Туршлагатай бизнесмен хүнээс сонссон амьдралын алтан дүрмүүд

ЗАЛУУ ХҮНИЙ ЗААВАЛ УНШИХ БЛОГ

#Day16. #OnedayOneblog #30dayChallenge #I_am_a_Storyteller

Өчигдөр @Mspace (Сentral Tower 13 давхарт байрлах хамтын оффис) -т “Бизнесийн алгоритм” хэмээх сонирхолтой сэдэвтэй лекц яриа болсон юм. Дөнгөж16 наснаасаа ганзагын наймаа хийж бизнесийн гараагаа эхлүүсэн хүүхэд өөрийн ашиг орлогоо 10 дахин нугалж олох үе ч байсан байна. Бизнесийн салбарт 30 орчим жил ажиллахдаа 17 бизнес дампууруулж байсан ч тэрбээр амжилттай бизнес хийх алгоритмыг томъёолон гаргасанаа хуваалцсан юм.

Гэхдээ өнөөдрийн бичих блог бол бизнесийн тухай биш, харин түүний ярианаас түүж авсан мөн лекцийн дараа хүмүүсийн асуултанд хариулсан хариултаас хувь хүний хөгжил дэвшил, амжилттай холбоотой хэсгийг нэгтгэн хуваалцаж байна. Дараагийн блог нь магадгүй бизнесийн талаар байж болж байна.

Залуу хүний заавал унших зүйл

“Ер нь юун түрүүнд хүн өөрийгөө таньж мэдэх ёстой. Надад хэр хэмжээний потенциал байгаа вэ? Би юун дээр чадвартай, юун дээр чадваргүй байна гэдгээ тодорхойлох нь маш чухал байдаг.

Таны тулах цэг бол өөрийнхөө төрмөл авъяас юу вэ гэдгийг тодорхойлоод, бас юунд авъяасгүй гэдгээ ойлгож чадвал таны явах зам харагдаад эхлэнэ. Хаашаа явах чиг нь гараад ирнэ. Өөрийн чадахгүй бүх зүйлээ тодорхой болгоод, чадаж магадгүй гэсэн зүйлээ сонгоод тэр чигрүүгээ яваад үз. Магадгүй тэр нь цаашдаа илүү зөв сонголт байж болно. Энэ бол байгалийн өгөгдөл буюу төрмөл авъяас. Таны генетикт байгаа, байгалиас цаанаас нь уламжлуулан өгсөн зүйлийг өөрчлөх боломжгүй.

Үүний тулд эхлээд өөрийнхөө байгалийн өгөгдлийг маш олон тестүүдээр судлаж олох хэрэгтэй. Таны уураг тархи аль талруугаа илүү гоц гойд ажиллаж байгаа гэдгийг олж мэдэх нь чухал байдаг.

Би хэн бэ гэдэгт хариулт авч чадахгүй бол цааш амжилттай явах маш хэцүү. Харин олдмол авъяасуудыг хүн зайлшгүй өөрөө өөртөө хөгжүүлэх ёстой. Хөгжүүлж болдог. Жишээ нь хүнд байх ёстой хамгийн чухал авъяас бол харилцааны урлаг. Хүн харилцааны урлагийг хөгжүүлж чадахгүй бол бизнес хийж чадахгүй. Өөрийнхөө хэрэгтэй гэж бодсон хүн дээрээ очоод, өөрийнхөө хүсч байгаа зүйлээ яриад, хэрэгтэй байгаа юмаа салган авч чадах хэмжээнд хэл яриагаа хөгжүүлж чадахгүй бол маш гунигтай бас харамсалтай юм.

Яриа нь хөгжчихсөн, тархи нь хооосон байдаг тийм хүмүүсийн тухай хэлээгүй шүү. Барууны боловсролд хамгийн түрүүнд заадаг зүйл бол өөрийгөө нээлттэй байлгах, сэтгэл санаагаа шууд илэрхийлж сурах. Би ийм зүйл хүсч байна, миний хүсэл ийм байна. Та юу хүсч байна? гээд шууд чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй. Энэ бол олдмол авъяас болохоор үүнийг хөгжүүлж болдог. Яг л булчингаа хөгжүүлдэг шиг.

Мөн сэтгэл хөөрлөө удирдаж сурах хэрэгтэй. Энэ ч бас өөрийгөө олох, өөрийгөө хөгжүүлэх тухай юм. Харамсалтай нь Монгол хүнд EQ маш бага байдаг. Өөрийн эмоци, сэтгэл хөөрлөө удирдаж сурах нь хамгийн чухал. Бизнест, улс төрд, хувь хүнд ч гэсэн хамаатай бөгөөд хүний амжилтанд шууд нөлөөтэй байдаг.

Мөн бусадтай ажиллах сурах ёстой. Баялагийг дандаа олуулаа бүтээдэг. Хичнээн олон хүн оролцож чадсан байна түүгээрээ илүү үнэ цэнэтэй баялаг олж чаддаг.

Боломж хажууд тань хэвтэж байдаг. Түүнийг жижиг гэлтгүй барьж аваад ашиглаж чадвал тэр таны хувь заяа ч юм билүү ? Сайн бодох хэрэгтэй. Тухлах бүсээсээ гарч чадахгүй үргэлж эрсдэлээс зугтаж бултаад байвал хувь заяанаасаа төөрчихөж магадгүй шүү.

