаст, кино үздэг эсвэл үзэх дуртай вэ? Санал болгож хэлэх ном,подкаст ч юмуу байгаа бол хэлээрэй…

Яг одоо уншиж байгаа номоо нэрлэе дөө. “Жаран-ы бутархай” гээд С.Баярын номыг дуусгах гээд л яваад байна даа. Ер нь бол сэтгэл хөдөлгөсөн, мэдрэмжээр тоглосон кино, ном унших дуртай. Бас саяхан ЛГБТ төвөөс гаргадаг подкастын бүх ангийг нь сонссон юм байна. Бас Call me by your name хамгийн сүүлд үзсэн юм байна. Нэг ийм сэдвийн юм л ойрд үзэж, сонссон байна даа.

UBPassport-н талаар хамгийн сонирхолтой, эсвэл санаанд оромгүй сэтгэгдэл хэлсэн хүнтэй таарч байсан уу? Ямар сэтгэгдэл хэлсэн бэ?

Гаднаас харж байгаа хүмүүс бид нарыг 10, 20-уулаа паспортоо өдөр шөнөгүй хийдэг гэж ойлгодог. Олон хүн тэгж асууж байлаа. Тэгээд үнэндээ бид чинь маркетингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм шүү дээ. Паспорт маань манай хамгийн хайртай, биднийгээ олонд таниулсан төсөл маань гэсэн үг.

UBPassport гэж таны хувьд яг юу вэ?

Миний жаргаж, дурлаж ажлаа хийх орон зай.❤️

ДУЛААН БҮХЭН ЭНД ❤

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade