Фото блог : Зурагт үлдсэн дурсамжууд
Дурсамж үлдээх блог (Өөртөө болон хамт-лаг -ийнхандаа зориулав)
1 сарын өмнөөс төлөвлөсөн байсан аялал… Тэр болтол урдах ажлуудаа хугацаанд нь амжилттай дуусгах байв. Даан ч төслүүд санасанаар хугацаандаа дуусаагүй билээ. Тэгсэн ч зориглоод бүхнийг орхиод гарлаа. Чадахаараа хүн амьтан хөлслөөд үлдсэн ажлуудаа хийлгэхээр боллоо.
Ирээд бүх юм болох л байлгүй… Алийн болгон ажил, ажил гэхэв…
2018.07.06



Бидний амьдралын хамгийн дурсамжтай үеүд машиндаа суусан тэр мөчөөс эхлэсэн юм…


Хөвсгөлийн анхны өглөө… Диваажинд ч бас ийм л байдаг байх.


















Яагаад ийм гоё юм бэ :)))
Дараагийн зогсоол Цагаан үүр сум байлаа. Тэнд манай дизайнер Амараагийн унасан газар, угаасан ус нь байдаг гэсэн юм. Биднийгээ нутаг үзүүлэхээр авч одлоо.
Зам зуур үе үе зогсож байгалийн үзэсгэлэнг биширч байлаа…







Бидний буудласан нэгэн газар ангир, хун шувууд ингээд л байж байх юм билээ. Харин хажуугийн ууланд битүү гүзээлзгэнэ ургасан байлаа.



Зурагчин хүмүүстэй явахаар хүссэн хүсээгүй модел болдог юм байна лээ. Тэг ингэ гэлгүүлсээр зөндөө зураг даруулав.





Жирийн нэг өдөр ингэж өнгөрч байлаа…




Энэ бүхнээс өмнө нээрээ, хүслийн хад орсон юм байна. Завиар явж байхдаа хоолойгоо сөөтөл орлилдож, инээлдэж, бас дуулж явсанаа л санаж байна.




Бас нэг хоног нь Амараагийн ахын хашаанд өнгөрөв. Эмээ их сайхан хүн.












Маргааш өглөө нь бөөн онгод орсон юм шиг байгаан. Хүмүүсийн юм нь хөдлөөд … Харандаа цаас барихгүй л бол салгалаад эхлэсэн …





Өөр нэгэн өдрийг бид битүү ойд хоноглон өнгөрүүлжээ.









Өглөө нь :






Бас нэг өдөр нь эмэгтэйчүүд нь гүзээлзгэнэ түүж, эрэгтэйчүүд нь загасанд явцгаалаа…



Эрчүүд загасанд явсан тэр өдөр Зулаа бид хоёр гүзээлзэн түүж билээ.



Түүсэн гүзээлзгэнээрээ чанамал хийсэн юм. Цөцгийтэй, органик гүзээлзгэний чанамалын амтыг төсөөлөөрэй…



Нээрээ бас өдрийг Цагаан үүр сумын наадам үзэхэд зориулсан юм байна.




THE END

9 ӨДРИЙН АДАЛ ЯВДЛААР ДҮҮРЭН АЯЛАЛ ИЙН ӨНДӨРЛӨВ.
ДАРАА ЖИЛ ДАХИН БҮР ОЛУУЛАА, БҮР ГОЁ АЯЛАХ ЮМСАН.
ҮНЭХЭЭР ГОЁ, МАРТАГДАШГҮЙ САЙХАН ДУРСАМЖИЙГ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН PRO MOTION CRAFT “ХАМТ-ЛАГ” -ИЙНХАНДАА БАЯРЛАЛАА.