Хүн ярих тусам мэдээлэл солилцоно, бие биентэйгээ сайн ойлголцоно. Гэхдээ ярихдаа бас гол нь биш. Их асуух ёстой, асуултаа зөв тавих ёстой. Зөв асуулт асууж сур, тэгвэл зөв холбоо харилцаа үүсдэг. Асуултаа зөв олж тодорхойл. Манай сэтгүүлчид асуултаа дандаа буруу асуудаг учраас хүссэн хариултаа авч чаддаггүй. Яг л цэгийг нь оносон ганцхан зөв асуулт асууж сурах нь маш чухал.

20 хүний ажлыг хийж чаддаг нэг хүн байдаг. Нэг хүнийхээ ч ажлыг хийж чаддаггүй тал хүмүүс байдаг. Энэ бол маш аюултай.

Хүн сургуулиа төгсчихөөд, баахан дугуйлан дамжаа сургалтанд явчихаад, за одоо би бизнесээ эхлүүлье гэж бодоод эхлэх юм бол тэр үед хоцорчихсон байдаг. Ер нь зэрэгцээд сураад явж болдог.

Ер нь бусдаас сонссон зөвлөмж бол хүнд хэзээ ч гоё уусаж наалддаггүй. Харин амьдралынхаа турш өөрийнхөө олж авч мэдсэн, итгэсэн зүйлийг л хүн шингээж авдаг. Тэр маш чухал. Үүний тулд хүн маш их зовж, өөрийгөө хүндрүүлж, confort zone-оосоо гарах хэрэгтэй. Харин тэр үед чамд “Ингэчих” гээд л ганцхан санаа хэлэхэд чи switch хийгээд бөглөөнөөсөө гарч магадгүй шүү.

Өөрийнхөө болон бусдын тархи хэрхэн яаж ажиллахыг судлах хэрэгтэй. 50 Tерабайт, дэлхийн бүх компьютерийг нийлүүлсэнээс ч хэд дахин илүү тийм зүйл бол хүний тархи. Тархи яаж ажиллаж байгааг, хэрхэн шийвэр гаргадаг тухай олоод судлачих хэрэгтэй. Тал хуудас цаас уншуулаад л хүнийг мэдрэл болгож болдог бол бас өвчтэй хүнийг ч эдгээж болдог.

Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж Чингис хаан хэлсэн байдаг. Нэгэнт шийдчихсэн бол битгий ай, битгий эргэлз. Зүгээр л урагшаа яв. Нэгэнт шийдвэр гаргасан бол буцна гэсэн ойлголт байх ёсгүй. Гэхдээ шийдэхээс өмнө асар олон юмыг бодож тооцох хэрэгтэй. Бизнес бол тэр чигтээ эрсдэл. Энэ олон юмнуудыг тооцсоны дараа яв. Өөрийн явж буй зөв зам дээрээ тууштай, сахилга баттай, хазайхгүй явж чадах хэрэгтэй. Тэр бол амжилт. Бизнест бол цаг хугацаа амжилтын фактор.

Хүнд төрмөл 4 төрлийн вальют байдаг.

Мөнгө, нэр хүнд, цаг хугацаа, энерги.

Зарчим бол 30–45 нас хүртлээ цаг хугацаа, энерги хоёроо мөнгө нэр хүнд хоёрлуу хувиргах ёстой. Хэрвээ 40 насандаа мөнгөгүй, нэр хүндгүй бол амьдрал чинь маш гунигтай бас баталгаагүй болно. Өвчин туслаа, эмнэлэгт очиход мөнгөгүй бол яах вэ?

Гол асуудал нь энэ 4 вальютаар яаж тоглох вэ гэдэгт тухай юм.

Та нарын хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа, энерги. Тэр энергийг мөнгө болгоход зарцуулж чадаагүй бол дуусаа. Цаг хугацаагаа үрээд л зугаацаад л, шоудаад л аягүй амархан сайхан өнгөрүүлж болно. Тэр дуусахад амьралын чинь хар зураас эхлэнэ. Үлгэрийн баатруудын эгнээнд орно доо.

Тэгэхээр үнэтэй зүйлээ хий хоосон битгий зарцуул. Энерги дотор эрүүл мэнд орно. Эрүүл мэндээрээ битгий тоглоорой. Энерги бол маш чухал зүйл шүү дээ. Тэр энерги чинь мөнгө болон нэр хүндрүүгээ зарцуулагдах ёстой. Тиймээс одооноос өөрийгөө хөгжүүлж маш их хэмжээний мэдлэгийг хуримтлуулж байх ёстой. Маш олон хүнтэй уулзах ёстой. Өөрийнхөө ур чадварыг хөжгүүлэхэд цаг хугацаагаа зарцуулах ёстой. Мөнгө олоход ч зарцуулах ёстой. Энэ бол өтлөх насанд маш үнэтэй вальют юм.

Хамгийн сүүлд нь би “Өгсөх зам” номоо гардуулж өгсөн билээ. Миний номны хүндтэй зочноор уригдан орж өөрийн удирдах арга барил, туршлагаа хуваалцсан танд баярлалаа.

Түүний тухай товч: