Худалдах урлаг

Зарим мундгуудийн дэргэд энэ бүхэн инээдтэй санагдаж болно, зарим эхлэгчдийн дэргэд энэ нь жоохон ч гэсэн хувь нэмэр, эрч хүч өгөх болно гэдэгт итгэж байна.

Ингээд дөнгөж өнөөдөр уншиж дууссан “Худалдах урлаг” гэдэг энэхүү номын тэмдэглэл оруулж байна.

Үнэхээр харамсалтай нь би энэ номыг дөнгөж одоо уншиж байгаа явдал юм. Уул шугамандаа бол анх компаниа байгуулсан тэр өдрөө л худалдаж авсан бол өнөөдөр арай л өөр байх байждээ гэж харамсах. Гэхдээ тэр үед энэ ном орчуулагдаагүй л байсан л даа. Бүх юманд тодорхой цаг хугацаа гэж байдаг гэж бодохоор тайвшрах

Яг өнөөдөр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн бүх хүмүүст юун түрүүнд энэ номыг худалдан авахыг зөвлөж байна. Ямар ч бизнесийн хувьд худалдан авагч байхгүй бол тэгээд л дуусаа… Хичнээн ур чадвартай байгаад борлуулалт хийж чадахгүй бол, ажил захиалга олж чадахгүй бол түрээс цалингаа төлж чадахгүй явсаар эхний гурван жилийн дотор дампуурдаг. Гурван жил ч хүрэхгүй дээ…

Юм эхлүүлэх үнэндээ л амархан. Үргэлжлүүлэх, эцсийн үр дүнг нь үзэх л хамгаас хэцүү бөгөөд сонирхолтой адал явдал, амьдралын хичээл, бодит туршлагууд энэ үед л үүсч бий болдог.

Та өнөөдөр өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн бол танд юмуу таны бизнесийн хамтрагч тань худалдах ур чадвар зайлшгүй байх шаардлагатай нэн тэргүүний чадвар юм байна гэж би бодсон. Худалдах ур чадвар гэж юуг хэлээд байна вэ?

  • Борлуулалтын зорилго тавьж түүндээ хүрэх чадвар
  • Өөрийгөө маш зөвөөр илэрхийлэх чадвар
  • Бусдыг сонсох чадвар
  • Бусдыг ятган үнэмшүүлэх, итгэл төрүүлэх чадвар
  • Өөрийгөө авч явах чадвар
  • Бусдын сэтгэлзүйг судлах чадвар
  • Гэрээ хэлцэл амжилттай байгуулах чадвар
  • Үйлчлүүлэгчээ судлах чадвар
  • Өөрийгөө дүгнэх чадвар
  • Бие даан суралцах чадвар гээд борлуулалттай холбоотой маш олон гайхалтай бодит туршлага дээр суурилсан арга барилуудыг маш энгийн үгээр зааварлан танилцуулсан ном ажээ. Аль нэг зүйлийг нь онцлон оруулахын аргагүй ном бүхэлдээ чухал ном болохоор ерөнхий агуулгыг нь орууллаа.

Энтрепренер хүмүүст сурах зүйл үнэхээр их байдаг. Гэхдээ юун түрүүнд “Худалдах урлагт “суралцах нь хамгийн чухал чадвар гэдгийг их хожуу мэдэрсэн юм. Санаагаа, үйлчилгээгээ, бараа бүтээгдэхүүнээ гээд бидэнд худалдах зүйл бишгүй олон байгаа. Тэр бүхэнд тодорхой хэмжээнд үр дүнтэйгээр нөлөөлөх гарын авлага нь энэ ном болж чадна гэдэгт итгэлтэй байна. Би аль хэдийн хэрэгжүүлээд эхлэсэн. Борлуулалт маркетингаар төгсөөгүй миний хувьд хамгийн чухал гарын авлага санагдсан.

Танд амжилт хүсье.