Аманд ороод л бутрах зөөлөн амт: Yu tea

Ulaanbaatar Passport
2 min readDec 2, 2020

--

UBPassport2021

Үүдээр ороход л бобаны зөөлөн үнэр тэврээд авах шиг мэдрэгддэг нэгэн газар гэвэл “yu tea”. Цав цагаан хана, тод гэрэл, ногоон ургамлууд болон аманд ороод л бутрах мэт баабл нь диваажинд яг л ийм байдаг байхдаа гэмээр сэтгэл төрүүлэм.

Нэгэнт бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон бөмбөлөгтэй цай маань 1980 онд Тайвань улсад үүссэн ба маш олон төрөл байдаг ч цай, сүү, боба нь түүний гол орцууд юм. Бобаг cassava гэх олон наст модлог ургамлын үндэснээс гарган авдаг. Бөмбөлөгтэй цай нь 200 гаруй өөр өөр орц найрлагатай байдаг.

Заа тэгээд жимстэй, жимсгүй, ногоон цайтай гээд олон төрлөөс алийг нь авахаа мэдэхгүй төөрөөд байвал баристагаасаа асуугаарай. Цаад хэд чинь аманд амтагдтал тайлбарлаал өгчихнө.

Паспорттайгаа хамт байх хугацаандаа шар, ногоон, ягаан гээд өнгө алагласан олон бөмбөлөгтэй цайг амтлах аяллыг танд үлдээе.

--

--